Ертөнц рүү өнгийн харж, харах харахдаа өөрийгөө баг зүүлгүйгээр аялан урлагийн ертөнцийн жимээр сурсан мэдсэнээ өөрийн дотоод ертөнц сэтгэлээ онцлогтоо тулгуурлан дүрслэл бэлгэдлээр илэрхийлэхийг хүсэж хязгаарлашгүй, цаглашгүй, хэмжээлшгүй орчин өнгөрсөн, одоо, ирээдүйн түм буман үзэгдлүүдийг шимтэн шилэн сонгож, оюун бодлоороо жигүүрлэн нислэг хийн бүтээл туурвисаар...
Уран бүтээлчийн онцлог: Уран бүтээлч хүний хувьд
эцэж цуцахаа мэдэхгүй мөнхийн ажиглагчын нүдээр эрэл хайгуул хийсээр л... дэлхийн
урлагийн тавцанд Нүүдэлчдийн уламжлалыг хадгалан, үнэртүүлсэн орчин үеийн
урлагийн чиг хандлагыг гаргах гэгээн зорилгыг сэтгэлдээ тээсээр арьсан урлаг,
уран бичлэгээр бүтээлээ туурвин их замын эхэнд явж байна.
Би зөвхөн уран бүтээл хийж
байхдаа мэдэрдэг эрчлэг хирнээ зөөлөн
хэмнэлтэй сэтгэлийн олон хэлбэлзэлүүд нэгэн шугаманд нэгдэж амьдралыг магтан
дуулах тэр дуудлага руу хөтлөгдөхийг зорьдог. Ухамсар үгүйд минь өдөөгдсөн
“Нүд”-нд ихэд татагдан бүтээлдээ элемэнт болгон, чимэглэлийн зурагт ихэвчилэн
сонгогддог хэт чамирхал, химийн өнгөнөөс зайлсхийж энгийн байгалийн өнгийг арьс
гэх материалтай хослуулан хэрэглэдэг.
Гэвч арьсан урлаг
нь хэрэглээний, чимэглэлийн, бэлэг дурсгалын чиг хандлага руу илүү хөгжиж буй
өнөө үед тэнцвэржүүлж хөгжүүлэх зорилготойгоор өнгөний хэллэг, илэрхийллийг модерн хандлагатай уламжлалт гоо
сайхны сэтгэлгээний хүрээнд арга барилын шинэ шийдэл гаргаж монголчуудын
арьсан урлагийн талаарх хэвшмэл ойлголтоос холдуулж, арьс хэмээх онцлог
материалаар илэрхийлэх бүтээл туурвих “Урлагийн Бүтээл” Дэлхийн урлагийн
тавцанд Нүүдэлчдийн шинэ урлаг болгох тухай хүсэл намайг хөтөлсөөр...
1987 онд Улаанбаатар хотод төрсөн
2005 онд 13-р сургууль төгссөн
2010 онд СУИС, ДУС-ийн Арьсан урлагийн анги, Чимэглэлийн зураач
2010-2013 Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд тайлбарлагч, үзэсгэлэн хариуцсан ажилтан, зураач дизайнер
2011 Урлагийн зөвлөлийн “Урлагийн залуу манлайлагч”
“Тунамал
Төгс Төв” ТББ-ын УЗ гишүүн
Уран бүтээлийн чиглэл:
Арьсан урлаг, Каллиграф, Уран зураг
Оролцсон
үзэсгэлэн:
2008-2013 “Хавар” үзэсгэлэн МУЭХ
2008 онд
“Энхийн үзэсгэлэн” Уран зургийн галерей
2009-
2013 “Алтан бийр” үзэсгэлэн МУЭХ
2009-2013
“Эмэгтэй уран
бүтээлчид” МУЭХ
2009 “Өнгө
ба хар цагаан” ДУ-н музей
2009 “Рерих ба би” үзэсгэлэн
2009-2010
“Уламжлал” үзэсгэлэн МАУХХ
2009 “Их хүрээ”
үзэсгэлэн МУЭХ
2009-2013 “Шинэ
бүтээл” үзэсгэлэн МУЭХ
2010
“Хөрөг” үзэсгэлэн МУЭХ
2010 “Төгс
мэдрэмжийн эрэлд” үзэсгэлэн
2010 “Tiger translate” үзэсгэлэн
2010
“Залуу уран бүтээлчдийн улсын уралдаан” үзэсгэлэн Уран зургийн галерей
2010 “Ертөнц дахь
Ертөнц” үзэсгэлэн Занаду арт
2009, 2010
“Уламжлал” үзэсгэлэн МАУХХ
2010 “New century art” ДУМ
2011 “Мөхөж үл болох хаан нүд” Занаду арт
2012-2013 “Бичиг
соёл” үзэсгэлэн МУЭХ
2013 “Шинэ цас” үзэсгэлэн Уран зургийн галерей
2013 “Ертөнцийн гэгээ” 976 арт галерей
2013 “Тэнгэрийн бичээс” Blue moon галерей
2010 он Соёл урлагийн сургуулиудын Эрдэм шинжилгээний бага хурал тусгай байр, 2010 оны ДҮДС-н төгсөгчдийн шилдэг дипломын ажил,
2010 онд “Сэтгэл шувуу” яруу найргийн номын зураг
2011 онд “Муухай хүүхэд гэж бүү хэлээрэй” номын зураг
Tel:88773410
E-mail: ts_so_uurtuu_itge@yahoo.com
sokomongol@gmail.com
sokomongol@gmail.com