ЭСГИЙ ТУУРГАТ МОНГОЛ УГСААТНЫ ҮЛГЭР
НЭГДҮГЭЭР
ДЭВТЭР
ШИДЭТ
ҮЛГЭР
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
ТЭНГЭР БА ЕРТӨНЦИЙН ТУХАЙ ҮЛГЭР
Эрт дээр цагт тэнгэр газрын зааг гэж тодроогүй,
будангуйрсан эх дэлхий хөвөлзөн буй үүл мэт байж, баланхайрсан
газар дэлхий ёлом жолом байлаа. Энэ байдал маш урт хугацаа үргэлжилж, бараг
мянга түмэн жил буюу аягүй бол хэдэн дүнчүүр жилээр үргэлжилсэн ч байж мэднэ.
Энэхүү урт хугацаанд чухам хэдүйд нь ч юм бүү
мэд, гэгээ тунгалаг, балар харанхуй хоёр тус тус буй болж, удахгүй гэгээрч
тунгалагжсан нь тэнгэр, бараалж будангуйрсан нь газар болов. Энэхүү явцад
өгүүлэхэд бэрх урт цаг хугацаа хэрэгсжээ.
Гэгээрч тунгалагжсан юмнаас хэлбэржин бүтсэн
тэнгэр нь долоон одон тэнгэрээр гол болгосон ерэн есөн тэнгэр гэж хуваадаг
бөгөөд хамгийн дээд сахиулсан Делхүен саган гэж байдаг. Үүний дотор дорно
зүгийн 44 тэнгэрээр эхлүүлэн өрнө, өмнө, умарын тэнгэрийг нийлүүлж 99 тэнгэр
буй болгосон байна. Эдгээр тэнгэрийн доор мянга түмэн сахиулсан байж, тэд сайн
сайхан амар жаргалтай амьдарч гэрэл гэгээгээ цацруулж байдаг.
Тэр үед
газар дэлхий гэгч усанд хөвж байгаа загас мэт, хөрс шороо гэж бүрэлдээгүй
бөгөөд өвс ногоо, амьтан голтон гэж ер үгүй элүй хулуй байв. Тэгээд тэнгэр дээрх сахиулснууд хөрс шороог
бүрэлдүүлж тэнгэр дээрээс өвс мод, амьтан голтонг сацаж буулгаснаас сая газар
дэлхий аажмаар бүрэлдэн тогтож гэнэ.
Тэнгэрийн
сахиулснууд бас сахиулсны дүрсийг дуурайн хүн зохиогоод эх газарт хүргэж
авчрав. Тэр бол даруй Марат1 гэдэг үндэстэн юм. Тэд үндэстнийхээ
хөгжил бадралын төлөө мал аж ахуй эрхлэн, тэнгэр дээрх энх түвшнийг газар
дэлхий дээр шилжүүлэн авч ирлээ. Тэр үед газар дэлхий дээр алдаа буруу, ял
хилэнц, өвчин тахал гэж огт байгаагүй. Өвс ургамал ургаж, амьтан голтон өсч
үржээд Маратчууд өдөр бүр баяр цэнгэлтэй
амьдарч байжээ.
Ингэж
байтал хүн аймаар гэдэг гарч, амар түвшин байсан тэнгэр аймшигт хэцүү өрсөлдөөн
тэмцэл үүслээ.
Марат1 – буриадын нэгэн аймгийн нэр бололтой
Тэр үед
умарт тэнгэрийн нэгэн өнцөгт Сэхэл севдик гэдэг нэг тэнгэр байжээ. Үүнийг
захирсан тэнгэр үгүй байв. Хэрэв энэ тэнгэрийг аль нэг нь захирч байсан бол өнө
үүрдийн амар түвшнийг баталж чадах байсан. Гэвч хамгийн дээд сахиулсан нь
хүйтэн мөст огторгүйд анхаарлаа тавиагүй учраас 99 тэнгэр буй болж, бүр сүүлдээ
маш их гай гамшиг болсон ажгуу.
Зүүн
зүгийн хувилгааны хамгийн дээд сахиулсан
Делхүен саганы ууган хүү хаан Тяурмас2 тэнгэр болон умард зүгийн Адай улаан тэнгэр
хоёр энэ Сэхэл севдик тэнгэрийг захирах эрхийг булаалдсан байна.
Хаан Тяурмас тэнгэрийн хэлэх нь: Сэхэл севдик тэнгэр нь зүүн талаараа бидэнтэй
зах нийлж байгаа учир энэхүү газар нь миний харьяат орон байх ёстой” гэнэ.
Адай
улаан тэнгэр нь бас:“Сэхэл севдик тэнгэр
хойд талараа бидэнтэй хил залгаж байгаа болохоор энэ хэсэг газар нь аяндаа
миний харьяатад орох ёстой” гээд зөвшөөрөхгүй байлаа.
Харилцан
найр тавьсангүй тул амар түвшин байхын аргагүй болж өрсөлдөөн үүслээ. Энэ бол
тэнгэр дээрх сахиулснууд хойд төрлийн хүмүүст үзүүлсэн муу муухай бодит хэрэг
мөн. Харилцан үл найр тавьснаас болж хоёр сахиулсан эцэстээ хүйтэн мөст
огторгуйд эрэгчин эмэгчнээ ялгацгаан аль дийлсэн нь захирах эрхийг олно гэж
тогтов.
Тяурмас2-
Бас эцсийн өрсөлдөөнийг өнөөдрөөс хойш гурван өдрийн
дараа хийнэ.
·
Өрсөлдөх этгээд өөрийг нь дагагсдаа
дагуулж болно.
·
Урьдаж ирсэн нь жагсаалаа жагсаасан чигээрэ
нөгөө этгээдийн цэрэг хүрч ирэхийг хүлээж байх зэргийг хэлэлцэн тогтжээ.
Адай
улаан тэнгэр нь урьдаар гар хөдөлбөл дийлнэ гэж бодоод, шууд дайны бэлтгэл
хийж, хэдэн түмэн цэргээ дайчлан мордоход, байлдааны тэрэг нүржигнэн олон
давхар тэнгэрийг доргиулж, хэлбэнхэн хэлбэн тэнгэр дуугарах нь мөн чаймаар
сүртэй байлаа.
Гэтэл Хаан Тяурмас тэнгэр нь дайн байлдаанд
арга ухаан хэрэглэх нь хамгийн дээд хэмээн бодож доорх дагагсаддаа:”Намайг
харьж ирэхээс өмнө яасан ч дайлалдаж болохгүй, Адай улааны цэргүүдийг цохимогц
дийлэх болтол хүлээгээрэй. Би авга эхдээ очиж салах ёс гүйцэтгэхийн хамт сайн
арга заалгаад ирье” гэж өрнө тэнгэрийн Ёолда Моляан хүрмэд сууж байгаа авга
эхийнхээ тийш мордов.
Удаан
хугацаанд авга эхээ эргэхээр очоогүй Хаан Тяурмас сахиулсан:“ Цог сүлдээ
нэмэгдүүлэн явбал сайн” хэмээн авга эхийнхээ өгсөн дарсанд нэг мөсөн амташиж,
байн байн хундага хоосолсоор байгаад санамсар үгүй согтоод дайны болзоогоо таг
мартжээ.
Түүнийг
нэг өдөр, хоёр өдөр ......... зургаан өдрөөр зүүд зэрэглээний дунд хөлчүүрч
байх хооронд дагагсад ньАдай улааны цэргийн дайнд гарч байгаа аймшигт чимээг
алсаас дуулаад:”Манай сахиулсан яачихав аа!” гэж санаа зовцгоож байлаа. Гэвч:
“Намайг харьж ирэхээс өмнө яасан ч дайтаж болохгүй” гэсэн зарлиг байх тул
өнөөдөр ирэх болов уу, маргааш ирэх болов уу хэмээн бараалан хүлээсэн боловч
болзооны өдөр болтол мөн л буцаж ирсэнгүй.
Адай
улааныхан болзооны өдөр болтол Хаан
Тяурмасын цэргийг хүлээгээд ирэхгүй болохоор:”За ямар байна? Хаан бидний сүр
хүчээс айгаад эцсийн мурийцаан хийх болзоог эвдлээ” гээд тэр өдөртөө даруй Сэхэл севдик тэнгэрийг бүр мөсөн эзэлж:”Бид
эцэстээ ирлээ ...” хэмээн ялалтын дуугаа хангинуулан омог бахдалтайгаар буцаж
эхлэв.
Хаан
Тяурмасынхан:”Харамсалтай, даанч харамсалтай, Манай гол сахиулсан ирсэнгүйгээс
болж Сэхэл севдикийг Адай улаанд алдлаа. Тэгэхэд манай гол сахиулсан чухамдаа
юунд ингэж сүрдсэн юм бол?” гэж хэлэлцэнэ.
Ийнхүү
харамсан гасалж байх үед сая дөнгөж дөрвөнхэн
настай байсан Хаан Тяурмасын
отгон хүү Гэсэр Богд, эцгийн ирэх оойтсоноос болж Сэхэл севдик тэнгэрийг Адай улаанд эзлүүлсэн
явдалд туйлаар харамсан:”Би аавыг орлож Адай улааныг бут цохиод, тэдэнд дорно
зүгийн сахиулсны сүр сүлдийг үзүүлэн аавынхаа гутамшиг нэрийг арилгая” хэмээн
давхийн босжээ. Тэгээд тэнд байсан
аавыхаа хувцсыг өмсөж, бүсийг нь бүсэлж, аавыхаа урт жадыг атган, хурдан
мориндоо алтан эмээлээ бушуу түргэн тохоод :” Эдүгээ би эцгээ орлон Адай
улааныг бут цохиж олон даяарт үзүүлье” гээд салхи мэт түргэнээр цагаан үүлийг
хүлэглэн одов.
Хаан
Тяурмас сахиулсны доорх зарим хүмүүс нь бага насны Гэсэр Богдын дайтахаар
гарсанд санаа зовон түүнийг хориглон зогсоох гэсэнд Гэсэрийн эрэлхэг баатрыг
сайн мэддэг хэсэг хүмүүс нь түүний Адай улааныг цохиж ялна гэдэгт итгээд:”Намжуун
бай, түүнийг битгий уурлуулцгаа!” гэв. Тэр даруй байдлыг сайн мэдэхгүй хэдэн
түмэн дагагсад нь жагсаал засан араас нь дагаж, үнэхээр ч тэнгэр газрыг
донсолгом сүр жавхлантай байлаа.
Энэ үед
ялалтандаа омогшсон Адай улаан нь Сэхэл севдик тэнгэрийн төв дунд хүртэл цөмрөн
орж, тэнд дайны ялалтаа тэмдэглэж байв. Тэгээд энэхүү нэхэмжлэн ирэх байлдааны
тэрэгний чимээг сонсоод:” Юу болов? Хаан Тяурмас сахиулсан нэхэж ирэв үү? Хурдан
хөөж явуулагтүн!” гэж дайны зарлиг буулгав. Гэвч тухайн үед Адай улаан сахиулсны доорх хүмүүс нь дайны ялалтын баярын архинд
согтсон бөгөөд Гэсэр Богдын нэхэмжлэн
довтлох нь чанга байсан тул дайны бэлтгэл сайтар хийж завдалгүй зэр зэвсгээ
аруй хуруй үгүй авалцан морь унаагаа зөв буруу унацгаан, урт жадаа ч авахаа
мартаад, шившгээ ихээр тарьж самууран үймэлдэв.
Гэсэр
Богд:” Бид бүгдээр энэхүү завшааныг алдаж болохгүй” гээд хамгаас түрүүнд Адай
улааны жагсаалд дайран орж, урдаас нь угтан ирснийг түм мянгаар жадлан сарниулсаар
шууд Адай улааны дэргэд тулан хүрч :”Би бол Хаан Тяурмасын отгон хөвгүүн Гэсэр
Богд мөн. Та нар өчүүхэн ч тулалдсангүйгээр ялалт оллоо гэдэг чинь даанч баахан
хэтэрч байна. Одоо би эцгээ орлон та нартай байлдахаар ирлээ. Хурдан нааш гарч
ир!” гэж өндөр дуугаар зандран хашгирлаа.
Адай улаан ч хялбар хүн биш тул:”
Хаан Тяурмасын отгон хүү гэнэ ээ? Ийм нэг муу бяцхан хүүхэдтэй зэр
зэвсэг хэрэглэн тулалдахыг Адай улаан миний ичүүр байна даа. Омог сүрээс минь
хулчийгаад, болзсон өдөртөө айгаад ирээгүй цөс бага Хаан Тяурмасаасаа чи хэдий л дээр байх вэ
дээ? Түргэн нааш ир! Чамайг нэг л жадалж алаад доод ертөнцөд өшиглөөд явуулчихъя!”
гэж агсран урт жадаа өргөн өөдөөс нь дайран иржээ.
“Дөрвөн
настай хүүхдэд жадлагдан алагдвал ичгүүр биш үү?”
“Амнаас
гарах үгүй муухай үг!”
Жад
сэлэм зөрөлдхүй цахилгаан цахилан, зэр зэвсэг харгалдхуй аянга нижигнэх мэт
байлаа. Энэ хоёрын аймшигт ширүүн тулалдаанд хоёр этгээдийн цэргүүд доргин
дүйрч, хэн нь нь ч хавьтан ойртож чадахгүй байлаа. Ингэж байтал Гэсэр Богдын жад Адай улааны гэдэс рүү ширхийтэл хатган оров.
“Ёо!”
хэмээн эмгэнэлтэйхэн гасалсан Адай
улааныг Гэсэр Богд дахин “ Хай!” гэж хашгиран жаданд сүлбэсэн чигээр нь дээш
өргөөд эхгазар руу цохин буулгав. Залгаад Адай улааны доорх хүмүүсийг нэг
захаас нь өшиглөн талхиж жадлан цохиод бүгдийг нь эх газарт цохин буулгажээ.
Ингээд Сэхэл севдик тэнгэрийг эзэлснээр
барах үгүй Адай улааныг ч булаан
төвшитгөсөн байна.
Гэсэр Богд, хаан Тяурмас тэнгэртээ буцаж
ирлээ. Энэ үед түүний эцгийнх нь дарсны согтуу аажмаар сэргэж Адай улаантай
эцсийн өрсөлдөөн хийх явдлаа санаж, тэндээс санд мэнд буцан ирж, болж өнгөрсөн
хэрэг явдлуудыг мэдээд сүрхий их ичингүйржээ.
Үүнээс хойш дайнд гарахын өмнө архи дарсаар цог сүлдээ нэмэгдүүлэх нь
сайн явдал биш, хаш хундагатай усаар орлуулан дайнд мордохыг бэлгэдвэл дээр
гэдгийг олноороо ойлгожээ.
Ямагт
амар түвшин байдаг дээд тэнгэрт энэ мэт өрсөлдөөн тэмцэлдээн гарсан явдалд
хамаг дээд сахиулсан Делхүен саган гүн
бодлогошров. Гэтэл бас үүнээс цааш хэрэг явдал гарчээ. Гэсэр Богдын газар
дэлхийд шидэн буулгасан өнөөх Адай улаан сахиулсан нь доодертөнц дээр Халму
хаан гэдэг хэрцгий балмад бугийн ван болж, түүний доорх дагагсад нь Мангуухай
гэдэг аюулт буг шулам болцгоон, амар энхээр малжин амьдарч байсан Маратчуудыг харгислан хорлож эхлэв.
Үүнээс
өмнө газар дэлхий дээр ер байгаагүй элдэв зүйлийн өвчин эмгэг ч эдүгээ Марат
хүмүүст халдаж, эв найртай оршин амьдарч байсан амьтдын дундаас ч догшин
араатан, хорт шавж мэтийн зүйлүүд бий болж гэнэ. Цас мөст хахир хүйтнийг авч
ирдэг нь Мангуухайнуудын хэрэг гэдэг билээ.
Маратчууд
эдгээр тусгайлан харгис явдал үйлддэг Халму
хаан ба Мангуухайнуудын хэрцгийллийн өмнө нэг мөсөн сүрджээ. Бүхэл
жилээр үр жимс цэцэг хуар сууж дэлгэрдэг ургамал, мод нь цас мөс хахир хүйтний
уршгаар зөвхөн хагас хувийн үр жимс л суух болсон байна.
Өвчин
эмгэгийн уршгаар Марат хүмүүс өдөр
ирэхүй цөөрч эхлэв. Мөн догшин араатан, хорт шавжийн уршгаар хорогдон алагдсан
зүйл даан ч арвин болж, буг шулмууд
Маратчууд лугаа өрсөлдөн тэмцэлдэж, алалдан булаалдаад ял нүгэлийн
үндсийг тарьсан байжээ.
Энэ
мэтээр жаргал цэнгэлийн орон мэт амар түвшин байсан Маратын нутаг нь хүн аймаар
үймээн түймээнээр дүүржээ. Маратын ард иргэд эмээн ... “ Эрэлхэг баатар, эрхт
сахиулсныг ертөнц дэлхийд буулган Халму хааныг мөхөөж Мангуухайнуудыг усган
арилгаж өгөх болов уу!” гэж тэнгэрийн сахиулсанд эмгэнэн гашуудан даатгав.
Маратчуудын эмгэнэн даатгасан дууг Делхүен саган сахиулсны тэнд хүрэв.
2.
ТЭНГЭРҮҮДИЙН ДАЙСАГНАЛЦЛААС ОРЧЛОН
ҮҮССЭН НЬ
Хар
муухай санаатай зүүний дөчин дөрвөн
тэнгэрийн ах зах Адай Улаан
тэнгэр, Наран Тунгалаг тэнгэрийн Нарангуа авхайг өвчлүүлэх гэж “гурван жил
ханиалгаж, гурван жил хатгалгаж” байв гэнэ. Тэр Нарангуа нас барвал хүн, зуны
дунд өвчин тахал дэлгэрч, сайн сайхан санаатай барууны тавин таван тэнгэрийнхэн
Адай Улааны мэдэлд орох гэсэн номтой байсан санжээ. Чингэхэд мадгай мөнгөн
сартай, манчин хүрэм төөтэй бөх Билигтийг гургалдай шувуунд илгээж гэнэ. Бөх
Билигт өвчүүндээ алтан бичигтэй, нуруундаа мөнгөн тамгатай гургалдайг барьж ирэв. Тэр
гургалдайгаа өвчижНарангуагийн биед хүргэж эдгээжээ. Ингэж мадгай мөнгөн
сартай, манчин хүрэм төөтэй барууны бурхчуул /тэнгэрнар/ аврав гэнэ.
Үүнээс
эх аван барууны тавин таван тэнгэрийнхэн, зүүний дөчин дөрвөн тэнгэрийнхэнтэй хэт мөнхийн дайн хийжээ.
Эцсийн эцэст сайн сайхан санаатай
барууны тэнгэрийнхэн, муу муухай
санаатай зүүний тэнгэрийнхнийг дийлээд,
тэнгэр нараас зайлуулж газартхаяв гэнэ. Муу муухай санаатай зүүний тэнгэрийнхэн газарт буухдаа аюул дэлгэрүүлж
бирд, шулмас, чөтгөр болж хувилав. Тэдэнтэй хамт газар дээр хорт униар, өвчин
тархав. Ингэж газар дэлхийн ургамал хагсарч, адгуус мал үхэж, ган гачиг, зуд
турьхан гэх мэт болж хүн амьтан залхав.
ХОЁРДУГААР БҮЛЭГ
ХҮНИЙ
ҮҮСЭЛ ГАРВАЛЫН ТУХАЙ ҮЛГЭР
1.
Хүн
үүссэн нь
Эрт
дээр цагт усан галав болоод нэг далайн
хөвөөн дэх Хүмэг гэдэг хадны хөндийд Хүмэг гэдэг нэртэй ганцхан охин хоцорсон
гэнэ. Тэр цагт усан Луу хааны хөвгүүн далай дотроос гарч ирээд тэр хүүхэнтэй
хүсэл тачаал үйлдэж гэнэ. Тэр хүүхнээс есөн хөвгүүн төрөв.
Ээж нь
нас барахаар тэр есөн хөвгүүн нь эхийнхээ цогцсыг хувааж аваад нэг нь галд
шатааж, нэг нь усанд хаяж,нөгөө нь хээр тавьж, газарт булах нь булж,салхинд
хийсгэх нь хийсгэж, эхийнхээ хүүрийг зүг зүгт оршуулсан гэнэ. Түүнээс болж есөн
хөвгүүн есөн хэлтэн болоод, ертөнц дээр хэл ондоон хүн арвин болсон нь үүнтэй
холбоотой гэдэг билээ.
2.
Охин
тэнгэр
Эрт
галавын эхэнд дээд тэнгэрт хүн, доод ертөнцөд амьтан байсан цагт гэнэ. Дээд
есөн тэнгэрт нэгэн охин тэнгэр дүүтэйгээ байв гэнэ.
Тэр цагт
муу зүгийн буруу номын багш гэгч нь дээд есөн тэнгэрийг айлган байж, охин дүүгээр нь нэг эхнэрээ болгох гэж албаар
амалдуулж гэнэ. Үүнийг охин тэнгэр дүү нь сонсоод муу зүгийн буруу номын багш
гэгчийн их зан, хэрцгий догшин ааш, үзэшгүй муухай зүсийг нь цаанаасаа жигшиж,
санаанаасаа дургүй болохоор оргож гараад зугтаан явсаар доод ертөнцөд очоод
амьтан түмэн зүйлийн дундэетэн дасаж амьдран суужээ.
Он жил
удаж амьтны дунд ганцаараа байж, ярьж
хэлэлцмээр хүнгүй болохоор үе үе уйдаж дээд есөн тэнгэр ах нараа санан
гунигласаар байж, нэг өдөр тэсэж ядан ах нараа эрэхээр буцаж явжээ. Яваад ер
эргэж ирэхгүй болохоор олон амьтан, охин тэнгэрээ санан санан хайрлаж, бодон
бодон уйлалдаж, унд хоолноос гарах шахам болж гэнэ.
Хүлээн
хүлээсээр санаж дурсахын эрхэнд бүгдээрээ зөвлөж, охин тэнгэрийн дүрийг олуулаа бүтээж гаргаад
суувал ингэж зовохоос арай дээр гэж хэлэлцэн охин тэнгэрийн дүрийг бүтээхээр
болов.
“Юугаар
яаж бүтээх билээ?” гэж яриан шуугиан болж байхад нэг нь:”Өөр өөрийнхөө юу л
сайн гэдгээ бага бага авч нийлүүлээд дүр болгож бүтээе”гэхэд бүгдээр:”Зөв, зөв.
Зүйтэй үг.”гэж зөвшөөрөн тогтоод, аль сайн юу гоё гэгчээс хувь авч нийлүүлэн
эвлүүлсээр байж нэгийг хийгээд арай болохгүй, хоёрыг хийхээр адил үгүй тэгээд
хийсээр байж мянга дахь нь үнэхээр охин тэнгэрийн төлөвтэй эгээ адил болж чадав
гэнэ.
Түүнээс
хойш дээд тэнгэрийн доор, доод тивийн түмэн амьтны дээр хүмүүн гэж буй болоод
амьтан бүхнийг захирч дагуулан, тив ертөнцөд эзэн болж амьтан түмнээс тэжээл авч
амьдран үржиж олшрон тархжээ. Ертөнцийн хүмүүн нь түмэн амьтны элдэв махбодь
оролцсон болохоор хүн бүхний төрх байдал, зан ааль нь адилгүйгээр барах үгүй мянган
адил үгүй хиймэл хүмүүнээс үржиж салбарласан болохоор элдэв мянганхэлтэн ястан
буй болсон гэдэг.
3.
Хүн
нүцгэн, нохой үстэй болсон нь
Урд цагт
Газрын ор сая тогтож
Галын хөө сая улайж
Сүн далай шалбааг байхад
Сүмбэр уулыг довцог байхад
Нар сая мандаж байхад
Навч сая дэлгэрч байхад
Сар сая мандаж байхад
Цахилдаг сая хөхөрч байхад
Бурхан
хүмүүнийг бүтээх гэж шавраар эр эм хоёр хүний дүрс хийгээд амь оруулах гэж
мөнхийн рашаанд явах болжээ. Явсан хойгуур чөтгөр хорлох магадгүй гэж нохой
муур хоёроор өнөөх хоёр шавар хүнийг сахиулжээ.“Та хоёр энэ хоёр шавар хүнийг
сайн харж бай! Намайг мөнхийн рашаан авч
иртэл амьтан бүү хавьтуул! Энэ хоёр та хоёрын эзэн болж ивээх тул сайн харж
бай! гэжээ. Тэгээд бурхныг явсан хойгуур чөтгөр бурхны туурвилыг хорлох гэж
иртэл нохой муур хоёр хавьтуулахгүй байжээ. Тэгэхлээр нь чөтгөр мууранд сүү,
нохойд мах авчирч өгөөд идэж байх хооронд нь хоёр шавар хүн рүү эргэн тойрон
шээж бузарлаж гэнэ.
Бурхан
мөнхийг рашаа авч ирж хоёр шавар хүнийг амь оруулах гэтэл үс нь бузартсан
байсанд бурхан хилэгнэж, муурыг хүний энэ муухай үсийг зулба долоогоод арилга
гэв. Муур зулба долоож цэвэрлэсэнд гагцхүү толгойн үсэнд чөтгөрийн шээс
хүрээгүй тул үлдээж, мөн суга цавинд муурын хэл хүрсэн газарт бага сага бузар
үс үлдэж гэнэ.
Чөтгөр
шээсэн тэр бузар үсийг нохойд тохож гэсгээн цээрлүүлсэн гэнэ. Иймээс хүн нүцгэн
болж нохой үстэй болсон гэнэ. Мөн энэ учраас муурын хэл, нохойн үс бузар гэж
хэлэлцдэг ба хүн чөтгөрийн хорлолоор бузартсан ажээ. Бурхан хүний аманд мөнхийн
рашаан тусаасан боловч хүн мөнх наслахгүй зуурдаар үхдэг болов гэнэ.
4.
Их
сахиулсан бяцхан охин
Бяцхан
охины гэдэснээс цацарсан гэрлээр нар сар бүтсэн гэдэг. Бяцхан охин бас эр эм
хоёр хүмүүнийг зохиож, тэр хоёроос хүн төрөлхтөн эхлэн үүссэн юм гэнэ. Мөн
дэлхий ертөнц ч будангуй балархайгаас бүтсэн биш, харин бяцхан охин арга сүвэгчлэн
харанхуй бүрэнхий ба манан тоосыг үлдэн зайлуулж гэрэл гэгээг авчирсан бөгөөд
газар дэлхий болон хүнийг бүтээжээ.
5.
Хүн
тойгийн ястай болсон нь
Бурхан
хамгийн анх хүнийг бүтээхдээ тойгийн яс гэж өгсөнгүй байжээ. Тэгэхлээрээ
гайхалтай хурдан гүйдэг байсан гэнэ. Буга согоо, үнэг туулайг санаан дураараа хөөж
барихаар барахгүй, олноор нийлбэл барс, ирвэс, баавгай, чоныг ч тун амархан алж сүйтгэдэг гэнэ.
Өдрийн удаан, хоногийн зузаанд хүний
өсч үржих нь улам түргэн болж энэ дэлхийн бусад амьтан хоолтонд үндэс тасрах
аюул тулгарлаа. Бурхан багш үүнийг мэдээд:”Энэ хүмүүн гэдэг амьтныг ийм хурдан
хөнөөдгөөр зохиосон минь буруудсан юм байна. Энэ янзаар удвал араатан гөрөөсний
угийг таслах аюул хөнөөл тарих магад үгүй” гээд нэг арга гаргаж, хүний өвдөг
дээр таглаа шиг хэсэг дугариг яс тааруулан тавьжээ. Түүнээс хойш хүний гүйх
нь удаан болж араатан гөрөөсийг санаан
тааваараа барьж чадахаар больж гэнэ.
6.
Хүний
нас жил
Тэнгэр
газар бүрэлдэн байгаа язгуур цагт хаан хурмаст тэнгэрийн Хасын хаан орчлонгийн
нэг бүлэг амьтанд нас жил хайрлаж гэнэ.
Хасын хаан эхлээд түмэн амьтны тэрүүн
болох хүнтэй учирч:
-
Хүмүүн, зөвхөн хорь насал гэвэл
-
Надад юу идүүлэх вэ? гэхэд
-
Юу идье гэвэл дуртайгаа ид
-
Надаар юу хийлгэх вэ?”
-
Юу хийе гэвэл даруй түүнээ хий!
гэжээ.
Залгаад
морь хүрч иржээ. Морь:
-
Юу идүүлэх вэ? гэж Хасын хаанаас
асуухад:
-
Бордоо ид гэв.
-
Юу хийх вэ гэхэд:
-
Юм ачна гэсэнд морь, өөрийн бие хүнд
хүрэхгүй болж, иддэг нь муу, хийх нь хүнд хичнээн жил амьд яваад ямар ашиг
байна хэмээн бодлогошрон:
-
Намайг гуч наслуулбал болно гэхэд хажууд
нь байсан хүн үүнийг сонсоод:
-
Бага сага хүчрээс юунд айна вэ! Амьд
явах нь үхсэнээс дээр биш үү? гэж цочин урагш очиж:
-
Морины хорин насыг надад өгчих! гэж
гуйсанд Хасын хаан толгой дохин зөвшөөрчээ.
Гуравдугаарт
нь үхэр тааралдсанд Хасын хаан:
-
Чамд дөчин нас өгвөл ямар вэ? гэж асуухад
үхэр гэдрэг асуусан нь:
-
Надад юу идүүлэх вэ? гэж асуусанд:
-
Одоо бордоо байхгүй тул өвс идүүлнэ гэв.
Үхэр:
-
Юу хийх вэ? гэсэнд :
-
Хасаг анжис татнагэхэд үхэр бодон бодон үзэхэд
ажил хамгаас хүнд бас өвс идэх тул дотроо туйлын тааламжгүй болж:
-
Би тийм урт хугацаанд амьдрах дургүй,
миний хорин жилийг хэн авахад нь өг!гэв. Хүн урагш түрэн:
-
Надад өгчих, би арвиныг голохгүй гэжээ.
Дөрөвдүгээрт
нь нохой золгоход Хасын хаан:
-
Чи хорин жил амьдар!гэхэд нохой асуусан
нь:
-
Би юу идэх вэ? гэхэд Хасын хаан:
-
Бордоо өвсийг хувааж дууссан тул чи баас
ид ! гэв. Нохой:
-
Юу үйлдэх вэ? гэхэд: Хасын хаан:
-
Үүд сахь! гэв. Нохой баас идэх болсонд
дургүй болж:
-
Би ч тийм удаан жил амьдрахгүй. Арван
жил байвал болно гэхэд хүн:
-
Бас надад өгчих болов уу? гэв
Хасын
хаан тавдугаарт нь тахианд:
-
Тахиа аа, арван жил байвал болох уу?
гэжээ.
-
Юу идэх вэ?гэж тахиа асуусанд:
-
Одоо ямар ч юмгүй боллоо. Өөрөө идшээ
ол! гэж Хасын хаан хэлэв.
-
Юу хийх вэ? гэж тахиа асуусанд Хасын
хаан:
-
Үүр цайхыг мэдэгд! гэв. Үүнд тахиа ч:
-
Би тав насалъя гэхэд хүн бас сандарч :
-
Авахгүй бол надад өгчих! гэж өгүүлсэн
гэнэ.
Үүнээс
болж хүний нас урт болсон бөгөөд хэсэг бүлгээр олсон насных нь үүрэг ч адилгүй
болжээ. Хорин нас бол хүний жинхэнэ нас болохоор идэх нь сайн, санаа сэтгэл
уужим байдаг. Хорин наснаас жаран нас хүртэлх бол хүн болсны үйлс бүтэх шат үе
нь болж хамгийн хүчир хатуужилтай юм. Жаран наснаас далан тав хүртэлх нас бол
нохой тахианы нас учраас хүний үүд сахин,
үр ач нараа дуудан босгох үүргийг гүйцэтгэх болж гэнэ.
ГУРАВДУГААР БҮЛЭГ
ОВОГ
ЯСТНЫ ҮҮСЭЛ ГАРЛЫН ТУХАЙ ҮЛГЭР
1.
Хорь
түмэд Хорьдой мэргэний домог/Хүлэн Буйр/
Эрт урьдын
цагт Бавуу хавилтуу Хорь түмэд, Хорьдай мэргэн хоёр байсан ажээ. Ойхоны1 арал
болоод Баргуужин голын адаг Байгаль нуурын хөвөөнд монгол үндэстэн Буриад гэдэг
тэнд байсан. Уг нь Балчин хатан .... Ойгон аралд гарч амаржсан байна. Хорь түмэд гэр айл болоогүй,
эхнэр хүүхэдгүй тийм залуу байжээ. Хорьдай мэргэн ч мөн тийм байжээ. Хорь түмэдийг
Байгалийн эхээр явж байхад нь есөн хун шувуу зүүн хойд зүгээс нисэн ирээд
Байгалийн эх дээр суухдаа хун хувцсаа тайлж есөн хүүхэн болоод Байгаль нуурын
усанд оржээ. Тэгэхээр нь нэг хунгийн хувцсыг нь хулгайлж аваад биеэ харуулалгүй
хэвтэв. Усанд орж хэргээ бүтээхдээ найм нь хун хувцсаа өмсөөд зүүн хойшоо
нисээд явжээ. Ганц нь үлдэхдээ Хорь түмэдийн эхнэр болсон байна.
Тэр хоёр айл гэр болоод их жаргалтай
байжээ. Арван нэгэн хөвгүүнтэй болохдоо эхнэр хэлжээ:
-
Би нутагтаа буцъя. Чи олон үртэй болж,
чамд ядрал зүдрэл ердөө байхгүй болов биш үү? гэжээ. Тэгэхэд Хорь түмэд ердөө
хувцсыг нь өгдөггүй байв.
Нэг өдөр
эхнэр хоймрынхоо орон дээр оёдол хийгээд сууж, Хорь түмэд хоёр бариулаа бариад
хоол ундаа хийж байв. Тэгэхэд:
-
Хун хувцсыг минь гаргаж өгөөч, та. Би
өмсөж үзье л дээ. Намайг үүдээр
гарвал бариад авна биз дээ. Чи намайг дийлж ядахгүй шүү
дээ. Өмсөөд үзье л дээ. Өгөөч дээ. Хувцсыг минь! гэжээ.
“Үгүй,
үнэхээр өмсөөд үзэхэд яадаг юм бэ?” гэж бодоод Хорь түмэд авдар дотроосоо хун хувцсыг нь гаргаад өгжээ.
Хун хувцсаа өмсөхдөө эхнэр нь хун шувуу хувилж хойт орон дээр суугаад далавчаа
засаж байв. Гэнэт “түрд” хийж нисэхдээ тооноороо гаржээ. “Хүүе! Болиоч,
болиоч!” гээд хөө болсон хоёр хар бариулаараа хоёр хөлийнх нь шилбээс татаад:”
Юу юугүй алдлаа. Чи явбал яв. Арван нэгэн хөвгүүндээ нэр өгөөд яв.” гэжээ.
арван нэгэн хөвгүүн дээ нэр өгөхдөө :”Гүндүүн, Газуун, Хувшай, Халбин, Батнай,
Худай, Гушид, Цагаан, Шарайд, Будангуйн, Харгана гэжээ. Тэгээд тавихад дээгүүр
нь нисэн явж их ерөөл тавив: “Үрийн үрд, биеийн биед бүү ядагтүн! Сайн сайхан
явагтүн! Өсөж бойжиж явагтүн!” гэж ерөөгөөд зүүн хойшоо явжээ.
-
Хаанаас ирсэн хэн гэдэг хүүхэн байсан юм
бэ? Түүнийг мэддэг хүн үгүй.
Дээр үед манайбуриадын бөө бөөлөхдөө:
Хун шувуу гарвал минь
Хос модон чиргээ
минь
Хусан хүрээт худар2 минь гэж дуудаж эхэлдэг
гэнэ д дээ. Хун шувуу гарвал минь гэдэг нь тэр эх нь хос модон чиргээтэй
/уяатай/ байсан нь юм биз дээ. Хударын гол гэгч нуур эхтэй, тэр нь хусан
хүрээтэй, өндөр уулын оройд байгаа. Тэгэхдээ Хорь түмэдийнхэн тийн бөгөөд арван
нэгэн эцэг болов.
ойхон1– арлын нэр
худар2- газрын нэр
Тус домгийг “Монгол ардын аман зохиолын дээж бичиг”-ээс
сонгов. Олон хувилбар бий.
2.
Тэнгэрийн
дагины хишиг
Эрт
урьдын цагт дөрвөдийн өвөг дээдэс нь Нүд уулын орчмоор амьдарч байжээ. Нүд уул
нь энэ нутагтаа зайлшгүй өндөр уул болох бөгөөд шовх оргил нь үүл мананд
шургалан, зун ойртсон байтал оройгоороо цас мөс цайран харагддаг болохоор эндэх
хүмүүс түүнийг бурхан сахиулсан оршин суудаг уул гэж байжээ. Уулын оройд
бургилан ундарсан болор тунгалаг нууртай. Хөвөөгөөр нв бут бургас багсран ургаж
том моднууд сийрэг боловч энд тэнд жигдхэн ургажээ.
Нэгэн өдөр нэг анчин залуу уулын
зөргөөр ан гөрөө хөөсөөр яваад санамсаргүй нэг мэдэхнээ уулын оройд гарчихжээ.
Тэгтэл ямар нэгэн газар хүний ярилцан инээх чимээ дуулдах шиг боллоо. Анчин тэр
зүгт гайхан ажиглавал тэнд тэнгэрийн гурав дөрвөн дагинас алга ташин хөгжилтэй
гэгч бүжиглэж байв. Дагинасыг гуа үзсгэлэнг анх үзэж байгаа залуу анчин нэг
мөсөн гайхан мэлэржээ. Цэцэг шиг зүс царай, шинэдийн сар шиг хөмсөг, уян зөөлөн
хөдөлгөөн ба хэсэг хэсэг нуурын усанд орон, үе үе үүл мананд хөвөн дэгдэхийг нь
гайхан ширтсэн залуу анчинд үнэхээр ч сахиулсны оронд ирсэн мэт бодогдож
байлаа.
Зүрх сэтгэл нь энэлэн догдолсон залуу
анчин гэнэт сэгсхийн ухаарч, хэндч хэлж болшгүй зол завшаан болон уйтгар гунигаа
сэтгэлдээ нуун гэртээ буцаж ирээд, бугуйл бэлтгэн дахин ууланд гарч нуурын
дэргэдэх бутан дунд сэмээр нуугдан хүлээлээ.
Ямарч сэжиг ажиг авсангүй тэр хэдэн
дагинас нуурын усанд умбаж эхлэв. Тэгтэл залуу анчин өнөөх авчирсан бугуйлаа
шидэн явуулав. Энэхүү гэнэтийн дайралтанд хэдэн дагинас сочин хэлмэгдэн үймэн
байснаа хэд нь огторгуйд дэгдэн, үүлэнд далдалсан боловч нэг нь бугуйлд
уургалагдаж зугтаахын аргагүй болжээ.
Залуу анчин өр зүрхнийхээ хайр
хүслийг дагинад уудлан тоочиж, санаа хүслээ биелүүлсний дараа түүнийг тавин
явуулав. Тэнгэртээ буцсан тэр дагина түүнээс хойш хөл хүндтэй болжээ. Тэгээд
тэр нэр нүүрээ бодож, нялхаа тэнгэр дээр төрөхөөс ичихдээ өнөөх нуурын
хөвөөндөө ирж хөнгөжив. Нэг мантгар цагаан хүү төржээ. Дагина нэг өлгий базаан бяцхан
хүүгээ өлгийдээд модны салаанаас өлгөж, сүүгээ саажугжинд нь хийгээд хүүгийнхээ
аманд үмхүүлэн тавив. Дагина хүүгээ харан харан хүний орчлон ба тэнгэрийн орны
ялгаа зөрөөд гуниг төрөөд бяцхан хүүгээ уйлуулахгүйн тулд нэгэн шар өнгөт
тангуйд амьт хэмээх бяцхан шувууг авчран модны салаан дээр суулгаж өглөө үдэшгүй
сонин дуугаар донгодон хүүхдийг нь саатуулж байхыг найдаад тэнгэрийн орондоо
буцаж гэнэ.
Яг тэр үед дөрвөд аймгийн дээдэс нь
хараахан төрөөгүй байжээ. Тэгээд тэд нар
нэг удирдагч олохоор мэргэчид очжээ. Өнөөх мэргэч нь олны сэтгэлийг энэрэн
бодожтөв нямбай бясалгал хийн даатгал явуулсны дараа :”Нүд ууланд очиж нуурын
хөвөөгөөр эрж үз!” гэж айлджээ. Тэгээд дөрвөд аймгийн хүмүүс сахиулсны зөгнөлийг
бишрэн баясаж өдрийн сайныг сонгон Нүд ууланд гарч нуурын хөвөөгөөр бэдрэн
эрэхэд шугуй дотроос гэнэт сонин чимээ сонсогдов. Тэр зүгт нь хүрч очвол нэг
мантгар хөөрхөн өлгийтэй хүү модны салаанаас өлгөөстэй байлаа. Эрлийн хүмүүс
тэнгэрийн аврал хэмээн туйлаар баярлацгаан тэр даруй өлгийтэй хүүхдийг буулган
аваад омог төгөлдөр харьж иржээ. Өнөөх ард нь хоцорсон шар өнгөт бяцхан шувуу салж ядсан байдалтай хэсэг
дагаж эргэлдэн нисэж байснаа санаа амарсан бололтой удалгүй хөх огторгуйн гүнд
бараа тасрав.
Нялх
хөвгүүн эрүүл торнин өсөн бойжсоор эрийн зэрэгт хүрч Дөрвөд аймгийг захирах
болов. Чингээд тэр хүү Дөрвөд аймгийн
Чорос овогтны дээдэс хэмээн сонгогдож аугаа үйлсийг олон бүтээж үлдээсэн юм
гэнэ.
3.
Хурмаст
тэнгэрийн хүүхэн
Дөрвөн
Ойрад өөлдийн уг болвоос хурмаст тэнгэрийн хүүхэн энэ замбутив дор агар зандан
модны ёроолд мэндэлсэн бөгөөд мөн зандан модноос өлгөн тавьсанд тэр модны
навчинд хурын ус дуссанаар ундаалан, бас модны үзүүр дор нэгэн ууль шувуу
донгодож буй лугаа санагдаж байсан ба бас модны ёроол дор буй аягатай ус
сэлтээр авч тэр хөвгүүнийг үр үгүй өвгөн эмгэн хоёр асарч агар зандан модоор
өлгий засаж тэжээн өсгөж хотгойд догшин хар ноён хэмээн нэрийдснээр ..........
дөрвөн ойрад өөлд ястан үүнээс үүсжээ.
Галданы
“”Эрдэний эрхийн” 32-р бүлгээс сонгожээ:
4.
Дөрвөд зүүн гарын уг
Дөрвөд
зүүн гарын угийг тэнгэрээс салсан гэх учир нь бөгтөр модонд бяцхан хүүхэн
байсныг ангууч хүмүүн олж авсан. Модны хэв нь цорго хэлбэрийн тул Цорос гэсэн.
Тэр модны дусал, аманд нь дуссанаас ур модон ууль шувуунаас бүтэв гэдэг. Эмнэгийг
түмнэг гэгчээс салсан, албаттай эм нь арван хөвгүүнтэй. Дөрвөд зүүн гарын уг
бяцхан хөвгүүн модны ёроолд байсныг тэнгэрээс болов гэдэг. Учир нь тэр
хөвгүүнийг тэнгэрийн зээ гэдэг.
”Гаван
Шаравын тууж оршив” хэмээх зохиолоос сонгов.
5.
Дөрвөн Ойрадын тухай
Эрт
нэгэн цагт Аминай, Тoмнэй гэдэг хоёр хүн эзгүй газарт нутагласаар буй. Аминайн арван
хөвгүүн зүүн гарын хааны албат. Эднийхэн аль аль нь арваад хөвгүүнтэй....
эднээс нэгэн гөрөөч хүн эзгүйд гөрөөс гэтэж яваад модны ёроолд хэвтэх нэг
балчир хөвгүүнийг олж аваад өсгөжээ. Тэр хөвгүүний байсан модны хэв нь цорго
мэт, түүнээс Цорос хэмээх нэр гарсан. Модны шүүс балчир хөвгүүний аманд дусаж
тэжээл болж, дэргэд нь ууль шувуунаас талаар амьтан үл учирсаар ой модны эхтэй,
уугуул шувуун эцэгтээ гээгдсэн буй. Заяа учрал нь иймийн төлөө Цоросыг
тэнгэрийн зээ мөг гээд тэр олж авсан улсыг нь тайж эсвэл ноён хийсэн. Эднээс
салсан нь ноён язгууртай болоод асарснаас салсан нь албат болж өсгөөд, зүүн гар
хэмээх нутаг болсон.
“Дөрвөд
ойрадын түүх”-ээс авав
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
ОДОН
ГАРАГ БА БАЙГАЛИЙН ҮЗЭГДЛИЙН ТУХАЙ ҮЛГЭР
1.
Сар
Саран
дээр туулай байсан гэж ярьдаг юм. Тэр нь ганц эр туулай юм. Газар дээр эр
туулай байдаггүй гэдэг. Жил бүр хаврын дунд сарын шинийн арван таванд газар
дээрх туулай сарыг харж тачаадах юм гэж сонссон. Саран дээрх туулай эм нүдэж
байдаг юм гэдэг. Манай нутгийн хуучин эмч нар эм нүдэх уураа туулайн хаагаар
арчиж цэвэрлэдэг байсан юм.
Энэ
үлгэрийг Ц.Дамдинсүрэн нарын “Монгол ардын зохиолын тойм” –оос сонгов.
2.
Саран дээрх туулай
Саран
дээр ганц эр туулай байдаг. Газар дээр
эр туулай байдаггүй. Цөм эм туулай байдаг. Газар дээрх туулайнууд саран дээрх
эр туулайг үзэж хээлтэй болдог гэдэг.
Энэ
үлгэрийг Ц.Дамдинсүрэн нарын “Монгол ардын зохиолын тойм” –оос сонгов.
3.
Нохойн сахал
Урьд
усанд яваад удсан хүүхдийг эцэг эх нь “
Нагаа чинь нар, цагаа чинь сар” гэж дууддаг байсан гэнэ. Нэгэн хүн усанд яваад удсан хүүгээ ингэж дуудсанд хүүхдийг
суулгатай нь сар аваад явчихсан юм санжээ. Саран дээр суулга барьсан хүүхэд шиг
толбо байдгийн учрыг тайлбарласан ийм нэгэн домог байдаг.
Энэ
үлгэрийг Г.Сампилдэндэвийн “Монгол домог”-оос авав.
4.
Саран дээрх хүүхэн
Эрт урьд цагт гэнэ. Нэгэн хүний
авааль эхнэрээс нь хүү хүүхэн хоёртой юм санжээ. Бага эхнэр нь энэ хоёр
хүүхдийг туйлаар үзэн яддаг байжээ. Нэг орой хойт эх нь голын хөвөөнөөс ус
авуулахаар явуулж гэнэ. Тэгээд тэр хоёр удтал буцаж ирэхгүй болохоор хойд эх нь
тэднийг “энэ муу сайн хэрэггүй хүүхдийг нар сар авчиг!” гэж хараан зүхжээ.
Энэ хараалыг нар сар олж сонсоод
өндөр тэнгэрээс усны хөвөөнд усны хөвөөнд наадаж байсан хүүхэд рүү бууж ирэв.
Нар сар тэдний зүг ойртож байхыг хараад ах нь голын хөвөөн дээр байсан хонины
арьсан дэвсгэр доор нуугдсанд нар түүнийг аваачиж чадсангүй. Сар , охин дүү рүү
нь сонгон ирэхэд тэр охин нэг гараараа бургаснаас бажигдан зуурч, нөгөө
гараараа мөрөн дээр дамнаж байсан суулгатай усаа барьж байсан тул сар түүнийг
бургас болон мөрөн дээрх устай нь тэр чигээр нь тэнгэрт аваад явчихсан гэнэ.
Түүнээс хойш өнөөх охин саран дээр толбо болон хоцоржээ.
“Мифы
бурят” хэмээх номоос монголчлов.
5.
Бурхан багшийн үлгэр
Бурхан
багш хүнийг мөнхжүүлэх рашааныг бүтээжээ. Тэгтэл рашааныг нь арван таван
толгойтой атигар хар мангас хулгайлаад уучихаж гэнэ. Ингэсэнд бурхан багш
мангасыг хөөсөөр бариад сартай уулзжээ. Тэгээд:” Мангасыг олж үзэв үү?” гэж
сараас асуусанд :”Өө сая тэнд явж байсан” гэжээ. Тэгэхэд Мангас:” Намайг хэлж өглөө “ гэж хилэгнээд
саранд :”Би чамайг нэг жилд гурван удаа барина.” гэж хэлсэн гэдэг . бурхан багш
нартай уулзаад мангасыг асуусанд :”Би үзсэнгүй” гэжээ. Мангас тэгээд наранд :”Би чамайг гурван жилд нэг
барина.” Гэж гэнэ.
Бурхан багш Мангасыг хөөж бариад
очироороо гэдсийг нь хагалжээ. Ингэсэнд уусан рашаан нь харгай, арц, зээргэнэ
зандан, мөнх харгана дээр дусалсан тул мөнх ногоон болсон гэдэг.
Энэ
үлгэрийг”Онгон саарал” сэтгүүлийн 1983
оны нэгээс сонгов.
6.
Раах
Олон
сахиус зальтай раахыг шийтгэх гэсэнд тэр ер нь элдэвчлэн аргалж нуун зайлаад
баригдсангүй ажээ. Саиулсан нар түүнийг эрж олохгүй арга мухардаад, нарыг
явуулж раахыг эрүүлэхэд нар худал хэлээд өнгөрөөчихжээ. Харин сар раахын
нуугдаж байгаа газрыг үнэнээр нь хэлээд түүнийгггг бариулж шийтгүүлжээ. Үүнээс
хойш рааах нар сарыг барихаар хөөж явдаг ба гүйцэж баримаар болох бүрд нар сар
хиртдэг болсон гэнэ. Тиймээс нар сар хиртэх үед хүмүүс хашгиран бахиралдах бую
элдвийн хөгжим үлээж раахыг үлдэн
явуулахаар уралддаг гэнэ.
Мо Дүний
“Домгийн судлал” /хятад/ номын 51-52 –р нүүр монголчлов.
7.
Ам цагаан бяруу
Эрт урьд
цагт нэг өвгөний үнээнээс цээжин бие нь хүн шиг, бөгсөн бие нь үхэр шиг хачин
тугал гарч гэнэ. Тэр нь ам цагаан бяруу гэдэг юм санжээ. Бяруу хожим өсөж том
болоод олон сайхан баатарлаг зүйл хийж хүн амьтанд тус хүргэсний гавьяагаар
тэнгэрт гарч тэнгэрийн цагаан хаантай золгов. Тэнгэрийн цагаан хаан ам цагаан
бяруунд:”Чи бол хүнд тус ач болдог сайн
баатар, харин хүмүүс чамд муу юм хийсэн, би өдөр бүр шулмасын хаантай тэмцэлдэж
байна. Бид одоо бухны дүрээр тулалдана. Чи надад тусал!” гэв. Ам цагаан бяруу,
тэнгэрийн хааны хүсэлтээр түүнд тус хүргэж, шулмасыг эмнэх нэрийдлээр ордонд нь
орж хорлосон тул шулмасын мангас эмгэн түүнийг мэдээд ам цагаан бярууг тэнгэрт
гарч явахад нь хойноос нь төмөр хэдэргээ шидэж долоон хэсэг болгосноос долоон
бурхан од буй болсон гэж домоглон өгүүлж байна.
Д.Цэдэнсодном”Монгол
уран зохиол”УБ 1987 он
8.
ДОЛООН БУРХАН
Язгуурт
нэг ах дүү хоёр авлаж явж байтал уулын орой дээр нэг нум сум барьсан хүн
эргэцэж байжээ. Тэр хүнийг тэр хоёул үзээд дэргэд нь очоод:” Та энэ дээр юу
хийж байгаа хүн бэ?” гэж суутал тэр хүн :”Би анчин хүн байна. Тэнгэрийн
наанатай, огторгуйн цаанатай нэг шувуу нисэж байна лээ. Би нэг сум харвасан
чинь одоо хир нь бууж ирээгүй тул би түүнийг хүлээж байна “гэжээ. үд хазайхад
сахь шувуу нь сумтайгаа бууж иржээ. Түүнийг нь үзээд ах дүү хоёул:”Чи бид хоёул
сайн харвадаг гэдэг. Энэ хүн ч бид хоёулаас илүү чадалтай хүн байна. Чи бид
хоёул энэ хүн лүгээ ах дүү барьчихъя!”
гэж хэлэлцээд тэр хүнд :”Та мань лугаа ах дүү болно уу?” гэж хэлхүл тэр
хүн:”Болно!” гэж хэлжээ. Чингээд гурав болоод агнаад явжээ.
Явж байгаад нэг уулын орой дээр гарч
очтол, тал бие нь газар булагдчихсан, тал бие нь дээр нь үзэгдсэн нэг хүн
хэвтэж байна гэнэ. Тэр гурвуул үзээд:”Та энэ дээр юу хийж байгаа хүн бэ?” гэж
асуухул:” Би тэнгэр газар чагнадаг хүн байна” гэжээ. “Ч и тэнгэр газар чагнаад
юу мэддэг юм бэ?” гэж суржээ. “Би гурван ертөнцийн хүмүүс юу хийж, юу хэлэлцэж
байхыг мэддэг хүн байна.” гэж хэлхүл тэр
ах дүү гурвуулаа :”Та мань лугаа ах дүү болчих уу?” гэж сурхул :”Би тан лугаа
ах дүү болъё” гэж гэж хэлээд одоо дөрөв болоод нийлээд явжээ.
Явж байтал бас нэг хүмүүн хоёр уулын
дунд зогсоод, баруун уулыг аваад зүүн уулан дээр нь тавьчихаад, зүүн уулыг авч
баруун ууланд нь тавьчихаад эргэцэж
байжээ. Тэр ах дүү дөрвүүлээ түүнийг үзээд дэргэд нь очиж :” Чи энэ дээр юу
хийж байгаа хүн бэ?” гэж сурхул :”Би гарын хуянг тарааж байна” гэжээ. “Аа, та
ямар их хэцүү хүчтэй хүн байна! Мань лугаа ах дүү болох юм уу?” гэхүл “Болъё!”
гээд нийлээд тав болоод явжээ.
Явж байтал бас нэг хүмүүн бүлэг
зээрийг ээс нь нэгийг барьж аваад
тавьчихаад, бас нэгийг нь хөөж барьж
аваад тавьчихад эргэцэж байжээ. Тэр ах дүү тав түнийг үзээд дэргэд нь очиж:” Та
энэдээр юу хийж байгаа хүн бэ?” гэж суржээ. “Би зээрээр тоглоом хийж суудаг хүн
байна.” гэхүл тэр тавуулаа хэлжээ:”Та ямар хэцүү бушуу хүн байна! Манай лугаа
ах дүү болно уу?” гэхүл “ Еэ, болъё!” гээд зургаа бодоод нийлээд явжээ. Нийлээд
явж байгаад одоо зургуулаа хэлэлцжээ. “ Чи бид одоо юу хийэ амжвал сайн байна?”
гэж хэлэлцээд сахь газар чагнадаг хүнээр газар чагнуулбал тэр хүн газар чагнаж
аваад хэлжээ:” Энэ зүүн хойно зүгт гадаад далайн цаанатай Шаазгай хаан гэж нэг
хаан урваж, манай гүрийг эзэлнэ гэж хэлэлцэж байна. Чи бид одоо явж түүнийг
дарцгаая!” гэж хэлэлцээд тэр зүг рүү хандаж яваад гадаад далайн зах дээр очвол
нэг хүн сууж байна. Дэргэд нь очвол тэр хүн, тэр зургаан хүнээс :”Та юунд явсан
байна?” гэж суржээ. “Бид энэ далайн цаанатай Шаазгай хааны хотонд орж тэр хааны
баатрууд лугаа чадал шалгая гэж явж байна. Бид одоо энэ далайгаар яаж гарах юм
байна?” гэхүл “Би таныг гаргая!” гэж хэлээд тэр хүн далайг нэг уугаад
ширгээжээ. “За! Та одоо гар! “ гэхүл тэр зургуулаа хэлжээ:” Та мань лугаа ах
дүү болно уу?” гэж хэлхүл:” Би ах дүү болъё!” гэж хэлжээ. “Еэ! Тэгвэл хамгийн
ах та бол, бид таны дүү нэр болъё! “ гэхүл тэр хүн баярлаж ах нь болоод долуулаа
цаанатай нь гарч далайн усыг урвуулж тавьчихаад явжээ.
Явж байтал нум сум үүрсэн нэг сайхан
залуу золгожээ. Тэр залууг үзээд тэр хэдүүлээ:”Шаазгай хааны хот ойр байна уу?хол
байна уу?” гэж сурхул тэр залуу асуужээ:”Та манай хотыг сурж яах юм?” гэхүл тэр
ах нь хэлжээ:” Бид танай хаанд баатар болж хүч өгьегэж явж байна” гэсэнд “За!
Чингэвэл болно! Би бол хааны агь байна. Еэ одоо явцгаая” гээд нийлж яваад хааны
хотон үүдэн туст нэг сайхан байгуулсан
нэг их ордод тэр ах дүү долууланг суулгаад тэр хааны агь хэлжээ:” Би аавд очиж
айлтгая! Та нар сууж бай. Маргааш өглөө нар лугаа булаалдаж танд мэдээ
ирүүлье!” гэж хэлээд явжээ. Харьж очоод аавдаа айлтгажээ:”Би өнөөдөр хөдөөд агнаж
явж байтал над нэг долоон сайхан залуу золголоо. Би тэднээс юунд явсан хүн бэ? Гэж сурхул,
хаан аавын нэрийг дурьдаад, аавд хүч өгнө гэж хэлж байна. Би үүнийг нь сонсоод
дагуулж ирж ордны үүдний гаднах ордод суулган ирлээ. Одоо хаан аав яах юм
байна?” гэхүл Шаазгай хаан хэлжээ:” Надад хүч өгөх тийм чадал тэдэнд байх биз.
Гэвч маргааш тэд лүгээ муруй тавьж чадлыг нь үзэж байгаад оруулж авъя!” гэж
хэлэлцэж тогтоод хоножээ.
Сахь долуулаа “ Ах та одоо нэг чагнаж
үз! Энэ хаан манийг яах гэж байна?” гэж хэлэлцээд чагнатал “ Маргааш мань лугаа
мурий тавьж, уул харвана гэж хэлэлцэж байна. Еэ, тануусын аль нь сайн харвадаг
бол тэр нь харва!” гэж хэлхүл, бас тав нь хэлжээ:” Манай огторгуй харвагч
харва! Чингээд хоёрдугаар ах бол!” гэжээ. тэгж хэлэлцээд хүлээж байтал хаанаас
мэдээ иржээ. “Еэ, одоо одоо хаан мурийлж гарч ирлээ. Тан лугаа уул харваж мурий
тавина гэж байна. Та базааж бай! “ гэж хэлээд байтал хаан олон жагсаалаа
жагсааж, сайн баатруудаа дагуулж, ордоо буухуул тэр ах дүү долуулаа ёс хийж
амар мэндийг асууж өнгөрхүл, хаан
хэлжээ:” Еэ, холоос ирсэн та нар урьдаар нь харвах юм байна уу?” гэхүл тэр
долоо хэлжээ:” Хаан аавын баатар урьдаар нь харва!” гэхүл тэргүүн харвагч
баатраа :”Харва!” гэж зарлиг боллоо. Тэр баатар нь харваж нэг уул шувтлаад хоёр
дахь уулан дээр сум нь тогтжээ. Хойтой нь хоёрдугаар ах нь харваж таван уул
шувтлаад, зургаан уулан дээр сум нь тогтжээ. Ингээд хаан нэг мурий алдав.
Буцаж орддоо хариад :”Еэ, маргааш тэд
лүгээ бөх барилдъя!” гэж хэлэлцээд хувиныхаа талын бөх тавих газарт мод булж,
бараа хийж тавиад тэдний талын бөхийг ургаа мод байх газраас тавиахаар
базаагаад хоножээ. Сахь газар чагнагч хүн чагнаад “Маргааш мань лугаа бөх
шалгана гэж хэлэлцээд байна. Тануус хэн нь сайн барилддаг билээ?гэхүл уул
үүрэгч:” Би сайн барилддаг” гэж хэлээд базааж байтал хаанаас мэдээ иржээ.
“Манай барилдааны газар оч!” гэж хэлээд явжээ. Сахь ах дүү долуулаа яваад очвол нэг олон таримал модтой газар байжээ.
Хаан тэр дээр хэлжээ:”” модны урт үзүүрээс та бөхөө тавь!” гэж хэлээд хаан хойд
үзүүрээс нь бөхөө тавьжээ. Тэдэн харьж байтал тэр бөх нь тэр олон модыг үгтэж
аваад зүүнш барууншаа цохилж явж байна. Түүнийг нь үзээд сахь бөхөө тавьжээ.
Тэр бөх нь ургаа модыг нь үгтхийгээдзүүн
баруун уулын оройд хаялаад хүрч очжээ. Хоёр бөх золгожээ. Золгон барилдахдаа
Шаазгай хааны бөхийг нэг дараад газар руу наалдуулчихаад зогсож байсан газартаа ирэв. Түүнийг
нь хаан үзээд их уур хүрч :”Бас нэг муруй алдлаа” гээд харив.
Харьж ирээд маргааш нь хүн гүйлгэж
мурий тавихаар хэлэлцээд тэр хааны тэнд Цагаан самган гэж нэг сайн гүйдэг
эмгэнийг дуудаж ирээд хонов. Тэр шөнө
чанагч бас газраа чагнатал хаан маргааш хүн
гүйлгэж муруй тавина гэж хэлэлцээд байхыг мэдээд бусдадаа хэлэжж:”Еэ, одоо
хүн гүйлгэж муруй тавина гэж хэлэлцэж байна Танууст гүйдэг хүн бий юу?” гэхүл
сахь зэрээр тоглодог хүн:” Тэр гэмгүй. Би байна. Айх юмгүй. Би мэдье!” хонов.
Өглөө хаанаас мэдээ ирж:” Өнөөдөр манай хаан тан лугаа хүн гүйлгэнэ гэж байна”
гэж мэдээхүргэж ирэв. Хаан олон түшмэдээ дагуулан сахь гүйдэг эмгэнээ аваад
иржээ. Хоёуланг нь явуулж гүйлгэжээ. Хоёулаа гүйж байтал тэр эмгэн нь агсаж
уначихжээ. Сахь залуу гүйгээд иржээ. Ирвэл хаан суржээ:” Манай гүйдэг эмгэн
яав?” гэхүл :”Энэ урд уулын цаанатай агсаж уначихна билээ. та хүн очуулж түүнээ
асарч авч ир!” гэхүл хаан их уур
хүрч муу санаа төрөгдөөд харив.
Хаан олон түшмэдээ дуудаж ирж :” энэ
урд тивээс ирсэн энэ долоон хүнийг яалтай сайн байна?” гэж зарлиг болхул Саран
түшмэл гэж нэг сайн мэргэн түшмэл байжээ. Тэр түшмэл хэлжээ:” Чи бид тэдэн
лүнгээ муруй тавьж гүйцээе хэмээн дийлэхгүй байна. Арга гэж тэднийг үгүй
хийхээр хичээе!” гэхүл хаан:” Еэ, тэгвэл та нар нэг арга хий!” гэхүл Саран
түшмэл хэлжээ:”Манай хааны санд нэг шарман гэр байдаг биш үү?тэднийг урьж тэр
гэрт суулгаад хурим тавья гэж хуурч байгаад гэрийн гадуур нүүрс овоолж
шатаагаад түлбэл тэд тэр гэрээс гарч чадахгүй, дотор нь түлэгдэж үхэх биз!”
гэхүл хаан түшмэд бүгдээрээ:”Еэ , энэ болно. Энэ түргэн сайн арга!” гэж
хэлэлцээд нүүрс зөөж гэр дугуйлуулж өргүүлэв.
Сахь долоо хэлэлцжээ:”Энэ хаан мань
лугаа гурав дахиж муруй тавиад муруйгаа алдсан. Одоо манийг яах гэж хэлэлцэж
байна!” гэж хэлэлцээд газар чагнадаг хүмүүн нь газраа чагнатал :” Маргааш
манийг урьж аваачиж шарман гэрт ширээ хурим тавьж их баяр хийнэ гэж хуураад
түлж алах гэж нүүрс зөөж базааж байна” гэхүл сахь далай уудаг хагийн ах нь:”
Тэр гэмгүй. Би байна. Та нар битгий ай!” гэж хэлчихээд далай уудаг хүн явж,
далай ууж аваад ирхүл хааны ордноос хоёр түшмэл урилгын ёс хийж урив. Долуулаа
дагаад хааны ордонд орж ирвэл алтан
үүдтэй шарман гэрт оруулав. Тэр хэдүүлээ шарман гэрт нь очиж сууж байтал гэр нь
хавирганаасаа улайсаар халж тэсэхгүй
болоход далай уудаг хүн далайн усаа тавивал хааны хот орд нь цөм үгүй
болчихжээ. Тэд хэдүүлээ тэр гэрт нь байгаад хэлэлцжээ:”Бид энэ Шаазгай хааныг
яг дарж үгүй хийе. Одо чи бид яаж гарна?” гэхүл далай уудаг хүн нь далайгаа ууж
ширгээгээд долуулаа гарч яваад мөн гадаад далайн урд тивд гарч ирээд, долуулаа долоон бурхан болоод ам суун
амар жаргав.
А.Мостиертийн
цуглуулсан “Арж Бурж хаан” Бээжин 1989 он
9.
ДОЛООН БУРХАДЫН ҮЛГЭР /хувилбар -1/
Эрт
урьдын цагт тэнгэрийн хааны бага хүү гэгч байж гэнэ. Энэ бага хүүг хар багаас
нь эцэг эх нь эрхлүүлж өсгөсөн болохоор
том болсны дараа ч тоглож наадах дуртай, наадам муруйд дуртай хүн
болжээ. Ингэхлээр нь нэг өдөр эцэг хаан эх хатан нь уурлаж хүүгээ дуудан авчирч
зэмлэсэнд хүү нь найман хөлтэй шарга морио унаж хамаа хайдаггүй явжээ. Ингэж
явах зуураа боддог юм байна: За, ингээд явах ч явчихлаа. Тэнгэрийн орон уудам
гэвч хаан эцгээс эхэлсэн хан түшмэл хүртэл хамаарах юм гэж үгүй. Доорд ертөнц
гэж найр наадам их, хайрсаг эелдэг газар гэж хүмүүс хэлэлцдэг. Эсвэл тэнд явъя
гэж дотроо шийджээ.
Ингэж тогтоод яван явсаар доорд
ертөнцөд хүрээд иржээ. Доорд ертөнц гэж тэнгэрийн орныг бодвол үнэхээр
үзэсгэлэн сайхан аж! Уул ус хөхөрч, цэцэг навч дэлгэрч болжмор шувуу жиргэн
донгодоод, араатан гөрөөтөн тоглож байна. Тэнгэрийн бага хүү сайхан үзэмжийг
сонирхон явж байтал нэг хүн бөмбөг өшиглөн наадаж байх нь харагдав. Дэргэд нь
хүрээд очихлоор энэ хүний өшиглөдөг нь юуных нь бөмбөг байх вэ? Харин нэг их
уул байжээ. Тэнгэрийн хүү:” Хүүе, та юу хийсэн хүн байна вэ? гэж асуувал тэр
хүн:” Ай, юу хийх үү? Хүмүүс уул хүнд, уул хүнд гэх юм. Би нэг өшиглөж үзэхлээр
тийм ч хүнд биш юм!” гэсэнд тэнгэрийн бага хүү их л гайхаж:”Чи жигтэй хүн
байна. Эсхүл чи надтай хамт яв. Ямар байна?” гэхүл уул өшиглөгч:” Тэр ч болно.
чи морьтой. Би явган нийлэх арга үгүй гэхүл тэнгэрийн бага хүү:”Тэр гайгүй!” гээд
найман хөлт шарга морины сүүлээс нэг ширхэг тасалж, нэг зангилаа зангидаад
газар дээр хаясанд нэг морь болж хувирав. Ингээд хоёул хамт явжээ.
Тэд хоёулаа явсаар явсаар нэг зээрээр
наадагч хүнтэй золгожээ. Тэр хүн нэг зугтаасан зээрийг хөөж барьж аваад дахиад
тавьчихна. Тавьсан зээрээ дахиад барьж
аваад гүйцэх үү, нурууг нь илбэж сууна. Хоёулаа тэр хүнд золгоод:”За, чи яасан
хүн байна? Юу хийж байхчинь энэ юм?” гэхүл тэр хүн:” Хай, хүмүүс дээр хурдан,
зээр хурдан гэх юм. Би үнэхээр хурдан л юм байх даа гээд хөөж үзэхлээр тийм
хурдангүй шүү дээ!” гэхэд тэр хоёулаа жигтэй гайхаж:” Ха яа, Чи үнэхээр жигтэй
хүн байна. Чөлөөтэй бол мануустай нийлж яв!” гэхүл тэр хүн:” Чөлөөтэй нь ч
чөлөөтэй. Гэтэл би явганаар тануусыг дагаж явбал хүн намайг муу хэлнэ.” Гэвэл
тэнгэрийн бага хүү:“Тэр гайгүй!” гээд мориныхоо
сүүлээс нэгийг тасалж, нэг зангилаа зангидаад газар хаявал нэг морь хувилж, зээр сүүлдэгч тэр морийг
унаад гурвул цаашаа явжээ.
Тэр гурвуулаа явж байтал нэг морин
дээр нэг шаазгай сууж, нэг хүн харин тэр шаазгайг мярааж хүрээд жигүүрийнх нь
өднөөс нэгийг сугалж аваад сүүлд нь хатгаж байтал тэр шаазгай жахан ч
мэдсэнгүй, шагширдагаараа шагширч байгааг олж үзэв. Гурвуулаа дэргэд нь очиж:”
Хүүе, чи юу хийсэн хүн байна! Гэвэл тэр хүн: ” Ай юу хийхэв дээ! Хүмүүс шаазгай
мэргэн, шаазгай сонор гэдэг. Өнөөдөр би нэг туршиж үзвэл юуных нь мэргэн сонор
байх вэ? Өдийг нь сугалж байвч мэддэг ч үгүй мунаг амьтан байна шүү дээ!”
гэсэнд тэнгэрийн бага хүү:” Чи гэгч нэртэй нэг хулгайч байх, тийм хийтэлээ
барсан бол мануустай явахгүй юу?” гэсэнд тэр хүн:”Тэр ч тэгэх л биз. Гэтэл
тануус гурөв дөрөв , арван хоёр хөлтэй. Би хоёр хөлтэйяадаг билээ?” гэвэл тэнгэрийн бага хүү урьдынхаа аргаар нэг
морь хувилган өгч, дөрвүүлээ цааш явав.
Тэр дөрөв морио унаж урагш явж байтал
гэнэт нэг хүн цаг цаг сууж, цаг цаг хэвтэж цаг цаг зогсож байгааг олж үзээд
дөрвүүл хүрч :”Чи яасан тогтвор алдсан хүн байна?” гэхэд тэр хүн инэж:”Тануус
намайг хэлэх санаатай юу?одоохон би чагнахлаар тэнгэр дээрээс тэнгэрийн бага хүү найман хөлтэй
шарга морио унаад зугтаачихлаа гэж хэлэлцэж байна. Барагцаалбал чи юм биз?
Гэвэл тэнгэрийн бага хүү гайхаж:”Чи яаж мэдэв?” гэсэнд тэр хүн:”Яаж мэдэв гэгч
би босоо зогсвол тэнгэр дээр юу хэлэлцэж байгааг сонсчихдог. Суучихвал ертөнцөд
юу хэлэлцэж байгааг сонсчихдог, хэвтчихвэл эрлэгт юу хэлэлцэж байгааг
сонсчихдог” гэвэл тэр дөрвүүлээ :”За, чи үнэхээр ийм чадалтай хүн юм бол
мануустай яв. Ямар байна?” гэвэл тэр хүн:”Явбал ч явъя! Гэтэл чиний шарга
морины сүлийн чинь гай болсон” гэсэнд тэнгэрийн бага хүү мөн урьдын ёсоор нэг
морь хувилган түүнд өгч унуулаад тавуулаа цааш явжээ.
Тэр
тавуулаа явсаар явссар нэг их далайн хөвөөнд ирэхэд догшин давалгаа ойж явах
замыг нь хаачихжээ. За одоо яадаг билээ? ггэж баййтал гэнэт “хур, хур” гэж
чимээ гараад их далай юу үгүй шигэчихэж гэнэ. “Энэ юу болчихов?” гж гайхалдаж
байтал нэг хүн дэргэд нь ирээд :”Та нр юугаа гайхалдаад зогсох юм? Далай ширгэсэн
дээр хурдан явбал дээр” гэвэл нөгөө тав:”Юу гайхав гэнэ ээ? Бид нэг их далайд
зам хаагдсан юм. Ингэж байтал “ хур, хур” гээд далайн ус үгүй болчихлоо. Мануус
энэ их ус хаашаа явчихав? Гээд гайхалдаж байна” гэвэл тэр хүн гэдсээ алгадан инээж:”Хаашаа
явах гэж, миний энэ дотор байна. Би бол далай уучихдаг ххүн” гэсэнд тэр тавуул
зэргэр:”Тэгвэл мануустай явбал таарах юм байна. Мануустай яв! Гэвэл тэр
хүн:”Таарах нь ч таарах хэрэг байна. Гэтэл санаа байвч оноо үгүй!” гэвэл
тэнгэрийн бага хүү нэг морин сүүлээр морь хувилгаад түүнд өгч унуулан, зургуул
цааш явжээ.
Явсаар байтал тэдний өмнө нэг их
түймэр шатаж утаа манан бургилан явах зам хаагдав. Бусад тав нь далай уугчдаа
:”Чи сахь далайн усаа авч байна уу, үгүй юу? Авч байвал энэ галыг унтраагаад
бид цааш явъя! гэвэл далай уугч инээж:”Хэрэг үгүй би далайн усаа хадгалж байвал
хожим бас хэрэгтэй магад үгүй. Энэ гал бол миний дүүгийн наадсан гал. Би
далайгаар наадаж, тэр түймрээр нааддаг юм. Би түүнийг дуудаж галыг нь
хураалгая!” гээд дуудвал үнэхээр нэг
хүмүүн иржээ. Далай уугч :” Чи тэр түймрээ хурааж, маньд гарах зам тавьж өг!”
гэвэл тэр хүн ахынхаа үгээр түймэр ассан зүг сорвол их гал доороо унтарч тэмээн
хорголын чинээ гал тэр залуугийн аманд ороод үгүй болчихож гэнэ. Ингэхлээр
тэнгэрийн бага хүү хэлж гэнэ:”Ах чинь мануустай явж байх юмчинь, чи бас
мануустай яв! Чи өдөртөө хийдэлгүй
галаар наадаж утаа тоос тавиад юу хийх вэ? “ гэвэл бусад нь нэг инээлдэж
аваад нэг морь хувилган өгч долуулаа цааш явжээ.
Тэр долоо цааш явсаар нэг их уулын
оройд гарч мориноосоо бууж амарцгаав. Тэнгэрийн бага хүү:”Ингэе. Бид долоон хүн
ах дүү барилдъя! Гэвэл бусад нь ч зөвшөөрч нас жилээ тооцож ах дүү барилджээ.
Ах дүү болсны дараа хамгийн их ах болсон тэнгэрийн бага хүү:”Бид зүгээр ингэж
эргэцээд тус гарахгүй. Ингэхийн оронд нэг найр наадам тоглож, муруй мэлзээг нь
авцгаая! Тануус хэл. Хаашаа явах вэ?” гэвэл тавдугаар хүү мэргэн чагнагч
чагнаж, чагнаснаа:”эндээс хойш зүг нэг Арш Барш гэсэн их хаан байна. Тэднийх
бага хүүгийнхээ ойг хийж гурван өдрийн их найр баяр болох гэнэ. Түмэн хүний их
найр болж гурван их муруйтай гэнэ” гэвэл
хэдүүлээ зөвшиж зөвшөөд очихоор болжээ.
Тэд долуулаа Арш Бурш хааны найр дээр
очиж, муруйд нь орохоор нэрээ данслуулжээ. Нэгдүгээр өдрийн бөх барилдах
болоход уул өшиглөгч нь бөхийн муруйд оролцохоор болов. Уул өшиглөгч бөхийн
даамлын дэргэд очоод.”Та нарын бөхийн шандаа юу өгөх юм? Өгөх юмаа миний
даалинд савлаад тавьчих! Ингэсний дараа би бөх барилдъя! гэж үлээнэ. Бөх тавигч
уурлаж:” энэ ердөө нэг муу банди байна. Ийм их амтай гэгч нь! Манай хааны
бөхийг хэлэх юм бол, нэр гарсан бөх гурван зуун жар байдаг. Нэр гараагүй бөх
чухам хичнээн байдгийг би ч тоог нь мэддэггүй. Чи нэг муу банди. Амь чинь бүтэн
үлдвэл буян гэж бод! Гэвэл уул өшиглөгч ихэд инээж:” Тэгвэл ингэе! Чи урьдаар
гурван зуун жаран бөхөө жагсаачихаад надтай барилдуул! Би дийлэгдвэл та нар
үргэлжлүүлэн бөхөө тавь! Хэрэв би дийлчихвэл надад нэгдүгээр муруйг өгнө “
гэвэл бөх тавигч ч ихэд инээж :” Тэр ч болно доо. Амь чинь загатнасан бол
дуруураа бол!” гэж хэлээд үнэхээр гурван зуун жаран бөхөө авчирвал бөхчүүдийг
нь уул өшиглөгч ганц хүнтэй байлдах гэснийг сонсоод инээж:”Энэ үнэхээр сайн эр
байна. Мануусыг ингэж басах гэгч. Бид ердөө чам шиг бандийг унагах байтугай,
хичнээнийг ч алчихсан үгүй еэ?! Чамд
ердөө гэр мал эхнэр хүүхэд байдаг юм уу, үгүй юм уу? Ёи манай гарыг даахгүй
үхчихвэл эхнэр хүүхэд чинь яршиглах биш үү?Чи үхчихвэл манайд хамаагүй шүү!”
гэвэл уул өшиглөгч:” Хамаагүй ээ, та нараар амиа төлүүлэхгүй. Гэвч тануус миний
гарыг даахгүй бол яана? Би тануусын амийг ч төхөгүй шүү! Гэсэнд тэдгээр бөхчүүд
ч инээлдэж:”Хамаагүй, хамаагүй. Тэгвэл бид баталгааны хүнээ олцгоогоод
барилдъя” гээд уул өшиглөгчийг ах дүү зургаа нь баталж, олон бөхийг бөх тавигч
нь батлаад барилдаж эхэлжээ. Анхны бөх нь магсаж орж ирэхэд уул өшиглөгч хөлөө
өргөх маяг гарж жаахан хөдөлмөгц тэр бөх таван алд газарт дээшээ хараад
дангайчихжээ. Дараа дараагийн бөх нь ч долоон алд найман алд газарт дангайгаад
байдаг байна. Ингэхлээр уул өшиглөгч хэлжээ:”Тануус ердөө яасан бие үгүй залуус
байна? Би хөл хөдөлгөхийн төдий тануус унаад байх чинь! Эсвэл тануус хоёр
хоёроороо ир! гэвэл тэднүүс үнэхээр хоёр хоёроороо иржээ. Гэтэл бас л тэсэгүй болж, хоёр талд нь аргал
хомоол шүү өнхөрсөн байдаг. Уул өшиглөгч бас:” Тануус даанч горьгүй. Эсвэл
тануус арав арваараа ир!” гэвэл тэднүүс арав арваараа хомойлдон ирсэнд уул
өшиглөгч биеэ нэг эргэж өшиглөхөөр арван хүн бүр хорь гучин алд хол дангайж
унаад хөдөлж чадахгүй болжээ! Уул
өшиглөгч бас хэлжээ:” Тануус ер нь бүтэх улсууд биш байна. За одоо ингэе.
Тануус цугаараа ир!” гэвэл уур омог нь хүрч байсан бөхчүүд:” Оо, аа” гэж
бахиралдан цугаараа хомойлдон иржээ. Уул өшиглөгч ээрүүл шиг эргэж хэл өшиглөж өшиглөөд
үзхүл сахь арвин бөхчүүд нэг нь ч байхгүй болов. Яачихав? Гээд эрж үзэхлээр
модонд өлгөгдөх нь өлгөгдөж, хаданд хавчигдах нь хаданд хавчигдаад, энэ хоёрт
үлдсэн үгүй нь нэг мөсөн хийсээд хаашаа орчихсон юм билээ? Бие сураггүй болжээ.
Ингээд хаан, түшмэл бүр уурлаад энэ муу юмыг үгүй хийе гэж хэлэлцсэн боловч
барилдахаас өмнө хэлэлцсэн хэлэлцээбайх мөртөө энэ хүний аварга сүрт амархан
халдаж болмооргүй тул түр байцгааж, энэ хүний гарал эрлийг асуун, дараагаар
ухаан хийхээр хэлэлцэж тогтжээ.
Дараа өдөр нь болоход хоёрдугаар
муруй нь эхэлжээ. Тэр ах дүү долуулаас
зээрээр наадагч нь энэ муруйд орох гэж очсонд хааны муруйн даамал энэ хүнийг
өчигдрийн бөхтэй нэг бүлгийн хүн гэж мэдэх тул:”Хүн ир! Энэ муу золбин
чихээсийг барьж уя! Чи хаан эзнийг доромлох нь юу юм? Гээд зандран түүнийг
бариулав. Зээрээр наадагч гайхаж:” Надад таны эзэн хааныг доромжилсон газар
байхгүй. Таны энэ муруйд ямарч хшн орж болно гэж тануус зартаа хэлсэн байгаа! “
гэвэл муруйн даамал:” Хүн бүр морьтой байхад чи яагаад илжиг ч үгүй юм? Энэ
чинь даруй манай хааны хурдан морьл явган чамд хүрэх үгүй гэж доромжилсон явдал
биш үү?” гэсэнд зээрээр наадагч:”хүрэх, хүрэх үгүйг уралдаж үзээд л мэднэ шүү!
гэвэл муруйн даамал:” За тэгвэл ингэе.
Чи хэрэв муруй авчихвал чамтай ял хэлэлцэх үгүй, хэрэв муруй алдвал
чиний толгойтой хэлэлцэнэ. Ингэхийг зөвшөөрвөл чи батаа дар!” гэвэл зээрээр
наадагч зөвшөөрч батаа дараад уралдахаар болжээ. Хааны муруйн даамал ч зээрээр
наадагчийг муруй авахуулахгүйн төлөө уул нь үдийн газраас уралддаг заншлаа
халж, хоногийн газраас морио тавихаар тогтжээ.
Ингээд аль сайн морио цуглуулж
зээрээр наадагчийг явганаар дагуулан хоногийн газар хүрсний дараа нааш
хандуулаад тавьчихжээ. Зээрээр наадагч наашаа хандаад нэг сайн гүйчихээд эргээд
харвал олон морины тоос их хол үзэгдэж дахиад
нэг сайн гүйчихээд эргээд харвал тоос ч үзэгдэхгүй болжээ. Тэгээд тэр
хоногийн газраас бага үд болохын хирд гүйгээд ирчихэв. Нар шингэх үес хамгийн
сайн морь нь хүрч ирсэн боловч дөнгөж амьсгаатай юм хөл дээрээ гуйвж, барагтай
шиг морь нь замдаа хоночихоод маргаашийнх нь үд болоход иржээ. Муу муу морь нв
ирж чадсангүй цаагуур харьцгааж, хоёрдугаар муруй ч ах дүү долуулынх болжээ.
Ингээд
хаан сангаараа хэлэлцэж:” Энэ х дүү долуулаа ер энгийн хүмүүс биш байна. Эднийг
одоо гуравдугаар муруйн нум сум харвалдахад оролцуулж болохгүй. Энэ шөнөдөө
долуулыг ухаан хийе! Илд зэвсэг хөдөлгөж албал үймээн гарч төвөг болох магад.
Түүүнийхээ оронд сайхнаар урин аваачиж найр хурим хийж хуурч байгаад архинд хор
хольж уулгавал болчихно тэр!” гэж хэлэлцжээ.
Зээрээр наадагч хоёрдугаар муруйн
морь уралдахад дийлсний дараа ах дүү хэдүүлээ баярлан найрлаж байтал чагнагч нь
гэнэт чих тавин чагнаж:”Хүүе, Тануус жаахан дуугүй бай. Тэднүүс энэ шөнө бидний
хортой архиар алах гэж хэлэлцэж байна. Одоо аюул болох нь. Яадаг билээ?” гэвэл шаазгайн сүүл сугалагч нь
ихэд инээж:”Тануус ажигч үгүй уудгаа уу! Энэ явдал дээ би мэдье!”гэж хэлэлцээд
сууж байтал үнэхээр хааны нэг түшмэл нь ирж найр хуримд урьжээ.Ингээд хэдүүлээ
хүрвэл хааны найрын түшмэл нь сайн царай гаргаж архи будаа гарган зочилдог юм
байна. Бас хэд хэдэн найрын түшмэл хундага өргөжэд долоотой хундага тулган
ууцгаажээ. Энэ хэд уухыг завсар үзвэл үнэхээр хоёр адилхан хууд архи хийж,
эдэнд нэг хуугаас нь хийж хэдүүлээ нөгөө нэг хуугаасаа ууж байхыг олж үзжээ.
Ингээд ууж байтал хааны найрын түшмэлүүд гэнэт нүд нь цаганаар эргэлдэн
унацгаав. Доорх хүмүүс нь сандарч түшиж тулан автал харин бүр үхчихсэн тул
хүмүүс үймэлдэж энэ найр хурим нь ч ингээд төгсөв. Уул нь
шаазгайн сүүл сугалагч нь хоёр янзын архийг нь сэм сольж тавьсан тул
тэднүүс хортой архиа өөрсдөө ууж хорлсон байжээ.
Ах дүү долоо хордсонгүймөртөө хэдэн
найрын түшмэлээ автсандаа хаан уурлахын ихээр уурлаж:”Энэ муу хэдийг алъя гэвэл
юу байх вэ? энэ шөнө унтсаны дараа гэрийг нь тойруулан түлээ овоолж байгаад нэг
атга гал таьчихна! Үнэс болоод арилах юм! “гэж хэлжэ. Энэ үгийг нь чагнагч
сонсоод бусдадаа хэлбэл галаар наадагч :”Тануус үүнийг битгий тоо! Унтдагаараа
унт! Тануус харин галаар наадах санаатай. Би галаар наадвал харин магадгүй!
Гэсэнд хэдүүлээ санаа амар унтжээ. Тэднийг унтсаны дараа олон цэргүүд түлээ мод
зөөж гэрийг нь тойруулан тавиад гал шатаасанд
галаар наадагч нь гэрийн орой дээр гарч , шатсан галыг нь үмхэж аваад
хааны сан руу үлээхээр хааны сан галын дөл болж хамаг амьтан дүрвэн зугтаав.
Хаан түшмэлдээ:” Энэ муу хэдэн хүнийг цэргийн сүрээр даруул! Нумч цэргээр
нумдуул!” гэж зарлиг болжээ. Энэ үгийг чагнагч нь сонсоод бусдадаа хэлбэл далай
уугч :”Тануус унтахаараа унт! Цэргүүдийг ирвэл би мэдье! гээд гадна гарвал их
олон цэргүүд наашаа өт хорхой шиг арзганаж байжээ. Далай уугч сорж авсан далайн
усаа үлээж гаргасанд бүх цэрэг, хаан түшмэлтэйгээ их усанд живж үхээд ах дүү долуулаа
үлджээ.
Энэ хир тэнгэрийн бага хүү:”Ай би
дээр тэнгэрт байхад доор ертөнцийг сайхан гэж бодоод байсан юм. Энэ удаа
буугаад ирэхлээр бас л чадалтай нь
чадалгүйгээ дарлаж. Эрхтэй нь эрхгүйгээ дарладаг байжээ” гэвэл зургаан дүү нь
хэлжээ:” Доор ертөнц эрх иэгш үгүй тул бид таны тэнгэрийн оронд явъя” гэвэл
тэнгэрийн бага хүү:” Ай, тэнгэрийн оронд гээд үүнээс сайн болоод хамаал хүрэх
юм? Би хэлбэл бид хязгааргүй орчлонгоор эргэцэж, эрх дураараа явцгаая! За
намайг дагаад ир! ” гээд түрүүлээд давхисанд бусад нь хойноос нь давхиж гэнэ.
Ингээд
энэ ах дүү долуулаа долоон бурхан од болсон учиртай гэнэ.
Энэ
үлгэрийг Баярын “Ордосын аман үлгэр” –ээс авав 1990 он
10.
ДОЛООН БУРХАНЫ ҮЛГЭР /хувилбар -2/
Эрт урьд
цагт долоон хүүтэй нэг өвгөн байв гэнэ.Өвгөн долоон хүүгээ энхрий хайртай
өсгөж, эрдэм нрмыг сургаж, эр чадалд хүргэсэн гэнэ. Долоон хүү нь өдөр бүр
аавынхаа үгийг сонсож, ажил үйлсээ хийж, аав нь өдөр бүр өндөр толгойн орой
дээр явж сан тавьж залбиран даатгадаг байв.
Нэгэн
өдөр өвгөн долоон хүүгээ өндөр толгойн орой дээр сан тавин даатгаад ирээрэй гэж
захиж явуулаад өөрөө гэртээ сууж, нэг алтан нумыг бүтээж тавьжээ.
Долоон хүү буцан ирэхэд аав нь алтан
нут засаад тавьсныг үзээд, хэн нь ч бүр авах санаатай тул:”Чи ааваас авъя гэж
асуугаарай! “, “Ай чи асуугаарай!” гэж түлхэн таталцахад их хүү нь:”Аав надад алтан нумаа хайрлана
уу?” гэвэл аав нь :”Чиний арга чадал юу билээ?” гэжээ. Тэр хүү:”Миний арга
чадал бол тэнгэрийн шар бичгийг агшин зуур дуудаад гаргачих чадалтай” гэсэнд
аав нь:”Ай тэр бол эр хүний арга чадал биш” гээд алтан нумаа өгсөнгүй.
Хоёрдугаар хүү нь :”Аав надад алтан нумаа хайрлана уу?” гэхэд аав нь :”Чиний
арга чадал юу билээ?” гэсэнд хүү нь:” Би бол сарын газрыг саравчлан харах,
жилийн газрыг нэхэмжлэн хардаг” гэсэнд аав нь:” Тэр эр хүний арга чадалд орох
арга үгүй” гээд алтан нумаа өгсөнгүй гэнэ. Дахиад гуравдугаар хүү нь :”Аав
надад алтан нумаа хайрлах болов уу?”
гэсэнд аав нь :”Чиний арга чадал юу билээ?” гэсэнд хүү нь:” Далайн усыг
уучихаад далбийчихдаг чадалтай” гэсэнд аав нь:” Тэр эр хүний арга чадалд
тооцогдохгүй” гээд мөн алтан нумаа өгсөнгүй гэнэ.
Дараагийн дөрөвдүгээр хүү нь :”Аав надад алтан
нумаа хайрлах болов уу?” гэсэнд аав нь
:”Чиний арга чадал юу билээ?” гэхэд :” Би аалзан морийг арав хоног мөшгиж,
хорхой морийг хорь хоног мөшгидөг“гэсэнд аав нь:”Ай тэр бол эр хүний арга чадал
биш” гээд алтан нумаа өгсөнгүй гэнэ. Тавдугаар хүү нь :”Аав надад алтан нумаа
өгнө үү?” гэхэд :”Чиний арга чадал юу билээ?” гэв. “Миний арга чадал бол
хэвтсэн зээрийн хэлийг хулгайлж, бөгсөн туулайн бөөрийг хулгайлдаг” гэсэнд аав
нь:” Тэр бол эр хүний арга чадал биш” гээд мөн алтан нумаа өгсөнгүй гэнэ.
Чингээд зургадугаар хүү нь :”Аав надад алтан нумаа хайрлана уу?” гэхэд аав
нь:”Чиний арга чадал юу билээ?” гэхэд зургадугаар хүү: “Миний арга чадал бол
шилийн хотыг шилэн цонхтой нь агшин зуур бүтээчихдэг” гэсэнд Тэр бол эр хүний
арга чадалд орохгүй” гээд алтан нумаа
өгсөнгүй гэнэ. Хамгийн сүүлийн долдугаар
хүү нь :”Аав надад алтан нумаа хайрлана уу?” гэхэд аав нь:”Чиний арга чадал юу
билээ?” гэсэнд хүү:”Би бол суусан
газраараа орж, санасан газраараа гардаг чадалтай” гэлээ Аав нь:”Хүүе, тэр чинь
эр хүний арга чадал мөн юм” гээд алтан нумаа өгч гэнэ. Ингээд ах дүү долоо тус
тусын эрдэм чадлаа шалгаж гэнэ. Их ах нь тэнгэрийн шар бичгийг агшин зуур
дуудсанд түүнд: Хааны нэг гүнжийг хан
гарьд шувуу булаан аваачив” гэжээ ах дүү
долуулаа хан гарьд шувуунаас хааны хүүхнийг булаан авахаар хэлэлцэж тогтоод явж
гэнэ.
Яван явсаар хоёрдугаар ах нь сарын
газрыг саравчлан харж, жилийн газрыг нэхэмжлэн хараад хангарьд шувуу хааны хүүхнийг далайн хөвөөн
дээр далавчин дээрээ тавьчихаад сууж байхыг үзээд чанагшнэхж далайн хөвөө хүрч
цааш гэтэлж дийлэхгүй болж гэнэ. Ингэхэд гуравдугаар хүү нь далайн усыг нэг ууж
ширгээхэд далайн цаад талд сааталгүй
гараад явжээ. Далайн чанад талд гараад ирсэнд хангарьд шувуу хааны гүнжийг
аваад хааш одсонг бүү мэд харагдахгүй болов. Энэ үед дөрөвдүгээр хүү нь аалзан
мөрийг арав хоног машгиж, хорхойн мөрийг хорь хоног мөшгидөг арга чадлаараа
хангарьдын мөрийг мөшгиж байгаад олоод авчээ.хэдийгээр хангарьдыг олж авсан
боллвч хааны гүнжийг булаан авар аргаа яг олохгүй байхад тавдугаар хүү нь
хэвтсэн зээрийн хэлийг хулгайлж , бүгсэн туулайн бөөрийг хулгайлах аргаараа
хааны гүнжийг хулгайлан булааж авмагц буцан зугтаажээ. Явсаар шөнө болоход хонох
газар үгүй тул зургадугаар хүү нь шилийн хотыг үилэн цонхтой бүтээж тавиад
бүгдээрээ хонож гэнэ. Гэтэл өглөө болоход хангарьд шувуу бууж ирээд шилэн
цонхтой шилийн хотыг нь браа сураггүй болтол дарж хэвтчихээд гарахын аргагүй
болоход долдугаар хүү нь суусан газраараа орж, санасан газрараар гарч ах дүү
долуулаа хааны гүнжийг аваад гэртээ буцаад амар жаргалантай аж төрж гэнэ. Уул
нь ддолоон бурхан гэгч эрдэм төгс мэдлэг бүрэн ах дүү байсан тул тэр цагт мичид
одны хүүхнийг булаан авчээ. Одоо алтан
гадасны дэргэд нэг бяцхан од үзэгддэг нь мичид одны хүүхэн юм. Иймээс мичид од
алтан гадас долоон одны ар өврөөр ньзугтаан зайлж явдгийн учир энэ ийм ажгуу.
11.
ДОЛООН БУРХАНЫ ҮЛГЭР /хувилбар -3/
Эрт
урьдын цагт сүмбэр уулыг дов байхад, дөрвөн далайг шалбааг байхад энэ ертөнцийг
сая үүсч байхад өвгөн эмгэн хоёр гурван хүүхэдтэйгээ амар жаргалантай амьдарч
байж гэнэ. Өвгөн эмгэний хоёр хүү нь хувирах нисэх элдэв эрдмийг сурснаар барах
үгүй, хүн бүр нэг гоё сайхан эрдэнийн шарга морьтой гэнэ. Хүүхэн нь нар сарыг
ичмээр навч цэцэг мэт гуа сайхан төрсөн
ертөнцөд хосгүй хүүхэн гэнэ. Хол ойрын хүн шагшин магтаж, хотол олноороо
гайхалцдаг гэнэ. Нэгэн өдөр хоёр ах нь хоёр шарга мроио уяан дээрээ уяж, гэртээ
архи уун сууж байтал хүүхэн дүү нь гэнэт гүйн орж ирээд:” Ах аа, ах аа, гадна
цэрэг ирж манай гэрийг бүсэлжээ” гэв. Хоёр ах нь, хааны цэрэг ирж охин дүүг нь
булааж аваачин бага хатнаа хийхээр ирлээ гэдгийг мэдээд хуяг дуулга өмсөж зай
завсраа авч хүүхэн дүүгээ нуугаад хоёр шарга морио жижиг болгоод хэтэвч1-дээ
хийж, хааны цэрэгтээ байлдан эхэлжээ.
хэтэвч1-
хэт хийдэг сав
хааны
цэрэг жанжин олон тул ах дүү хоёрхүчин мөхөсдөж ах нь дийлэгдэн шархдав гэнэ.
Ах нь шархадмагц дүү нь болжмор хувиландээгүүр нь нисэн ирж:”Эр хүний арван гур
ван мэх эрдэм байдаг шүү!” гэж ахдаа сануулжээ. Ах нь энэ үгийг сонсон бүдүүн
үхрийн баас хувилан газар хэвтжээ. Хааны цэргийн эрдэмтэн дороо мэдэж:” Манай
муу амьтан сүрхий байна даа дийлэгдэж шархдаад үхрийн баас хувиллаа”гэж хэлээд
барьж аваад тэргэн дээрээ тавьжээ. Тэгтэл үхрийн баас нь тэргэн дээрээсээ
өнхрөн унаж, адууны хомоол болон хувирав. Тэд нар бас мэдээд:”Энэ муу юм адууны
хомоол болон хувиллаа” гэж бас тэргэн дээрээ авч тавьжээ. Ингэж байтал бүхэл
хэсэг адууны хомоол нь хэмхэрч тал хагас нь газар унажээ. Үүнийг хааны цэргүүд
ойшоосонгүй явжээ. Хааны цэрэг явсны хояно дүү нь ирж ахаа тэхрүүлэн авч, эзгүй
ууланд очиж ан гөрөө хийжамь биеэ тэжээж явж атал нэг хүн дуугаржээ: Тэр хүн
энэ хоёроос:”Та хоёр энэ эзгүй газар юу хийж байгаа юм бэ?” гэхэд хоёулаа:”Бид
хааны тэндээс хүүхэн дүүгээ авчрахаар явж байна” гэсэнд тэр хүн:” Би та хоётой явъя” гэв. Энэ
хоёр:”Чамд ямар эрдэм буй вэ? Эрдэм байгаа бол хамт явж болно. хэрэв эрдэмгүй
бол бидэнтэй явж болохгүй” гэхэд тэр хүн:” Би явганаар зээрийг хөөн гүйцэж
барьж чадах эрдэмтэй” гэжээ. “Тэгвэл чи бидэнд үзүүлээрэй” гэхэд тэр хүн
үнэхээр аглаг талд бэлчиж байгаа зээрийг хөөж байгаад хэд хэдийг барин авч эрдмээ үзүүлжээ. Ах дүү хоёр ихэд
биширч журмын ах дүү барилджээ. Тэгээд цааш явтал бас нэг хүн тааржжэ. Энэ
гурваас :”Та гурав хаана очновэ? Юу хийнэ яваа вэ?” гэхэд гурвуулаа явж байгаа учраа ярихад тэр
хүн:”Би та нартаа явалцан хавсарга болъё” гэхэд тэр гурвуулаа:” Чамд ямар эрдэм
байна вэ?” гэхэд тэр хүн:”Би уулыг нүүлгэж чадах увидастай” гэж ойр хавийн бага
бага уулыг зүүнтэйгээс баруунш, хойтоос өмнөш хэдэн уулыг нүүлгэж үзүүлэв. Тэр гурав их бишрэн журмын
ах дүү барилджээ. Дөрвүүлээ болж хааны ордон зүг явж байтал замд нь бас нэг хүн
тааралдаж:” Та нар хаашаа явна вэ? “гэж асуусанд дөрвүүлээ явж байгаа учраа
хэлсэнд:” Би та нарт тусламж үзүүлье” гэсэнд тэд:”Чамд ямар эрдэм байна вэ?”
гэхэд тэр хүн:” Би далайг сорж хадгалах, үлээж явуулах чадалтай” гэхэд:” Тэгвэл
чи бидэнд эрдмээ үзүүл” гэсэнд тэр хүн үнэхээр далайн усыг сороод хадгалав.
Тэгээд доороо үлээж уг хэвд нь оруулав. Тавуулаа журмын ах дүү болж цааш явж
байтал бас нэг хүн таарчээ. Тэр хүн:” Та нар хаа очих вэ? “г гэхэд тавуулаа явж байгаа учраа ярьсанд тэр
хүн:” Би та нартай хамт явж нэг мөрийн хүчин өгье” гэсэнд тэд:”Чамд ямар эрдэм
байна вэ?” гэв. “Би дээр доор ертөнцийн
домбо дуугарах чимээ анирыг ч сонсож чадах чадалтай” гэж хэлээд ах дүү барилдаж
цаашаа явав. Явж байтал бас нэг хүн учраад эд нартай танилцан хами явахыг
хүсэв. “Ямар эрдэмтэй вээ?” гэхэд тэр хүн “Би унтаж байгаа туулайн бөөрийг
мэдэгдэлгүйгээр авах чадалтай” гэж хэлээд долуул журмын ах дүү барилдаж хааны
ордныг чиглэн охин дүүгээ аврахаар явжээ. Хааны ордонд хүрсэнд хаан эзэн:”Бэр
талын ойр ураг ирлээ, хадмын талын хүндэт зочин ирлээ” гэж эрхэм зочин болгож
эд нарт бууш барьж эхэллээ.
Ингэхэд дээр доорын чимээ сургийг сонсдог хүн
нь:”Хааны ярьж байхаар бидэнд бууш барьж өгөөд дотор нь хор хийж биднийг ална
гэж хэлэлцэж байна” гэжээ. тэхэд бусад нь :” Хамаагүй, түр байж байя. Идэх үес
мэдье”гэжээ. удсангүйирсэн зочныг баруун талаар суулгаж, гэрийн эзэд нь зүүн
талаар суулцаж хоол идлээ. Идэж байтал зүүн талд сууж идэж байсан хааны хатныг
үхчихлээ. Дэмий удсангүй бас нэг хүн үхлээ. Хаан сандарч:”Энэ муу хэрэг
боллоо” гэж буушийг хурааж авлаа. Хортой
буушийг баруун талын зочинд тавьж идүүлсэн байтал нэгч үхсэнгүй. Харин зүүн талын
гэрийн хүмүүсээс нь нилээд үхчихэв. Энэ нь баруун талын туулайн бөөр хулгайлж
авч чаддаг эрдэмтэй хүн тэр хортой буушийг сольж тавиад хааны гэрийн
хүмүүсийг үхүүлсэн ажээ. Хаан энэ арга
бүтсэнгүй тул маргааш найр хийнэ гэж зарлаж ургийн талынхныг бүгдийг оролц“гэв.
Тэгэхдээ хүүхний хоёр ах нь:”Бид таны найрт оролцож уралдаанд орж болно. Гэвч
хэний тал нь дийлсэн бол тэр тал нь хүүхнийг авна. Хэрэв бид дийлбэл хүүхэн
дүүгээ авч харина.” гэлээ. Хаан ч үүнийг зөвшөөрч:”Найрын түрүүнд бөх барилдана.”
гэв. Хааны талаас аварга хүчит тэнэг бөхөө гаргаж , эд долоог савж алахаар
бэлтгэв. Зочны талаас уул нүүлгэх чадалтай хүнээ гаргаж, хааны аварга бөхийг
саван алах, сүүлд нь гарч ирсэн бөхчүүийг бүр ч савж алжээ. Хаан бөхийн талаар
дийлэхгүйгээ мэдээд:”Одоо морь уралдуулна” гэж зарлажээ. Хамгийн сайн морьдоо
гаргав. Зочны талаас” Таны морьдыг бид явган хүн гаргаж түрүүлнэ” гэв. Үүнд
хаан явган хүн хэрхэн мориноос түрүүлж чадна вэ?” гэж бодоод “Болно!” гэж
зөвшөөрөв. Зочны талын зэр хөөгч хүн нь уралдаж тэрүүнд ирлээ. Хаан үзэж:” Эд
нар морьгүй тул явган хүн уралдаан оруулжээ” гэж бодоод зочинд:”Энэ уралдаан
бол морины уралдаан учир явган хүн
морьтонтой уралдсаныг тоонд бодохгүй” гэж зарлаад:”Дахин морь гаргаж
уралдагтүн!”гэв. Хүүхний хоёр ах нь их уурлаж, хэтэвчний доторх хоёр эрдэний
шарга морио уралдаанд оролцуулж тэргүүнд ирэв. Хаан хэдэн зүйлийн уралдаан бүр
ялагдаад зочиндоо:”Бид гурван өдрийн баярын хурим хийж, танай талын түрүүлсэг
бэлгэдэж, хүүхэн дүүг чинь буцаана!” гэж хэлээд гурван өдрийн дотор гурван
давхар шарман пин барьж, долоон зочныг дотор нь суулгаж, хоол цай, архи мах
өгөн хүндээр зочлохын хамт бас шарман пингийн дээр доороос нь гал түлж шарж
алахаар бэтгэв. Тэгэхэд далайг сорж, үлээх чадалтай хүн нь далайн усыг сорон
авчирч үлээн, хааны ордныг усанд живүүлж цэрэг болон гэр бүлийг нь бүр усанд
цацааж үхүүлээд, охин дүүгээ авран гаргаж амар жаргуулсан мөртөө эд ах дүү
долуулаа хүч нэгтгэн долоон бурхан болж тэнгэрт гарч, ах дүү долуулаа дохиурын
хэлбэрт долоон одон болж хувилаад хэн хэнээсээ алахгүй шөнө болохоор тэнгэрийн
хойт хаяанаас дохиур хэлбэрт одон гарч ирээд дэлхийг гийгүүлж ертөнцийн хүмүүст
дурсагддаг болсон гэнэ.
Зандан
хэлэв.
12.
ТЭНГЭРИЙН ЗАМЫН УЧИР
Урьд
дээр үед үй түмэн цэрэг моорь баруун зүг аян
дайны их нүүдэл хийж яваад нэг хэсэг нь дээд тивд гараад явчихсан юм
гэнэ.тэгээд тэр олон хүн малын зам нь огторгуйд шбнб тодрон харагддаг гэдэг.
Тэр цэрэгтэй явсан Хөхдэй мэргэн хаан, арын гөрөөсийг аргал болтол өврийн
гөрөөсийг өтөг шороо болтол намнаж, гурван Маралыг хөөж дундахийг нь нэвт
харвасан сум нь улайж харагддаг. Гурван
Маралын гурван янзага нь эхээ дагаж давхиад хойноос нь Хөхдэй мэргэн Асар Басар
хоёр нохой нь хөөж явдаг гэж өвгөд, Хөхдэй мэргэний орон, Гурван Маралын орон,
гурван янзага орон, Асар Басар хоёр нохойн орныг заадаг.
Алтан гадас гэгч Хөхдэй мэргэний аян
дайнд унадаг хоёр шарга морийг нь аргамжсан гадас юм гэдэг. Тэр хоёр шаргыг
долоон өвгөн сахиж манаж шөнө хоёр шаргыг дагаж алтан гадас эргэж явдаг гэж
хэлэлцдэг. Тэр долоон өвгөнийг бас долоон бурхан ч гэж хэлэлцдэг ёс бий. Аль
дээр цгат тэнгэрт дэвшиж дээд тивд гарсан өвгөнийг хойчийн хүн бурхан гэхгүй
яах вэ? тэхщнгэрт хальсан хүнийг бурхан боллоо гэж хэлдэг ёс бий.
Энэ
домгийг “ Монгол ардын аман зохиолын дээж бичиг” –ээс сонгов.
13.
АЯНГА ЦАХИЛГААН
Аянга
цахилгаан хүнийг ниргэж байгаа нь түүнд
ад оршсон буюу чөтгөр дагаснаас болсон. Модыг ниргэж байгаа нь түүний дээр
боролзгоно /хэрмийн төрөл/ буюу ов / нисэх үнэг/ сууж байснаас болдог. Эсвэл
догшин чөтгөр, тэнгэртэй хандажсалаавчилсан хуруу1 –гаар аа тэнгэр
зүг заах буюу бөгсөө тэнгэрт харуулснаас ч болдог. Тэжээвэр амьтан буюу орон
сууц нь аюул барцад ба их гар гарзыг өөрийн гэр орондоо урьдаас сүвэгдэн
мэдэгддэг гэж бат ерөөлтэй хэлжээ. Ишиг Бөхийн хэлэхээр:аянга гибаан бол Хөхдэй
мэргэн баавай, хүлдэр хатан Ибай хоёулаа дүрс үгүй дүрсгүй алиа есөн хөвгүүд
болон оморхон догшин есөн басгад /хүүхэн/- тайгаа цуг тэнгэр дээр аянган
чулуугаар шидэлцэн наадаж байхаас болсон гэдэг гэнэ.
“миф
бурят” –аас монголчлов.
14.
УУЛ ГАРСАН НЬ
Эрт
урьдын цагт газар дээр уул ганга гэж үгүй,тэгш сайхан байсан гэнэ. Бас тэр үеэр
хүний ертөнцөд бороо хур цөөхөн болж, гандаж хатаад хүн амвтанд зовлон болж
байжээ. Иймээс эцэг тэнгэр хүн амьтныг зовлонгоос аврахын төлөө бороо хур
буулгаж ус унд хүртээсэн гэнэ. Ингээд хурмаст тэнгэр сармагчин / зарим нь бас
бичин багш гэж хэлдэг/ - г томилон буулгаж “хүний ертөнцөд очиж бороо хур ямар
байгааг мэдээд ир! зарлигджээ. Сармагчин тэнгэрээс бууж ирэхдээ .............
нэг дусал ус ч үгүй хуурай тул дахин тэнгэрт гарч, ийм их бороо оруулсан байтал
бороо үгүй гэдэг чинь юу болов?гээд тэнгэрийн гантай усыг нь дорогш цутгажээ.
Үүнээс болж доор ертөнцөд маш их усан гамшиг болж хад чулуутай газар нь уул
болон үлдээд хумаг шороотой газар нь гуу ганга болсон гэнэ. Тэр цагаас энэ
дэлхий дээр уул хайрхан, гуу ганга буй болсон гэнэ.
ТАВДУГААР БҮЛЭГ
1.
БУУМАЛ ЗОЛ ЗАЯАГЧИЙН ЭРЭЛД
Ховолт,
тэнгэрийн ар талд гарч ирэхдээ тэнгэрийн хүлгийг хулгайлан цаст цагаан уулан
дээр хүрч, үхрийг нь алж махыг нь идэв. Дээд тэнгэр, Ховолтын үхэр хулгайлсныг
мэдээд элч явуулж барихаар ирэв. Ховолт хэлсэн нь:”Би тэнгэрийн хүлгийг
хулгайлсан шалтгаан бол тэнгэр гарсныг тэмдэг болох бөгөөд яс арьсаар нь бурхан
бүтээх гэж бодсон юм” гэв. Барихаар
ирсэн элчин:”Үхрийн яс арьсаар бурханыг үнэн бүтээж чадвал чамайг залхаахгүй”
гээд тэнгэртээ буцав. Ховолт үхрийн арьсыг хуруу өргөн зүсэж, яс нэг бүрийг
боож, дунд ертөнцийн оронд түгээл тавьж гаргаад:”Энэ бол буумал бурхан, шүтвээс
жилийн дөрвөн улиралд өвчин тахал үгүй өлзий мөртэй адуу мал нь өөдлөх, адал
гэр нь баяжина” гэжээ. Ингээд ноён есөн суурийг нь ..... дээ өөрөө тхижээ.
Тэнгэрийн хүлэг буумал, монголын уг
үндэсний бурхан болсон гэнэ. анх тэргүүнд үхрийн эвэрт залж, гэрийн хаяагаа
тахив.байн ноёны ховон1 нэгэн азаргаар адуу гээж хэдий ирсэн боловч
олсонгүй. Ноёны албат явсан адуучин өвгөн Заяагч ноёны хүүг дуудаж, адуучин
айлын баруун өмнө дөчин газар хол алтан бумбай, эрдэнэ бумбай ууланд оргосон
гэж зааж өгөв. Хүн явж, очоод адуугаа эргүүлж авчрав гэнэ.
ховон1-
зуухны боол
Адуучин өвгөн Заяагчийн бие чилээрч
үхэхэд тулсан боловч адуу мал, унага хүлгээсээ салан яддаг. Нэгэн өдөр ноён
өвгөнөөс:” Юунд татгалзаж байх вэ?” гэхэд:”
Намайг үхсэний дараа адуунд явахад өмссөн хувцсыг өмсгөж уургыг тохойд
чирүүлж, шарга морийг минь унуулж Эрдэнэ бумбай уул түшүүлж, Алтан бумбай уулыг
харуулж тавигтүн!” гэж адуучин заяагч хэлэв. Ноён:”Болно!” гэхийн хооронд өвгөн
амь тавьжээ.гэрээсэлсэн ёсоор нь оршуулав. Дэмий хэдэн сар өнгөрсөнгүй ноёны
адуунд нь хулгайч орж адууг нь шөнө дундын үед сүрэг сүргээр нь Алтан Бумбай,
Эрдэнэ Бумбай уулын зүг аваачив. Дараа нь адуунд нь үхэл орж эхлэв. Үүнд ноён
өвгөний дэргэд очиж:” Шөнө оройд гарч дугуйрвал бие чинь зовно. Анх хүүхэд
айна. Далд ор! Би чамайг хөрөглөн авч гэртээ тахия. Ингэвэл та адал гэр адуу
малаа үүрд үзэж бие чинь амарна” гээд ноён гэртээ харьсны дараа үхрийн арьсан
дээр Заяагчийг хөрөглөв. Маргаашнаас өвгөн Заяагч хүний нүдэнд үзэгдэхгүй
болсон гэнэ.
Хэдэн сар өнөрсний дараа өвгөн Заяагчийн эмгэн
бас үхжээ. Удсангүй айлын хүүхэд халуу төрж эхлэв. Эмгэн ээж амьд байхдаа
хүүхдийг энхрийлэн санаж аргадан саатуулдаг. Эмгэн ээжэс хүүхдийг дурсаж байхыг
айлын бэрд мэдээд түүнийг дун цагаан эсгий дээр хөрөглөн тахисны хойно өлзий
мөртэй болов. Зол заяагч ингэж үүссэн гэнэ.
Хожим бөө нараас буумлыг хүнээр
дүрслэн, буумал зол заяагчийг торгоор зүсийг нь зохиож эрдэнэ сувдаар нүдийг нь
хийж, амьд бүст хөрөглөв гэнэ. Үүний тухай тариалан орны монголчуудын дунд
чөлөөлөгдөхийн өмнө хүртэл тархан уламжлагдаж байв.
Эрдэнэ Бумбай уулаас
эргэж ирсэн
Үр ач үхэр мал хоёрыг
үзэж ирсэн
Алтан бумбай уулаас
алхаад ирсэн
Анх үр адуу мал хоёроо
анхаарч ирсэн
Өрх гэрийн эзэн зол
заяагч аав
Шарга морио унаж
Чадамгай дахаа хэдрээд
Сая гэгээ орохын үед
Цагийн буянаа хурааж
Шашны үүднээс илэрсэн
Шар самбал золзаяагч
Буурал морио унаж
Булган дахаа хэдэрч
Будангуй хар зовлонг
аригаж
Буян хишиг хоёуланг
хурааж
Бурханы өмнө илэрсэн
Буурал самбал золзаяагч
Сүвээ дээрээ сумтай
Сүүжин дээрээ алчууртай
Хормойдоо ууттай
Хуурай
будааны хүнстэй
Сүргийн
эзэн зол заяагч
Анх
дээдийн үед
Арьсан
дээр хөрөглөж
Алаг
давалтын үед
Амьд
бүст босгов.
7.
ЭРХИЙ МЭРГЭН
Эрьурьд
цагт энэ дэлхийд долоон нар гарч, ган гачиг болоод, газрын хөрс улайдаж, ус
мөрөн ширгээд, ургамал мод хатаж, амьтан хүн халууцаад, адуу мал харангадаад
суухын аргагүй болж гэнэ. Тэгтэл тэр нутагт Эрхий Мэргэн гэдэг харснаа равадаг,
харваснаа онодог мэргэн харваач байж
гэнэ. “Огтогуйд гарсан олон нарыг чи харваж оноод өгөөч!” гэж олон амьтан
түүнийг очиж гуйж гэнэ.
Эрийн эр төрсөн Эрхий Мэргэн харваач,
эрхийдээ эрчимтэй, элгэндээ цөстэй, залуу настай, халуун цустай хүн болохоор мэргэн харвадагтаа
эрдэж:” Долоон нарыг долоон сумаар нэг нэг харваад онож яадахгүй бол эрхий
хуруугаа огтлоод, эр хүнээ байгаад, хар ус уудаггүй, хагд өвс иддэггүй амьтан
болоод харанхуй нүхэнд амьдарна!” гэж ам алдаж андгай хийжээ.
Тэгээд дорнодоос өрнөд хүртэл
огторгуйд цуварсан долоон нарыг зүүнээс нь харваад гарч гэнэ. Зургаан сумаар
зургаан нарыг устгаад, долдугаар нарыг харвахаар татаж дэлж шившиж байтал
хараацай шувуу хоорондуур нь орж халхалсанд харваад орхисонд хараацайн сүүл
хоёр салаа болсон гэнэ. Харин өнөөх сүүлчийн нар нь харвагчаас айгаад баруун
уулын цаагуур барс гээд орчихож гэнэ.
Эрхий Мэргэн харваач хараацай шувууг
саад боллоо гэж харцгай алаг мориор хөөж алах гэсэнд морь нь:”Харуй бүрийгээс
харуй бүрий хүртэл хөөгөөд хараацай шувууг
би гүйцэхгүй бол хөл мөчийг минь
огтлоод хөдөө газар хаяарай! Би эмээлт морио болиод энхэл донхол газар амьдрах
болно” аман тангаргаа өгчээ.
Хараацай шувууг хөөгөөд хариугүй
гүйцэхийн даваан дээр хараацай шувуу хаашаа ч хамаагүй хальт булт үсрэн арай
гүйцэгдэлгүй зугтаасаар орой харуй бүрий гүцэгдэж гэнэ. Эрхий Мэргэн уурлаад
харцгай алаг мориныхоо урд хоёр хөлийг огтлоод хөдөө газар хаячихсан чинь алаг
даага болчихож гэнэ. Алаг даагын урд хоёр хөл богино байдгийн учир тэр гэнэ.
Бас хараацай шувуу хауй бүрийгээр морьтой хүний урдуур хойгуур эргэн
тойрон:”Намайг гүйцэх үү? Гүйцэх үү? “ гэж дооглож бултан нисдэг гэнэ.
Эрхий Мэргэн өөрийнөхх эр хүни аман
тангараг ёсоор эрхий хуруугаа огтолж хаяад эр хүнээ болиод, хар ус уудаггүй,
хагп өвс иддэггүй тарвага болоод харанхуй нүхэнд амьдардаг болсон гэнэ.
Тарваганы хөлийн сарвуу дөрөв байдаг нь үүнээс болсон гэнэ. Мөн Эрхий Мэргэн
тарвага болсноо мартаад орой өглөөний нарнаар отож байж нарыг харвана гэж өглөө
оройн нарнаар нүхнээсээ гардаг учиртай гэнэ. Жич таваганд хүний мах гэж хүн
идэж болдоггүй мах байдаг нь Эрхий Мэргэний мах учраас тэр гэнэ. Мөн энэ
дэлнийд үлдсэн ганц нар Эрхий Мэргэнээс айгаад уулын цаагуур орчихсон учраас
өдөр шөнө ээлжилдэг болсон гэнэ.
“Монгол
ардын аман зохиолын дээж бичиг” 1984 он
2.
МЭРГЭН ХАРВААЧ
Эрт
урьдын цагт нэг эрийн сайн эрхий сэргэн харвач гэж байжээ. Тэгээд тэр мэргэн
харваач нэг хүнтэй харвалгын мэлзээ тавив. Тавьсан мэлзээ нь гэвэл тэнгрт
байгаа одон мичдийг харван унагаж байхаар тогтжээ. Ингээд тэр мэргэн харваач
нөгөө хүндээ:”Хэрэв би мич одыг харван унагаж дийлэхгүй бол хар ус уухгүй, хагд
өвс идэхгүй хээрийн амьтан болно” гэжээ. тэр үед мич од бол ср шиг том гэрэлт
од байжээ. Тэгээд л тэр мэргэн харваач саадаг нумаа аваад харвасан чинь
бутартал харвасан боловч унагаж дийлсэнгүй ажээ. Тэгээд тэр мэргэн харваач үнэхээр, хар ус
уухгүй, хагд өвс идэхгүй хавар гарч
намар ичиглэн, шилийн оройгоор нүх малтан амьдардаг тарвага болсон гэнэ.
Харвасан одон гариг нь тэнгэрт гялалзан байдаг зургаан мичид юм гэнэ.
“Саруул
тал” сэтгүүлээс 1983 он
ХОЁРДУГААР
ДЭВТЭР
ТҮҮХЭН
ДОМОГ
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
ЭРТ
ҮЕИЙН ТҮҮХЭН ДОМОГ
1.
ЭРХИНЭ
ХУНЫ ДОМОГ
Итгэмжид
хүндэт хүмүүсийн дотор ийнхүү нэгэн үлгэр уламжлагдан өгүүлэлдэрүүн: Барагцаалваас
хоёр мянган оны урьд үес эрт цагийн Монгол хэмээгдэх аймаг, түүнээс бус турк
аймгууд лугаа дотоодын үймээн болж
эцэстээ алалдаан дайн үүсжээ. Бус аймгууд Монгол аймгийг ялж, ихээр хядав.
Тэдний дотор зөвхөн эр эм хоёр хос үлдэв. Дайсны харгис сүрдүүллээс тэр хоёр өрх
нь хүрхүйеэ хэцүү орноо зугтан очив. Түүний дөрвөн тал нь хана хад халил оргил
эгц битүү ой шугуй тул бэрх саад бүхнийг давж сая тэрхүү газар хүрлээ. Түүнд
бэрх хавцал бартаат нарийн цуваагаас бус явах зам алга аж. Эдгээр уул нуруунууд
нь уур амьсгал соргог, бэлчээр өвс сахлагөнө шимт орон бөлгөө. Түүний нэр нь
Эрхинэ хун1 хэмээмүй.
Эрхинэ хун1- уулын нэр
Нүүс
хийгээд Хияан2 – ястаны нэр
тэрлэхин3-
овог аймгийн нэр
Тэр хоёр
өрхийн овог Нүүс хийгээд Хияан2 болой. Тэдний урагтан энэ газар он
нутагласаар үржин өсөв.
Тэдний салбар угсаа нь бас зохих овог
нэрээр явсаар нийтдээ алдаршиж тусгай овогтонй болов. Тэдгэр овгууд бас олон
салбар угсаа болов. Өрхийн Монголын олон аймаг ийнхүү бүрэлдэн тогтов. Тэр
салбар угсаануудын үлхүү хагас нь төрөл саднаараа бүрэлдсэн тэрлэхин3
монгол болов. Монгол хэлний хияан хэмээгч хаднаас буусан догшин бөгөөд “том
түргэн урсгал” хэмээх утгатай. Тийм учраас хияан овогт сөс хатуу эрэлхэг
баатар, маш их зоригтой болохоор нь энэ үгээр өөрийн нэрээ болгов. Хияадын “д”
нь олон тоог илтгэмой. Энэхүү овогтны гарал ойр бүхнийг эрт үед цөм хияад
хэмээн дууддаг бөлгөө. Тэрхүү уул нуруу, ой шугуйдотор тэдгээр иргэд өсөн
үржсээр, тэдний орших орон улмаас улам давчуу болон шахалдсан тул энэ хахир
хүйтний зав болон уулын
хавцлаас нүүн гарах ямар нэгэн сайн ухаан хийгээд амархан аргыг хоорондоо
зөвлөжээ. Ийн атал тэд нэгэн төмрийн хүдэр олъё тэр нь үргэлж төмөр хайлуулж
агсан газар ажгуу. Тэд цугларч ой шугуй дотор түлээ буюу нүүрс ихээр овоолж бэлтгээд далан үхэр морь нядалж арьсыг нь битүү өвчөөд
түүгээр хөөрөг үйлдэв. Тэгээд уулын бэл дор түлээ нүүрсийг овоолон тэр түлээ
нүүрсийн дороос далан том хөөргөөр нэг цугт хөөрөгдөн гал хөгжөсөнд уул хайлав.
Үүний ачаар тэндээс тоолшгүй арвин төмөр олох лугаа бас нэгэн зам нээн
гаргажээ. Тэр хавчил заваас гарч өргөн уудам нутаг бэлчээрт хүрэв. Хүммүсийн
өгүүлэхээр хөөрөгдөгсдийн гол бологч угсаа аймаг нь хияан аймгаас гаралт хүмүүс
хэмээмүй. Тэдэн лүгээ Нүүс нэрээр мандсан аймаг хийгээд түүний салбар угсаа
болох Уриангуйд аймаг бас хөөрөгдөхүйеэ оролцсон болно.
Бусад аймгууд хөөргөөр хадыг
хайлуулахад оролцохыг хүссэн боловч дээр дурьдсан аймгууд тэднийг тэр үйлст
оролцохыг эсэргүүцэв. Түүнээ Хонхирээд аймгаар бүрэлдсэн маш олон салбар угсаа
нь .......... Нүүс хийгээд Хияан гаралт тэр аймаг бусад лугаа эс зөвлөлөө хэмээн тэдний зуухыг эвдэж, зориг түрэн,
бусдаас урьдаар уулан заваас нүүн гарчээ. Тиймээс бус аймгууд Хонхирэд аймаг
аймшигт бам өвчинд нэрвэгдсэн нь тэр бусад аймаг лугаа эс зөвдөн урьдар уул
заваас нүүж гарсан бөгөөд аймшиггүй гад ба зуухыг хийсгэн талснаас шалтгаалав
хэмээдэг болой. Энэхүү учраас Хонхирэд ихэд зовдог аж.
Дову баян1 болвоос Алун
Гуагийн эр, Хияан аймагт төрөв. Алун Гуа Хорилас2 аймагт төрөв. Урьд
өгүүлсэн мэт Чингис хааны өрх угсаа тэднээс үүсжээ. Тийнхүү эдгээр хүмүүс
тэрхүү уул нуруу, төмөр хайлуулах буюу төмөр давтсан гэдэг үйлийг мартаагүйгээр
үл барам Чингисийн угсаанд нэгэн зүйлийн ёслол хийгээд зуршил болон үлдсээр
ажгуу.
Дову
баян1- хүний нэр түүхийн баримт бичигт байдаг.
Хорилас2-
Хорь түмэд аймгаас салсан Хорьлай овогтон
Битүүний шөнө хөөрөг, хүдэр хайлуулах
зуух хийгээд нүүрс бэлтгэж, ... төмрийг
гал улайлгаж түүнээ дөш дээр тавин давтаж цуваад өөрийн эрх чөлөө олсон аз
өршөөлд талархлаа илтгэмүй.
Энэ домгийг “Монгол үндэстний эртний
уран зохиол” –оос сонгов. Анх Персийн монголч эрдэмтэн Раш-Ал-Диний “Судрын
чуулган”-д тэмдэглэсэн ажээ.
2.
ДУВА СОХОР
Монголчуудын
дээд өвөг Бөртэ чонын арван нэгдүгээр үеийн үр болох Дува сохорын төрсөн байдал
нь олноос өөр гэнэ. Түүний магнай дунд цолмон од шиг хурц нүдтэй. Энэ нүдээрээ
гурван бээрийн хол юмыг олж үздэг гэнэ.
Нэг өдөр
Дува сохор, дүү Дову мэргэнтэйгээ Бурхан Халдун ууланд гарч наадаж байгаад алсыг
бараалсанд Түнхлэг горхиыг дагаж нэгэн бүлэг иргэн ирэхийг олж харснаа дүү Дову
мэргэндээ хэлж өгсөнд Дову мэргэн ахынхаа заасан зүгт ахынхаа заасан зүгт юу ч
лдж үзсэнгүй болохоор ахаа санаагаараа ярьж байна гэж боджээ. Гэтэл Дува
сохор:” Тэр нэг бүлэг иргэний дотор гуа үзэсгэлэн хүүхэн тэргэн дээр сууж
байна.тэр хүүхэн хэрэв урагт очсонгүй бол дүү чамд гуйж өгье” гэжээ. Дову
мэргэн ахынхаа хэлсэнг итгэсэнгүй боловч ахынхаа заасан зүгт яваад нэгэн бүлэг
нүүдэллэж яваа иргэнтэй олж учиржээ. Тэгээд нарийвчлан харахлаар тэргэн дээр үнэхээр
нэг тэнгэр шиг гуа төрсөн хүүхэн сууж байхыг олж үзээд Дову мэргэн ёсорхогоор
тэр хүмүүсээс ямар газрын хүмүүс болох хаа очихыг асуусанд тэр бүлэг иргэн:
Хорилирдай мэргэн гэдэг Хорь түмэдийн ноён байна. Дагуулж яваа иргэн бол хорь
түмэдийн хүммүс, ноёны гэргий бол Баргуужин гуа гэдэг. Нүүдэллэн явж байгаа шалтгаан бол хорь түмэдийн
газарт ховор нандин ан гөрөөстэй болохоор анчин хүн дур бахдалтайгаа ханатал
агнадаг байжээ. Гэтэл одоо тийм биш болоод олны дур бахтай агнадаг булга хэрэм
зэрэг араатныг агнахыг хоригложээ. Үүнд Хорилирдай мэргэн маш их уурлаж өөрийн
угсаа бүлгийн хүмүүсээ дагуулан Бурхан Халдун ууланд ан гөрөө элбэг гэж сонсоод
энд бууж ирсэн нь энэ гэжээ. Дову мэргэн тэргэн дээр сууж байгаа хүүхнийг
нэрийг асуусанд Хорилирдай мэргэн:” Тэр бол миний охин Алун гуа” гэж хэлж
өгчээ. Дову мэргэн сурж мэдээд буцах замдаа ах
Дува сохорын хурц хараатай нүдийг туйлын ихээр бишрэн Алун гуа хүүхний ураг тогтоогүйд маш баярлан
буцжээ. Дува сохор, Дову мэргэнээ дагуулж, Хорилирдай мэргэний тэнд очоод
түүний охин Алун гуаг дүү Дову мэргэндээ гэргий болгохыг гуйжээ. Хорилирдай
мэргэн, Дову мэргэний хүдэр чийрэг бие баатаолаг дүр байдал, мөн ч тус газар
орны хүнийг үзээд ургийн гуйлтыг баяртайгаар хүлээн авч охин Алун гуагаа Дову мэргэнд эхнэр болгон буулгаж
өгч гэнэ.
Энэ
домгийг” Монгол үндэстний уламжлалт үлгэр”-ээс сонгов. 1985 он
3.
ХАЙДУУГ АВАРСАН НЬ
Бодончирын
омбуул /ач/ Манан Тодны эхнэр Намулан гэгч нэгэн догшин зантай эмэгтэй байжээ. Энэ
Намулан эхнэр бол эд агуурс цуглуулах дуртай их баян чинээлэг хүн юм. Түүний адуу мал чухам хэдий байхыг тэр
өөрө ч эс мэднэ. Гагцхүү “бэлчээр маань алаглан харагдахгүй бол адуу мал минь
бүрэн байна” гэж л мэддэг байжээ.
Намулан
эхнэрээс Хачи хүлүг, Хачин. Хачиу, Хацола, Хачигун, Харандай, Начин баатар
гэдэг долоон хүүтэй. Манан Тодно эрт
үгүй болж, энэ долоон хүүхэд нь бүр эхийнхээ гар дээр өсжээ. Намулан эх
хүүхдэдээ тун хайртай. Тэр үргэлж биеэрээ тэднийг дагуулан морь уралдан, сум
харвалдаж ан гөрөө хийдэг тул долоон хүүхэд нь багаас бүр эрэлхэг баатар
байжээ.
Нэгэн
өдөр Намулун эх тэргэнд суунаад гадагш явж байтал ойр зэргэлдээ орших Жалиар
аймгийн бүлэг хүүхэд бэлчээрт нь сөдийн
үндэс ухаж байхтай тааралдлав. Намулун эн:” Та нар миний бэлчээрт нүх малтан
онгичоод, миний хүүхдийг мориноос нь ойчуулан алах гэж байна уу” Үтэр тонил!”
гэж зандран хэлсэнд Жалиар аймгийн хүүхэд үл сонсогч болон мөн л сөдийн үндэсээ
ухаж байв. Энэ Жалиар аймаг бол уул нь Хэрлэн мөрний хойт талаар нутаглаж
байгаад өөрийн хүчирхэгтээ эрдэж Хяданы цэргийг басамжлан тамтаг болтол нь
дийлээд Хэрлэн мөрний хойт талаас нүүдэллэн ирж Намулун эхийн бэлчээрт зах нийлэн
буусанд Намулун эх баахан дургүйцэж байв. Одоо тэдний хүүхэд ирж бэлчээрийг нь
үгүй хийхээр үл барам, үгийг нь ч сонсохгүй болсонд Намулун эх уураа дарж ядан
тэргээр хөдлөн одож Жалиар аймгийн хүүхдийг дайруулан алж шархдуулав. Амьд
гарсан хүүхэд уулга алдан дутаагаад харьж эцэг эхдээ хэлсэнд Жалиар аймгийнхан
хорсон занаж бүгдэр дайран ирж Намулун эхийн адуу малыг бүр булаан аваачив. Намулун
эхийн хүүхэд хуяг зэвсгээ ч авч завдалгүй хоосон гараа далайн хойноос нь нэхэн
одов. Намулун эх их бэрээ зарж хуяг зэвсгийг нь өгүүлсэн ч бэрийг нь хүрэхээс
өмнө хүүхэд нь бүр алагдав. Жалиарчууд дийлсэн хүчиндээ дайран ирж Намулун
эхийг алснаар барахгүй түүний угсаа төрлийг бүрэн хядаж, эд агуурсыг нь цөм
талав.
Гагц
Намулун эхийн отгон хүү Начин баатар Барга аймагт хүргэн болж тэнд байсан тул
аюулд учраагүй байжээ. Эх болон ах нарынхаа алагдсан чимээг сонсоод тэр гэртээ
буцаж ирээд үзсэн чинь гэр хороо нь галдагдан, угсаа төрөл нь хядагдаад шархдаж
цус нөж болсон зарц нар нь ёолон хайлж харахуйяа бэрх байлаа.
Начин
баатар нэгэн цагт яахаа олохгүй мэлрэн зогсож байтал шатаж байгаа түлээний дунд
гэнэт хүүхдийн уйлах дуу гарав. Тэр яаран очиж түлээг шилжүүлэн үзвэл харин их
ах Хачи хүлүгийнх нь хүү Хайдуу1 байв.
Хайдуу1
“Монголын нууц товчоонд” “Ххчи хүлүгийн хөвгүүн Хайдуу , Намулун эхээс
төрсөн бүлгээ” гэж байдаг. Харин “Юан
улсын судар”-т Хайдууг Намулун эхийн омбуул гэж тэмдэглэсэн байдаг. Бид хойтох тэмдэглэлийг баримтлан Хайдууг Намулун
эхийн омбуул болгов.
Начин
баатар, Хайдууг тэврэн авч ийш тийш ажиглавал түүнээс их холгүй Хөхөлт эх нь
хоёр гараа овоотой түлээний зүг сунгасан хэвээр алагдсан байв. Бодвол
Жалиарчуудыг ирэх үед Хөхөлт эх нь Хайдууг мэгд санд түлээн дунд нууж тавиад
өөрөө алагдсан байна. Начин баатар, бишрэнгүй харцаар Хөхөлт эхийг харж:
Энэрэлт
Хөхөлт эхийн ачаар
Эсэн
мэнд гарсан Хайдуу минь
Хайрт
Хөхөлт эхийн ачаар
Халуун
амиа аварсан Хайдуу минь гэж Хайдууг Хөхөлт эхэд гурвантаа мөргүүлж бостол их
ахынх нь шарга морь Жалиар аймгийн тэндээс дутаан хүрч ирсэн газар цавчлан
гэнэт янцгаав. Начин баатарэнэн үед сая сэхисхийж ухаан ороод жаахан
бодосхийснээ Хайдууг цэгээн торхонд хийж тавиад, адуучны маягаар хувцаслан их
ахынхаа шарга морийг унаж Жалиарчуудын хойноос нэхэв.
Жалиарын нутагт ойртон ирвэл эцэг хүү
хоёул ан хийж явж байхтай тааралдав. Хүүгийнх нь мөрөн дээр бас нэг харцгай
шувуу байлаа. Нарийвчлан үзвэл түүний их ахын харцгай байв. Начин баатар тэднд
ойртон хүрч :
-
Та нар нэгэн зээрд азарга сүрэг адуу дагуулан зүүнш
гарсныг олж харав уу? гэж асуув. Тэд:
-
Олж үзээгүй гэж хэлэхэд залуу анчин
гэдэргүү:
-
Чиний замд галуу нугас тааралдав уу? гэж
Начин баатараас асуув.
-
Байгаа. Галуу нугас олон байгаа
-
Чи над замчилж өг!
-
Болно гээд Начин баатар залуу анчнийг
дагуулан гэдэрэг буцаж, голын эрэг даван хөгшин анчны хол хоцорсныг үзээд залуу
анчныг анхааралгүй хооронд завдан жадалж алав. Эргэж хөгшин анчныг нэхэв.
Хөгшин анчин хүүгийнхээ алагдсаныг үзээд даруй дутаав. Начин баатар түүнийг
нэхэхийг больж цааш Жалиарын нутан руу давхив. Тэгээд нэлэд явж нэгэн уулын ойр
хүр вэл тэнд хэдэн зуун адуу идшилж, дэргэд нь хэдэн хүүхэд шагай наадаж байв. Начин
баатар өөрийн адуу болохыг үзэн таньж, гэнэт дайран орж адуугаа туугаад зам
дундаас харцгайгаа аван гэртээ буцаж ирэв.
Тэндээс
Начин баатар шархтай хүнээ морин дээр ачиж Хайдууг тэврэн, Барга дахь хадамдаа
явжээ. Хайдууг өссөн хойно Начин баатар түүнийг аймгийн түрүү болгож гэнэ.
Энэ
домгийг Хянганы найруулсан “Монгол угсаатны сонгоиол зохиоын сонгомол” “Монгол
угсаатны түүхэн үлгэр” –ээс сонгон хэвлэв.
4.
ХОТОЛ ХААНЫ ТЭМЦЭЛ
Монгол
үндэстний түүхэнд хамгийн түрүүнд хаан цол авса хүн бол Хайдуугийн омбуулТумбинай сэцний их хүү Хабул байжээ.
Хамаг Монголыг Хабул хаан захирч явав.
Тэр үе Зүрчид аймгийн Алтан улс
хүчирхэгжиж, Сүн улсыг довтолж байсантул Монгол аймгийн мандал хөгжил нь тэдний
анхаарлыг татахгүй байхын аргагүй ажээ. Иймээс Зүрчидийн ноёрхогчид элдэв арга
хэрэглэж Монгол аймгийг биедээ татах буюу доройтуулахаар оролддог байв. Үүнд
Хабул хаан их сэрэмжтэй байв.
Нэгэн удаа Хабул хаан Алтан улсын
эзний зарлигаар түүнд бараалхахаар очсонд Алтан улсын эзэн маш дотно эелдэг
аашилж өв тэгш хурим бэлтгээд дайлав. Зүчиний ноёрхогчид ерөөс заль мэх ихтэй
тул Хабул хаан идэж уухдаа их болгоомжлон, хуримын дунд элдэв шалтаг заан олон
удаа гадна гарч , идсэнээ бөөлжин гаргаж дахин орж хуримын ширээнд суудаг байв.
Үүнд Алтан улсын эзэн түний ходоод гэдэсний ихийг гайхаж:
“Хабул
хаан ч ёстой
Гучин
үхэр идэвч
Цадахгүй
ходоодтой
Гурван
хонь залгивч
Торох
үгүй хээл1тэй хүн байна шүү “
гэж хошигнов. Хабул хаан догшин зантай хүн боловч хүний хуримд сууж байгаа
тул ичгүүрийг тэёвэрлэн дуугүй сууж өмнөх хундага тай архиа хөнтөрч л байв.
Тэгээд Хабул хаан шал согтож, гэнэт үсрэн босоод Алтан улсын эзний сахлаас
шувтран барьж:
“Гучин
үхэр идэвч
Цадахгүй
гэл үү ? чи ?
Гурван хонь залгивч
Торох
үгүй гэл үү? чи? Одоо торж байна “ гээд хаадгана инээв. Хуримын хүмүүс цөм
сочин хэлмэгдэж, бие биеэ ширтэн яахаа олохгүй байв. Гэтэл Алтан улсын эзэн
харин Монгол аймгийг биедээ татахын төлөө Хабул хааны энэхүү жолоо зодог үгүй үйл
хөдөлгөөнийг үл хайхран ажиг үгүй сууж байлаа. Тэрч байтугай хурим тарсны дараа
Алтан улын эзэн Хабул хаанд зузаан бэлэг өгч мордуулав. Гэвч Хабул хаан буцсаны
дараа Алтан улсын шадар түшмэд Хабул хааныг алахгүй бол Монгол аймаг хожим аюул
болж мэднэ гэж айлтгасанд Алтан улсын эзэн шадар түшмэдийнхээ саналаар түүнийг
дуудуулахаар хойноос нь лч довтолгов.
Хабул хаан, Алтан улын эзний сайн арга өвөрлөж байх үгүй гэдгийг мэдэж
зав олж дутааж явав.
Хабул хаан үхсэний дараа түүний
төрлийн дүү Амбагай хаан болов. Үнэндээ Хабул хаан Охинбархан, Бардан баатар
Хутугт монхор, Хотола Хулан, Хадаган Тодойн Отчихингэх долоон хүүтэй билээ.гэтэл
яаггад түүний хүүүхэд хаан болсонгүй харин Амбагай хаан болов? Гэвэл Хабул хаан
үхэхээсээ өмнө Амбагайг хаан өргөмжлөхөөр гээрсэлсэн юм. Хабул хаан амьд
байхдаа Буйр, Хүлэн хоёр нуурыг холбон оршин Оршин мөрний хавь газар нутаглаж
Аригуд, Буйргуд овгийн татаар аймагтай өшөө зангидсан аж.
Амбагай хаан болсны дараа
татаарчуудтай эедүү бодлого авч өөрийн охиноо татарт өгөн биеэрээ хүргэж очив.
Татаарчууд үүнийг ашиглан урьдын өшөөгөө авах гэж Амбагай хааныг барьж хүлээд
Алтан улсад хүргэв. Энэ үед Амбагай хаан сая ухаарч , Басуд овгийн Балагчи
гэдэг хүнийг дуудан сэмээр хэлж илгээсэн нь:
“ Хабул хааны долоон хүүгийн дундахь
Хотолд, Амбагай миний арван хүүгийн дундахь Хадаанд очиж хэлж өгтүгэй: Хамгийн
хаан улсын эзэн байтал охиноо бусдад өгч өөрөө хүргэн одох гутамшгийг надаар
цээрлэл болгогтүн. Би татаар аймагт охиноо хүргэж өгөөд гэдэргээ тэдэнд
баригдаж Алтан улсад хүлэгдэн ирэв. Энэ сургамжийг бат цээжлэн, өшөөг минь
авагтүн!” гэв.
Амбагай хаан, Алтан улсад алагдсаны
дараа Хадаан, Хотол хоёрыг хаан өргөмжлөхөөр нэр заасан тул Хамаг монгол
хийгээд тайчууд нар Онон мөрний Хорхонаг зүбүр1 гэх газар цугларч
хэлэлцээд Хотолыг хаан өргөмжилж Хадааныг тайш болгов. Монгол хүний цэнгэл найр
нь бүжиг хурим байсан тул Хотолыг хаан өргөмжилсний дараа Хорхонаг зүбүрийн
саглагар модны доор өвдөг чинээ гуу гартал хавирга чинээ халцгай болтол дэвсэн
бүжиглэв.
зүбүр1- хээр тал
Хотол хаан болоод Хадаан тайштай
хоёул татаар аймагтай арван гурван удаа байлдаж татаар аймгийг ихэд дийлсэн
байна. Хотол бас Алтан улсын ноёрхож байсан байсан нутагт довтлон орж тэднийг
ер амар байлгахгүй тул Алтан улс их
цэрэг хөдөлгөж Монгол аймгийг
довтлов. Гэвч Хотол хааны баатарлаг тмцлээр Алтан улсяах ч аргагүй болж эцэстээ
Хотол хаантай эвсэв. Тэгээд Хотол хааны нэр алдар хол ойр дуурсаж түүний тухай
домог ч олон гарлаа.
Уламжлан ярихаар нэг өдөр Хотол хаан
Алтан улстай тулалдаад буцаж ирэхдээ шадар цэргийнхээ хамт ав хийж явж байгаад
Дөрвөн1 аймгийн хүмүүстэй тааралдаж гэнэ. Шадар цэргүүд нь давхин
дутаасан боловч Хотол хааны морь на магт шигдэн орноосоо хөдлөхгүй болов. Хотол
хаан сандрахдаа морин дээрээсээ нэг ла үсрэн нуурын чанад эрмэгт гарав. Дөрвөн
аймгийнхан түүнийг морьгүй болсныг үзээд:” Монгол хүн мориноосоо салбал ямар
тус байх вэ?” гэж цааш нэхэхээ байв. Хотол хаан амьд гарч буцаж ирэхэд түүний
гэрт тахил тавин бэлтгэд гашуудал хийх гэж байв. Хотол хаан ихэд гайхан учрыг нь асуувал
Есүхэй баатар нар:” Бид чамайг Дөрвөн аймгийн хүнд алагдсан гэж ...” гээд цааш
юу гэж хэлэхээ олохгүй болов. Хотол хаан учрыг нь мэдэж хаадганатал
инээж:”Хотол би тийм амархан үхэх хүн мөн үү? За, тэгвэл амар мэнд
зогосондоо хуримлан найрлацгаая!гэсэнд
хүмүүсийн сэтгэл гашуудлаасаа баяр болон хувирч тахил тавгийг хураан авч өв
тэгш их хурим бэтгэж Хотол хааны амар мэнд буцаж ирснийг бэлгэлэн түүний алдар
гавьяаг магтан дуулсан нь:
Барс
ирвэс дайралдвал
Багазууранд
нь ноцолддог Хотол
Байлдаан
тулалдаан болвол
Баярлан
харайдаг Хотол
Ган
төмөр хуягаа өмсөж
Гадас
цүүц уадаа барьж
Гал
бадруулан
Гавшгайлан
байлдахад
Замд нь
дайралдсан хүн
Зайлах
зав олохгүй
Захад нь
хавьтсан хүн
Зугтах
чөлөө олохгүй
Ухасхийн
жадлахад нь
Ухаан
алдан үхцгээнэ.
Урваад
харвахад нь
Ундуй
сундуй хэтэцгээнэ... гэжээ.
Энэ домог Раш-Ад-Диний “ Судрын чуулган”-д бий
Дөрвөн1-
овог аймгийн нэр. Дува сохорын хойч үе буюу
5.
ДЭЭДСИЙН СУРГААЛ
Тэгж байтал Дову мэргэн үгүй болов. Дову мэргэний
үгүй болсон хойно Алун гуа эр үгүй байтал Буху Хатахи, Бухату Салжи, Бодончар
Мунхаг гурван хөвгүүнтэй болов.
Урьд
Дову мэргэнийг амьд байхад төрсөн Бэлгүнүдэй Бүгүнүдэй хоёр хөвгүүн нь эх Алун
гуагийн ард :”Манай ээж төрөл саданойр
зэргийн хүн үгүй байтал эр үгүйгээр энэ гурван хүүхдийг төрөв. Гэр дотор
ганц Маалиг Баянгуудай хүн бий. Энэ гурван хүүхэд лав түүний хүүхэд
байх” гэж далдуур хэлэлцэхийг Алун гуа олж мэдэв.
Хаврын
нэг өдөр хонины хуршсан мах чанаж Бэлгүнүдэй, Бүгүнүдэй, Буху Хатахи, Бухату
Салжи, Бодончар Мунхаг таван хөвгүүндээ идүүлээд, зэрэгцүүлэн суулгаж нэжгээд
сумыг “хугал” гэж өгсөнд хялбархан хугачиж орхив. Бас таван сумыг нийлүүлж
баглаад “хугал” хэмээн өгсөнд тавуулаа
багцат сумыг ээлжлэн оролдож хэн нь ч хугалж эс чадав.
Тэгээд
Алун гуа эхээс нь “Бэлгүнүдэй, Бүгүнүдэй та хоёр намайг энэ гурван хүүхдийг
яахан төрүүлэв? Хэний хүүхэд болов? Хэмээн сэжиглэн хэлэлцэж буй. Сэжиглэх чинь
зөв байна.
Шөнө бүр
цэгээн шар хүн гэрийн өрх тотгыг гийгүүлэн орж ирээд хэвлийг минь илж, гэрэл нь
хэвлийд шингэх болой. Гарахдаа нар сарны гэрэлтэй, шар нохой мэт шарвалзсаар
гарч оддог сан. Дэмий балай юун өгүүлэх буй? Түүнээс үзвэл тэмдэгтэйеэ
тэнгэрийн хүүхэд магадтай
Хар
тэргүүт хүмүүнтэй
Харьцуулж
яахан өгүүлэх буй?
Хамгийн
хаан болсон хойно
Харц
хүмүүн хараахан мэдмүй зэ” гэв.
Алун гуа
эх бас таван хүүхдээ сургаж өгүүлрүүн: “Та таван хүүхэд минь миний нэг л
хэвлийгээс төрсөн биш үү! Та нар ганц
ганцаараа болбол саяын тэр нэжгээд сум
мэт хэнд ч хялбархан дийлдэх юм. Та нар эв эетэй нэгдвэл тэр багц сум мэт бэх
бат хэнд ч хялбар дийлдэхгүй билээ.” гэв. Чингэж байтал Алун гуа эх үгүй болов.
Мишигийн
шинээр орчуулж тайлбарласан “ Монголын нууц товчоо”-ноос авав.
6.
ХЭРЭЭД АЙМАГ ЭРГҮҮН ШАШИН ШҮТСЭН НЬ
Эртний
үед Хэрээд аймаг гэж нэгэн аймаг байжээ. Түүний ван нь нэгэн өдөр өөрийн
улсынхаа ууланд авлав. Авлаж байтал тэнгэ ихээр цас орсон тул ууланд төөрөөд
гарч чадахгүй болжээ. Тэднийг ихээр зовж зүдэрч байтал гэнэт нэг сахиулсан хүн
хүрч ирэв. Тэр сахиулсан ванд ” Чи хэрэв Исүс эргүүн2 шашныг шүтвэл
би та нарыг аюулаас аварч гарах замыг чинь зааж өгье” гэжээ. Хэрээд ван түүнийг
сонсоод: “Болно” гэж зөвшөөрөв. Тэгээд
тэр сахиулсан ван ба түүний ард цэргийг уулнаас дагуулан гаргажээ. Ван ордондоо
буусны дараа түүний улсад байдаг эргүүн худалдаачныг дуудаж цуглуулаад эргүүн
шашныг шүтэх ёс учрыг асуун лавлав. Худалдаачнаас :” Эргүүн шашинд ороход
заавал авшиг авах уу?” асуусанд тэдгээр цугласан олон эргүүн нар:” Та өөрөө очиж авшиг авах буюу багшийг
авчирч авшиг авч болно. тэгээд шашны судрыг олж өдөр бүр мөргөл хийвэл болно”
гэж хариулав. Тэгэд ван тэр шашны тэргүүн ламд элч илгээж: “ Манай улсын хорин
түмэн хүмүүн бүр эргүүн шашныг шүтэх дуртай” гэж мэдэгдсэнд түрүү ламаас хоёр
ёслол хамаарагч ламд хувилгаан сав бариулан илгээж авшиг тавьж шашны ёсыг
сургав.
“Бид бол
мал төхөөрч, гөрөө хийж амьдардаг улс билээ. Иймээс идэх нь ганц мах сүүтөдий
тул хэрхэн мацаг барьж чадах буй “ гэж багшаас дахин асуусанд багш:” тэгвэл
ганц мацаг барих өдөрт мах идэж болохгүй, өөр өдөрт идэхэд хамаагүй, бусад
зүйлийн идээ үгүй тул мацаг барих өдөр сүү ууж болно” гэж зөвшөөрчээ.
Түүнээс хойш Хэрээд аймаг эргүүн
шашныг шүтэх болж гэнэ.
7.
МӨНХ ХААН ШАРМУН, НОХУ ХОЁРЫГ ШИЙТГЭСЭН НЬ
Мөнх
хаан хуралдай1 хуруулж их ор суух2 болов. Гэтэл хуралдайд оролцох хүмүүс бүрэн ирээгүй
тул хүлээж суув. Энэ үед Өгэдэй хааны ач Шармун, Ноху хийгээд Харацарын хөвгүүн
Хутуг нар нууцаар хоор зуураа андгай тангараг авалцаад цэрэг зэвсэг авч Мөнх
хааныг их ороос түлхэн унагахаар хуралдай болох газрыг чиглэн явж байв. Гэтэл
Мөнх хаан үүнийг мэдэхгүй байжээ.
Энэ завсар Мөнх хааны шувууч ноён3
–ы тэмээчин хариулж байсан тэмээгээ алдав. Тэгээд алдсан тэмээгээ эрж явж
байгаад олон хөтөлгөө тэрэгтэй хэдэн хүүхэд эвдэрсэн тэргээ сэлбэн засаж
байхтай харгалдав. Тэмээчин хүүхдийг өрөвдөж тэргийг нь хамжин засаж өгөв.
Тэгээд хүүхдээс:
-
Эдгээр тэргэнд чинь юу байгаа юм бэ? Гэж
асуусанд Хүүхэд:
-
Дайнд хэрэглэх зэр зэвсэг тээж
байна гэж нуулгүй үнэнээ хэлэв.
Тэмээчин
үүнийг сонсмогц хуралдайг эвдэх гэж байгааг мэдээд ихээр бачимдав. Тэгээдгурван
өдрийн зхмыг нэг л өдөрт давхин ирж Мөнх хаанд мэдүүлэв. Мөнх хаан тэр даруй
цэрэг гаргаж тэдгэр урвалга гаргах гэсэн Шармун, Ноху нарыг барьж ирэв. Гэвч
Мөнх хаан эдгээр хүмүүсийг хэрхэн яллаж яаж шүүх аргаа олж ядан байлаа.
Нэг өдөр Мөнх хаан, олон ноёд
түшмэдээ цуглуулж, өөрөө хаан ширээндээ суугаад:
-
Та нар өөр өөрийн үзэж сонссоноо
үндэслэж ялтныг шүүх тухай нэг билиг яригтүн! гэж зарлиг болов.
Тэгээд хүн бүр зэрэг хэргэмийн дараалал, сэцэн ухааны их
багыг үндэслэж нэжгээд билиг ярьж өгөв. Гэтэл Мөнх хааны санаанд таалагдсан
билиг нэгч байсангүй.
Олныг
ярьж байсан үед Махам Ялгууч гэдэг хүн
олны ард зогсоод үг дуугарсангүй байв. Үүнийг хаан олж үзээд:
-
Та юунд билиг ярихгүй байна вэ? Өмнө ирж
нэг билиг ярь! Гэж зарлиг болов. Махам Ялгууч хааны зарлигийг сонсоод:
-
Мунхаг над, эзний өмнө хэлэхээс сонсох
нь нэн сайн болой. Гэвч би нэг билиг мэднэ. Хаан эзэн хэл гэж өршөөн соёрхож
байх тул аймшиггүй хэлье гэжээ. Мөнх
хаан сонсоод :
-
Хэл гэж дахин зөвшөөрөл өгөв. Махам
Ялгууч ийм нэгэн билиг хэлж өгөв.
Эрт Исахадар / Махитон Александр/4
дэлхийн ихэнх улсыг эзэлсний дараа Энэтхэгийг бас дагуулсугай гэж оролдож байв.
гэтэл эрх сүр доор байгаа улсуудын хаад ноёд түүний үгэнд орохгүй, тус тусдаа
эз мэдэж тусгаарлахыг шаардаж байжээ. Исахадарөчүүхэн төдий арга үгүй болохдоо
Ром улсын Арестотель5 –д элч
илгээж тэдгээо үгү сонсохгүй харъяат хаад ноёдыг хэрхвэл таарах вэ? гэж
асуулгав.
Элч
хүрээд Арестотельоосасуухлаар тэр нэг ч
үг дуугарсангүй, цэцэрлэгтээ ороод том том модыг үндсээр нь мулталж хаяад оронд
нь бага нялх мод тарив. Хариуг үг дуугархгүй тул элч арга буюу буцав.
Буцаж хариад Исахадарт очиж золгов.
Исахадар:
-
Ямар хаиулт өгөв? гэж асуусанд элч:
-
Ямарч хариулт өгсөнгүй. Нэг ч үг
дуугарсангүй гэж хариулав. Исахадар бас:
-
Чи тэнд юу олж харсан бэ? гэхэд элч:
-
Тэр
цэцэрлэгтээ том том модыг үндсээр нь мулталж хаяад оронд нь бага нялх
мод тарьж байв гэж хариулав. Исахадар:
-
Тэр нэгэнт тодорхой хариулт өгсөн байна.
Гэтэд чи ойлгож мэдсэнгүй гэв. Махам
Ялгууч ингэж билгээ хэлээд дуусав.
Мөнх
хаан сүүлчээр нь тэр үлгэрийн ёгт утгыг ухаж тэдгээр урвалга хийсэн Шармун,
Ноху нарыг алаад оронд нь нялх хөвгүүдийг ноёд түшмэд болгож гэнэ.
хуралдай1- их хаан
сонгох чуулган
их ор суух2 – хамгийн
том хаан болох
шувууч ноён3 – хааны
анд хэрэглэх шувууг маллагч ноён
Исахадар /Махитон Александр/4
– Европын эртний үеийн цэргийн алдарт жанжин
Арестотел5 – эртний Грекийн
гүн ухаантан
8.
ИХ ХҮРЭЭ АВ
1219 оны
намар Чингис хаан баруунш дайлаад долоон жил болж, Сартуул улсыг төвшитгөв. Энэ
хоооронд Хятад хийгээд Тангад улс хүчирхэгжээд урвалга гаргах аюултай болсон
байна. Имйээс хорин түмэн их цэргээ
хурааж, Монголорон зүгээ буцахаар тотжээ. Тэгээд Самарканд сууж байсан ахмад
хөвгүүн Зүчидээ элч томилж түүнийг Хавчигийн тал нутгаас жигүүртэн араатан
зэрэг хээрийн ан амьтныг агнаж иртүгэй! гэж зарлиг буулгав.
Эцгийнхээзарлигийг хүлээн авсны дараа
Зүчи юуны өмнө Хар нуур1- т хүрч, жигүүртэн үувуу агнаад, гараг бүр
хун галууг бэлэг болгон хүргэж байжээ.
Өвөл өнгөрч цас мөс хайлаад, хавар болж цэцэг навч
дэлгэрмэгц Зүчи Хар нуураас мордож, их цэргээ хөдөлгөн Хавчигийн тал нутаг дээрх тоо томшгүй олон ан гөрөөсийг
тууж эхлэв. Тэгээд хол явж эс дийлэх туулай, гургуул, тарвага огтоно... зэрэг
жижиг амьтдыг тохиолдсон газар бүхэнд нь алж, цэргийн хоол хүнсээ нөхбөрлөж
явснаас гадна барс, ирвэс, баавгай, шүлүүс чоно, үнэг ............ зэрэг том
араатан ба ялангуяа Чингис хааны хөөрхийлэн бахардаг хурдан гүйдэлтэй хулан,
тахийг зуун мянгаар Монгол орон зүг хөөж ирсэн байна. Тэр тухай сүрэг сүрэг
хулан тахь нь холын замд ядарч зүдрээд хонь шиг номхон болсон бөгөөд олонх
нь улдсан тул нэг нэгээр барьж аваад
морь шиг тахлаад Өтөг Хулан2
гэдэг газар хүргэн авчиржээ.
Чингис хаан өөрөө их цэргээ дайчилж, Бенагт
гол3-ын хөвөөнөөс хөдөлж, 1224 оны өвөл бас Өтөг Хуланд ирж
Зүчитэй нийлэв. Тэгэд олон хөвгүүн хийгээд ноёд түшмэддээ зарлиг буулгажээ. Их
хүрээ ав тавих бэлтгэл ажил эхэлсэн байна. Чингис хааны зарлигийг үндэслэж,
түмний ноён, мянганы ноён, зууны ноён цөм харъяат цэрэгтээ зар тараагаад, хүн
бүрээр нум сум, бялуу шийдэм, сэрээ гох, урхи хавх зэрэг ан гөрөө хийхэд
хэрэглэх багж зэвсгийг хүрэлцэхүйц элбэг бэтгэжээ.
Их хүрээ авын бэлтгэл ажил дууссаны
дараа Чингис хаан дахин зарлиг буулгаж олон газраас хөөж ирсэн ан гөрөөсийг
дөрвөн зүг найман зовхисоос дотогш хумьж эхлэв. Тийнхүү хоёр гуравхан газрын
хэмжээтэй хотгор дотор тоо томшгүй олон ан гөрөөсийг хумьж оруулаад гадуур нь
давхар давхар майхан босгож их цэргээ байрлуулаад бүслэн авчээ. Энэ үед хоморго
дотор улаан тоос дэгдэээд догшин араатан архиран гүйлдэж, номхон амьтад гаслан
дутаагаад, хүчирхэг нь буурайгаа барьж, их нь багаа хөөгөөд, ийш тийш эрүй
хуруй үгүй гүйлдэн эхэлсэн байна. Ийнхүү хэдэн шөнө хэдэн өдөр зогсолтгүй
бужигналдан гүйлдэж үймэлдэн шуугилдсаны дараа том жижиг амьтан бүхэн цөм ядран
зүдэрч тамирдан цөхрөөд хөдөлж байхын тэнхээ чадалгүй болж, барс ирвэс , хулан
тахьтай ойртон, баавгай шилүүс, үнэг хярстай нөхөрлөж, чоно шарнуд,
туулайнуудтай янагших хэмжээнээ хүржээ. Энэ үед Чингис хаан олон арван хвгүүд
ач нараа дагуулан морь ташуурдаж хоморгон дотор ороод аль дуртай араатан
амьтнаа эрэн сонгож харвав.
Чингис хаан бахаа ханатал авлаад
хоморгоны ойролцоох нэгэн өнчин уулан дээр гарч, мориноосоо буугаад олон
хөвгүүдийнхээ агнан наадахыг үзэн суулаа. Тэр тухай арван нэгн настай омбуул
/ач хүү/ хөвгүүн Хувилай нь нэг цоохор бугыг харваж агнасан бөгөөд есөн настай
омбуул хөвгүүн Үлэх нь бас нэг бор туулайг бялуудаж алсан тул Чингис хааних л
баярлаж, Монголын эртний зан дадтгалыг үндэслэж өөрийн гараараа хоёр омбуул
хөвгүүнийхээ дунд хурууг өөх махаар
мялааж өгөөд хожмын өдөр олз омогтой явахыг нь ерөөжээ. Сүүлээр нь Хувилай их
хаан болж хятад улсыг захирч байсан бөгөөд Үлэх Багдаад улс4–ыг
мөхөөгөөд Ил хаант улсыг байгуулав.
Чингис хааны олон хөвгүүд авлаж
дууссаны дараа ноёд, түшмэд, жанжид баатар, цэрэг ард ээлж халаагаар хоморгон
дотор хэдэн шөнө, хэдэн өдөр ихээр авлав. Эцэстээ хоморго дотор сохор доголон,
эрэмдэг зэрэмдэг, хөгшин буурай, тэнхээ чадалгүй ан гөрөөс үлдээд, бүгдээрээ
Чингис хааны өөдөөс оцойн сууж, өршөөл энэрлийг гуйж байгаа мэтээр урхиран
бархирч гаслан ганганажээ. Энэ үед алд урт буурал сахалтай хэдэн өвгөн Чингис
хааны дэргэд очиж сөгдөөд түүний урт насалж удаан жаргахыг ерөөгөөд бүгд
хоморгон дотор үлдсэн хөөрхий олон амьтны амийг аварч, ой шугуй ус бэлчээртэй
газар руу тавьж явуулахыг гуйчилсан байна.Үүнд Чингис хаан зарлиг буулгаж
тэдгээр амьтдыг нэгэн доор бөөгнөрүүлэн тоо бүртгэлийг нь авав. Түүний дараа
барс, ирвэс, баавгай, шилүүс зэрэг догшин амьтад ба бөхөн гөрөөс, хулан тахь
зэрэг том том араатан амьтныг нэг нэгээр баривчлан ташаа сүүжин дээр нь тус тус
тамга дараад, пөрвөн зүг найман зовхист тавин явуулсан гэнэ.
Хар нуур1- Узебик улсын
нутагт бий
Өтөг Хулан2 - Хуучин ЗХУ-ын Арисуул хийгээд Талас
уулын аманд бий
Бенагт гол3 - одоох Шар мөрөн болно
Багдаад улс4 -
750 онд байгуулагдсан Исламын шашинт улс
9.
ТӨЛӨГЧИД
1211 онд
Чингис хаан өмнөш дайлахаар мордохоос өмнө Христосын шашин1ба
Исламын шашин2 –ы төлөгчдөө дуудаж авчраад:” Энэ удаагийн байлдаанд
Алтан улсын хаан ба бид хоёрын хэн нь ялж, хэн нь ялагдахыг төлөгдөж аль! “ гэж
зарлиг буулгав. Төлөгчид нь хувь хувийнхаа увидас эрдмийг уралдуулж гарав.
Үүний дүнд Христосын шашны төлөгч нь түүнийг тод мэргэлж өгсөн байна.
Христосын шашны төлөгч нь ногоон
зэгсийг голоор нь зүсэж хоёр тийш салгаад хааны өмнө тавив. Тэгээд зэгсний нэг
талыг Чингис хаан гэж нөгөө нэг талыг нь Алтан улсын хаан гэжээ. Ингэж
тавьсныхаа дараа Чингис хаанд :” Хаан танаа энэ хоёр зэгсийг минь анхаарч
соёрхох болов уу. үүний дээр хаан таны алдар нэрийг тэмдэшлэж болох бөгөөд
нөгөө дээр нь Алтан улсын хааны нэрийг тэмдэглэж байхыг сайн цээжилж хайрлах
болов уу. бид ингээд тарни уншсаар нэг хэсэг зэгсийг нь нөгөөдөхийнх нь дээгүүр
давж гарах болно. За тэгвэл энэ нь ялалт олох болно” гэж айлтгав.
Чингис хаан:”Дуртайяа харж байя!“ гэж
хариулаад мөн даруй түүнчлэн хийж үзүүлтүгэй гэж зарлиг болов. Христосын шашны
төлөгч ариун шүлгийн номыг гартаа барьж, түүний дотроос тухайн хэдэн бадгийг
тарнидмагц Чингис хааны нэр бүхий өнө зэгс нь хүний гар хүрэлгүйгээр өөрөө
хөдөлж, Алтан улсын хааны нэр бүхий нөгөө зэгсэнд дөхөж очоод түүний зайдалж
орхижээ.
Энэ хэрэг бол ер нь тэнд байж байсан
хүн бүхний үзэж харж байтал нь хийж үзүүлсэн байгаа юм. Иймээс Чингис хаан
тэсгэлгүй баярлаж Алтан улстай байлдахаар өмнөш мордов.
Христосын
шашин1 бол дэлхийн гурван их шашны нэг нь юм. Исүс үүсгэн
бүтээжээ.нэг, хоёрдугаар зууны үеэс Ром улсад дэлгэрэв.дундад зуунд Европ тивийн
олон газарт дэлгэрсэн байна.
Исламын
шашин2 бол дэлхийн гурван их шашны нэг нь юм.долдуугаар зуунаас
эхлэн Арабын хойгт дэлгэрэн эхэлсэн байна. Мухаммад үүдэн бүтээжээ.
Энэ
домгийг Н.Алтаншагийн найруулсан “Монгол түүхэн үлгэрүүд” –ээс сонгон авав.
10.
БҮРИ БЭХ АМИА АЛДСАН НЬ
Тэмүжин
хан1 болсны дараа өдий төдий
улс иргэн Жамухаас салж, өөрт нь дагалдан ирсэнд Ононы шугуйд баярын хурим
хийжээ. Тэр хуримд Тэмүжин, Өэлүн эх, Хасар нар ба Зүрхиний Саца Бэхи, Тайцу
нар оролцов. Энэ Зүрхин овогтон бол Хабул хааны ууган хүү Охинбарханы хойч үе
болно.
Энэ хуримыг Тэмүжиний талаас Бэлгүдэй
засаж, Зүрхиний талаас Хутугт Монхорын хүү Бүри Бэхи засав. Хурим эхлэхэд Тогугачи Шүхэр эхлээд Тэмүжин,
Өэлүн эх, Хасар, Саца Бэхи нарт нэжгээд хундага сархад барив. Дараа нь Саца
Бэхийн бага эхнэр Эбгэйд хундага барив. Үүнд Хоричин Хуурчин хоёр хатан уурлаж:
-
Бидэнд түрүүлэн барихгүй, юунд бага эм
Эбгэйд урдаж барив? гэж Тогугачи Шүхэрийг занчив. Тогугачи Шүхэр:
-
Есүхэй баатар, Нэгүн тайж хоёр үгүй
болсон тул ингэж занчигдав гэж их дуугаар уйлж, гэр дотор үймээн болж үүсгэв.
Хүмүүс сая хоёр этгээдийг ятгаж, гэр дотор баахан нам болтол гадна харин нэн их
хэрүүл шуугиан болов. Тэмүжин гэрээс гарч ирээд:
-
Юу болж хэрэлдэв? гэж асуусанд нэгэн
хүн:
-
Хатихин овгийн нэгэн хүн бидний морины
нуруунаас цулбуур хулгайлж аваад Бэлгүдэй ахад баригдав. Бүри Бэхи тэр хүнийш
өмөөрч Бэлгүдэй ахтай хэрэлдэж түүний мөрийг хуга цавчив гэж мэдүүлэв. Тэмүжин,
Бэлгүдэйг үзвэл үнэхээр нүцгэн мөрөө хуга цавчигдаад цусаа цувруулж, ажиг үгүй
явж байв. Тэмүжин ширвэн харж:
-
Бэлгүдэй, чи мөрөө цавчуулаад яахан
ингэж дуугүй явж байна? гэсэнд Бэлгүдэй:
-
Миний төлөө ах дүү нар муудалцах болов
уу гэж дуугарсан үгүй. Миний шарх хөнгөн байгаа, би алзахгүй. Ах дүү садан сая
ижилдэн найрамдаж байгаа тул ах битгий миний төлөө бусадтай муудалц! гэж тайвуу
хэлэв.
Тэмүжин, Бэлгүдэйн үгийг олж сонсоод, модны гишүү хуга
татан авч зодолдов. Зүрхин ах дүү нар айргийн бүлүүр зэрэг аль тааралдсаныг
атган авч эсэргүүүцэв. Эцэст нь Зүрхин нар дийлэгдэв. Тэмүжин нар Хоричин
Хуурчин хоёр хатныг булааж авав. Зүрхин нар хоёр хатнаа булаагдаад арга бус
найрамдан зохиолдъё гэж гуйв. Тэмүжин зөвшөөрч:
-
Та бид цөм Хабул хааны удам угсаа
харилцан ах дүү саан болно. гэтэл та нар яахан ингэж аашилж авирлаж явдаг
билээ? Хожим дахин ингэж бидний ах дүү
нарыг дарлан доромжилж үл болно гээд
Хоричин Хуурчин хоёр хатныг нь буцааж өгөв. Үүнд Зүрхин нар өс өвөрлөж
харив.
Түүний
хойно Алтан улсын эзэн Ванхин2 Чинсан3–даа цэрэг өгч
татарын Мэхүжин Сүүлттэй байлдахаар мордуулав. Тэгээд ВанхинЧинсангийнцэрэг
татарын Мэхүжин нартай байлдаж тэднийг адуу малын хамт Улз гэх газар өөд түрэн
хөөж байсан мэдээг Тэмүжин олж сонсоод:
-
Татар бол бидний эцэг өвгөдийг алсан
эртний өштөн билээ. одоо бид энэ байлдаанд хавсарлацаж өшөөгөө авъя гэж Улз өөд
цэрэг хөдөлгөв. Нөгөө талаар бас Тоорил ханд элч зарж:
-
Алтан улсын ВанхинЧинсан татарын Мэхүжин
Сүүлт нарыг Улз өөд түрэн хөөж айсуй гэнэ. Эцэг өвгөдийг хорлосон эртний өштөн
татар нараас өшөөгөө авах гэж би цэрэг хөдөлгөв. Тоорил хан эцэг минь цэрэг авч
туслан байлдаарай! гэсэнд Тоорил хан тэр үгийг зөвшөөрч гуравдугаар өдөрт цэргээ цуглуулж мордоод Тэмүжинг угтан
ирэв.
Тэмүжин
Тоорил хан хоёр бас Зүрхиний Саца Бэхи нарт хүн зарж эртний өштөн татар нарыг
довтлох дайнд хүч хавсарлацъя гэв. Гэвч зургаан өдөр хүлээсэн боловч Зүрхин нар
ирсэнгүй тул Тоорил хан Тэмүжин хоёр хүлээж ядаад цэргээ авч Улз өөд хөдлөв.
Энэ үед татарын Мэхүжин нар Улзын хуст шүтээн нэрт газар хороо бэхлэлт бариад
байв. Тоорил хан Тэмүжин хоёр Мэхүжин Сүүлтийн бэхлэлтийг даран орж түүнийг
барьж аваад тэнд нь алав.
Тоорил
хан Тэмүжин хоёр,Мэхүжин Сүүлтийг алж, татар нарыг хөнөөсөнд Алтан улсын ВанхинЧинсан маш баясаж Тоорил ханд ван4
цол шагнаж, Тэмүжинд зоу тоу ши5 гэх цол шагнав. Тэндээс Тоорил хан,
Тэмүжин хоёр татар иргэнийг хувааж аваад гэр гэртээ харив.
Тэмүжинг
буцаж ирэхэд Зүрхин нар түүнийг татар иргэнд мордсон хооронд хавсарлцахаар үл
очсоноор барахгүй, харин Тэмүжиний ар гэрийг довтолж, тавин хүний хувцсыг
тоноод арван хүн алав. Тэмүжин үүнийг үзээд маш хилэгнэж:
Зүрхин
нар яахан ингэж байгаа билээ? Ононы шугуйд хуримлахад Тогугачи Шүхэрийг занчив.
Бас Бэлгдэйн мөрийг хуга цавчив. Найрамдъя гэхэд нь бид Хоричин Хуурчин хоёр
хатныг нь буцааж өглөө. Эдүгээ эцэг өвгөдийг алсан эртний өштөн татар иргэнийг
байлдахад хүрч ирж хавсарлацъя гэхэд зургаан өдөр хүлээсэн боловч ирсэнгүй
мөртөө ар гэрийг довтолж дайсны хажуугаар дайсан болов гээд Зүрхин нартай
байлдахаар мордов.
Зүрхин нар Хэрлэнгийн Хөдөө аралын
Долоон болдог гэх газар нутаглаж байдаг. Тэмүжиний цэрэг Долоон болдогт дайран
орж байлдсанд Саца Бэхи, Тайцу хоёр эсэргүүцэх чадал үгүй цөөхөн хүнийг авч
дутаав.Тэмүжин хойноос нь нэхэмжилж Дэлтийн ам гэх газар хүрээд Саца Бэхи, Тайцу хоёрыг тэнд нь алаад Зүрхин
нарыг дарж, улс иргэнийг нь Тэмүжин өөрийн өмч болгов.
Бүри Бэхи, Зүрхин иргэнд байсан тул
амьд үлдэв. Бүри Бэхи бол нэртэй бөх, хүч чадал ихтэй, хэн хүн ч түүнийг
барилдан дийлдэггүй аж. Зүрхин нараас ийм нэгэн хүн Тэмүжиний иргэнд багталцан
бүхийд түүний дотор тун амар үгүй, үргэлж Бүри Бэхийг хороох аргыг бодож явав.
Нэгэн
өдөр Бүри Бэхи гадна сул сууж байхыг Тэмүжин үзээд:
-
Бүри Бэхи, чамайг нэртэй бөх гэж
сонслоо.Миний дүү Бэлгүдэй барилдах дуртай. Чи түүнтэй барилдаж үз! гэв. Бүри
Бэхи, Тэмүжиний далд санааг төсөөлж байвч арга үгүй барилдав. Ерийн цагт
Бэлгүдэйг Бүри Бэхи өрөөсөн гараараа барьж, өрөөсөн хөлөөрөө тэшиж унагаагаад
хөдлөлгүй дарж чадах билээ. Гэвч энэ удаа Тэмүжин харж зогсож байх тул тэр
тэмцэгч болон хэсэг ноцолдоод зориуд унаж өгөв. Бэлгүдэй, Бүри Бэхийг арай гэж
мөрлөн дарж суурь бөгсөн дээр нь гараад Тэмүжинийг нүдээр хяламхийн харвал
Тэмүжин хөмхийгээ зуув. Бэлгүдэй, Тэмүжиний хороо гэдэг санааг мэдэж Бүри
Бэхийг агтлан барьж цээж бөгсөөс угзран татаж нурууг нь хугалав. Бүри Бэхи,
Бэлгүдэйд нуруугаа хугалуулаад сая гэмшиж:
-
Бэлгүдэйдээд би үл ялагдах билээ. Тэмүжиний нүүрийг харж
зориуд унаж өгөөд амиа алдав гээд үхэв. Нэртэй бөх Бүри Бэхи ингэж зориуд бууж өгөөд нуруугаа
хугалуулж үхсэнд хүмүүс тэсэлгүй гашуудан дуулсан нь:
Эрхийдээ эрчтэй
Элгэндээ цөстөй
Хүчти бөх Бүри
Хөөрхий амиа алдав!
Улдаа идтэй
Уушгиндаа ууртай
Улсын бөх Бүри
Учир үгүй амиа алдав!
Зүрх ихтэй хүмүүн тул
Зүрхин аймагт төрөв.
Зүй нь ялах байтал
Зүгээр амиа алдав!
Хөөрхий! хөөрхий !
“гэжээ.
хан1- хаанаас бага зэрэг
Ванхин2 – Алтан улсын Жанцун
хааны үед браруун гарын чансан түшмэл байсан Ван Ян Шияан болно
Чинсан3- ерөнхийлөн захирагч сайд гэсэн хятад үг
ван4- Тоорил ханд ван цол
шагнаснаас хойш түүнийг Ван хан гэж дуудах болов.
зоу тоу ши5 – дагуулан
төвштгөгч ноён гэсэн хятад үг
Энэ
домгийг “Монгол түүхэн үлгэрүүд” –ээс сонгон авав. “Монголын нууц товчоонд бий.
11 ЦАГААДАЙ ЧИНШИНГААР
ТҮШМЭЛ БОЛГОВ.
Цагаадай
хаанд хоёр сайн шадар түшмэл байжээ. Нэг нь Абишаамид гэдэг нэртэй. Нөгөө нь Чиншин
гэдэг нэртэй. Энэхүү Чиншин гэдэг нь хятад газар төрсөн хүн юм.
Энэ Чиншин гэдэг хүн уулаас баян
язгууртан гаралтай хүн биш, өчүүхэн доорд гарадтай ядуу хүн байжээ. Анхандаа
Цагаадайд нэг хятад эмч байв. Энэ Чиншин тэр хятад эмчийн гар үзүүр зарагдагч
зарц байжээ. Энэ эмч нас барсны хойно
Хушуг ноён гэдэг Цагаадайн нэг түшмэл
Чиншинг авч агтачаа1 болгожээ.
Цагаадай хаан нэг өдөр эртний хуучин
түшмэл Залайр аймгийн Хушуг ноёныг дуудан Чингис хаан аль аль онд ямар ямар
нэртэй орныг эзэлсэн бэ? гэж лавлан асуув. Хушуг ноён мартсан тул тэр даруй
хариулж чадсангүй.
Хушуг ноён гэртээ буцаж ирсний хойно
өөрийн доорх ахмад насны юм мэддэг хүмүүс ба хөгшин боол зарцаа цуглуулж
Цагаадайн асуусан хэргийг ярилцав. Тэдгээр хүмүүс өөр өөрийн мэдсэн хирээр
мэдүүлэв. Тэдгээрийг хэлж дууссаны хойно үүдэн гадна зогсоод чагнаж байсан агт
маллагч орж ирээд тэдгээр хүмүүсийн хэлсэн явдал доторх үнэн худлыг нэгд нэгээр
ялган тайлбарлаж өгөв. Олноороо сонсоод хэрэг учрыг улам тодорхой болгон авч
агтачийн хэлсэнг зөвшөөрөв. Хушуг ноён сонсоод:
-
Чи яах гэж энэ мэт тодорхой мэдсэн бэ?
гэж асуусанд агтач:
-
Эл зүйлийн хэрэг явдал ба өөрийн дуртай
үлгэр түүхийг өдөр дараалан бичсэн дэвтрээ Хушуг ноёнд гаргаж өгөв.
Хушуг
ноён их л баярлаж бичмэл дэвтрийг авч түүнийг дагуулаад Цагаадай хаанд
бараалхав. Цагаадай хаан билиг2 ба сэцэн үгт маш дуртай тул Чиншинг
сайшааж ихээр шагнав. Бас Чиншиний доорд гаралтай тоосонгүй өөрийнхөө их итгэл
найдвартай шадар түшмэлээ болгов гэнэ.
Чиншинг
түшмэл болгосон нь ийм билээ.
агтачаа1 – морь асрагч зарц
билиг2 – сургаал, зарлиг
гэсэн үг
энэ домгийг Раш Ад Диний “ Сударын чуулган”
–аас Баянсан орчуулан найруулж “Монголын эртний домгууд” оруулжээ.
ХОЁРДУГААР БҮЛЭГ.
ДУНД
ҮЕИЙН ТҮҮХЭН ДОМОГ
1.
ГУРВАН ЗУУН ТАЙЧУУДЫГ ДАРСАН ДОМОГ
Энэ домог “Монголын нууц товчоо”- д
байгаа тул энд бичсэнгүй.
2 ХАТАН ГОЛ ГЭЖ
НЭРИЙДСЭН УЧИР
Чингис
хаан Төвдөд мордоод төвдийн Гүрвэлжин гуаг хатан болгон авав. Гэтэл Гүрвэлжин
гуа Төвдөөсөө салж харь газар очиж хатан болох дургүй байжээ.
Гүрвэлжин гуа гэгч үнэхээр ертөнцөд
ховор тохиолддог өнгө зүс гуа үзэсгэлэн эхнэр байв. эзэн Богдррс тэргүүлэн
бүгдээр ихээр гайхалдав. Үүнийг Гүрвэлжин гуа мэдээд эзэн Богдод:
-
Одоо миний өнгө зүс таны олон цэргийн тоосонд
хиртжээ. Урьд одоогоос хол илүү гуа үзэсгэлэн юм. Эдүгээ усанд очиж угаавал
үлэмж гуа болно гэж хэлэв. Энэ үгэнд эзэн Богд итгэж Гүрвэлжин гуаг голд очиж
нүүр гараа угаатугай гэж явуулав.
Гүрвэлжин
гуа голын хөвөөнд хүрэхүл тэнд нэг тэжээмэл шувуу байжээ. Энэ шувуу нь түүний
эцгийнх нь зарц айлын шувуу мөн болохыг Гүрвэлжин гуа таньжээ. Гүрвэлжин
гуагийн эцэг Уу овогтой, Шаши жанжинаар Ирнай хотод суудаг байлаа. Гүрвэлжин
гуа тэр шувууг барьж аваад сүүлэнд нь:”Би энэ голд унаж үхэв. Биеийг минь
урсгал уруу бүү эр! Өөдлөн эр! Гэсэн бичиг бичиж хүзүүнд нь уяад тавьж явуулав.
Тэгээд өөрөө голд унаж үхжээ.
Эцэг нь зарцынхаа шувууны сүүлэнд
уягдаж ирсэн бичгээс охиныхоо үхсэнг олж мэдэв. Олон цэргээ дагуулж голд ирээд
уруудаж эрээд хүүрийг олсонгүй. Өөдөлж эрээд сая олов. Хүүрийг голоос гаргаж
тавиад дээр нь хүн бүр нэг тулам шороо асгав. Тэр том онгоныг одоо Төмөр олохын
даваа гэж нэрлэдэг. Харайж үхсэн тэр голыг Хатан гол гэж нэрлэдэг болсон гэнэ.
Энэ
домог нь”Хаадын үндэсний хураангуй алтан товч”, Лу”Алтан товч”, “Шар тууж”
Саган цэцэний “Эрдэнийн товч” Инжинашийн
“Хөх судар” зэрэгт бий
3 ЗҮРЧИДИЙН
ХОТЫГ АРГААР ЭВДСЭН
Чингис
хаан хорин есөн насандаа нохой жил Олхойн голоос Улайн гол хүртэлх газарт
шувууны урхир1 хийхээр тогтжээ.
Зүрчид
аймгийн Ванцон зарлигийг дагаж ирж оролцсонгүйгээр барахгүй ард цэргээ авч
Чингис хаанаас ангижран буруулан одов. Үүнд Чингис хаан маш ихээр уурлан цэрэг
аван Зүрчидийг дайлахаар мордов.
Зүрчидийн тэнд хүрэхэд Улай гол
үерлэж улам олдох үгүй болов. Олон цэрэг усанд хашигдаж урагш явж чадахгүй
болов. Сайд түшмэдийн дотроос Тогтуга баатар тайжийн хөвгүүн Андун Чин тайж мэтийн хүмүүсээс :
Түмэн
агтын жолоо холбон хашгирч ороод гол гэтлэн хотыг нь эвдье гэсэн сануулга
гаргав. Чингис хаан энэ саналыг зөвшөөрсөнгүй. Олныг хорин зогсоож, Зүрчидээс түмэн хараацай, мянган мигуйгийн
алба авъя гэж зарлиг буулгав. Сайд түшмэд түүний ухааныг олсонгүй боловч хааны
зарлигийг дагж Зүрчидэд элч илгээж түмэн хараацай, мянган мигуйгийн алба өгвөл хотыг чинь эвдэхгүй гэж хааны зарлигийг
дамжуулав.
Зүрчид нар зарлигийг зөвшөөрч
тэдгээрийг төгсгөн алба барьжээ. Тэгээд хараацай бүрийн сүүлэнд тост хөвөнг
уяж, мигуй бүрийн сүүлд хөвөн ороогоод, хөвөнд гал ноцоон тавин явуулав. Сүүлэндээ галтай хараацай үр зулзагаа эрэн
тус тум нэг үүрэндээ буцав. Мигуй байшингийн ёроолоор харайн гүйж түүний улмаас
хамаг хотод гал ноцож, хот даяар их түймэр болов.
Хотын цэрэг ард ихээр үймэлдэж гал
унтраан сандрах ташрамд Чингис хаан
цэргээ аван голыг аажим гэтлэн ард цэргийн самуурлыг далимдуулан Зүрчидийн
хотыг хялбараар эзлэн авав гэнэ.
Энэ домгийг Саган цэцэний “Эрдэнийн товч” бий.
шувууны
урхир1- шувуу харгайцай
зэргээр араатан жигүүртнийг бариулах ав хийхийг эртдээ шувууны урхир гэж
хэлдэг.
4 ӨЛЗИЙТ ХУН ГУА БАЙЖИЙ
Элбэг
хаан1 цагаагчин үхэр жилтэй, гучин гурванаа хүр тахиа жил2
хаан сууж Элбэг нигүүлсэгч хаан хэмээн хотолд лдаршиж яван атал гэнэт зүрх нь
шимнун эзэлснээр нэгэн өдөр цасан дээр туулай харваж орхивоос цус нь цасан дээр
туссанг үзээд хаан ийн зарлиг болов. “Энэ цас мэт цагаан нүүртэй, энэ цус мэт
улаан хацартай эм буй ахуй болхул хэмээвээс ойрадын Заха Мянганы3 Хуухай Даюу
хэмээх өгүүлэх нь: “Хаан таны дүү Харгуцуг Дүүрэн хун тайжийн гэргий
Өлзийт гуа байжи4 –ийн өнгө гэрэл нь үүнээс үлэмж гуа болой” хэмээв.
Тэндээс хаан:” Өгүүлснийг хүргэгч санасныг бүтээгч Хуухай Даюу минь чи түүнийг
надад үзүүл би чамайг чансан болгож Дөрвөн Ойрадыг мэдүүлсү” хэмээжээ.
Төдий Хуухай Даюу Дүүрэн хун тайж авд
мордсоны хойно Хун гуа байжид одож ийн өгүүлрүүн:”Хааны зарлиг ийн буюу чиний
гуа үзэсгэлэнг хотлоор гайхах аму. Бибээр гэр дор чинь ирж чамайг үзсүгэй
хэмээн зарлиг болов”хэмээвээс Байжи ихэд сандран энэ мэт өгүүлбэй:
“Тэнгэр
газар хоёр хамтатгах билүү
Дээд хаад
бэр юүгээ үзхүй төр билүү
Харгуцуг
Хун тайж дүү юүгээ үзсэнийг сонсов уу
Ах нь
хар нохой болов уу” хэмээжээ.
Төдий
Хуухай ирж бүрнээ өгүүлсэнд хаан уурлаж
бүрэн, дүү юүгээ замыг нь тосож алаад, бэр юүгээ гурван сартай давхар авав. Тэр
дүү нь Харгуцуг хун тайж хөхөгчин туулай жилтэй гучин долооных нь
туулай жил хураагдав.
Тэндээс хаан шувуу орхихоор гарсны хойно
Хуухай Даюу чансан цолоо авъя гээд хааныг хүлээн хээр суун амуй сонсоод Хун гуа
байжи нь Хургуцугийн зарц догшин Шар хэмээгчийг илгээн чи хээр суун атал гэрт
ирж хааныг хүлээтүгэй хэмээн урьж ирүүлэн ихэд хүндлэн хорцод шар тос хийснийг
бариад Хун гуа байжи ийн өгүүлрүүн:
“Муу
биеийг минь сайн болгон
Бага
биеийг минь их болгон
Байжи
нэрийг минь бэхи тайху болгон
Дорд
тайжийн байжи болон явтал
Дээд
хааны хатан болгов чи
Би чиний
ачийг чинь санаж чадам
Их
хайрыг хаан эзэн чинь мэдмүй зэ
Ачлан
барих аяга минь энэ” хэмээн өгөн бүхүй үнэмшиж түүнийг нь бариад мэдээ алдран
унасан дор Хуухайг исрэн дээр /ор/ өргүүлж тавин үсээ хэсгийг тасалж энд тэндээ
маажин шалбалаад хөрш зэргэлдээ олон иргэнийг дуудан хурааж үзүүлэн төдий
Хургуцугийн зарц дүгшин Шараар хааныг нэхүүлэн илгээгээд, хааныг ирхүй дор
буруу хандаж уйлан суув. Төдий хаан орж ирээд:”Чи юуны тул уйлав?” хэмээвээс
урьд дор Хуухайд аяга барин өгүүлснээ бүрэн өгүлээд, тийн барьсан сархад дор
минь согтоод чалчиж намайг татсан дор эс болов хэмээн намайг ийн хийвэй хэмээн
суун ахуй сонсож, хэвтэн босож5 морио унаад дутаан зөрөв. Тэндээс
хаан энэ Хуухай дутаахаар нь үнэн ажгуу хэмээгээд хөөж гүйцвээс хатгалдаж,
хааны чигчий хурууг тас харвав. Даруй тэр бүслэн байж алаад Сөнөдийн Ванчин
Тайву хэмээхээр Хуухайгийн зооны /нурууны/ арьсыг өвчүүлэн авч ирээд Байжи дор
өгвөөс Байжи:”Амины оронд ханган үл чадах вэ” хэмээн хааны чигчий хурууны
цуснаас долоогоод хүний арьс ямар ажгуу үзье хэмээн Хуухайн арьсны тосыг
долоогоод :”Хар сэтгэлт хааны цусыг долоож, хатгаад үхүүлсэн Хуухайгийн тосыг нь долоожээ.
Эм хүмүүн бөгөөс бээр эр юүгээн өшөөг
авав би.
Эдүгээ хэзээ үхвээс
хамаагүй буюу.
Намайг үтэрлэн хаан харь дайсан хэмээвээс, Хун
байжийн өнөгөнд болж үл уурлан:”Буруугаар эцгийг чинь алав”хэмээн Хуухайгийн
хөвгүүн Батула дор их гэргий нь хөвгүүндэй хатнаас төрсөн Самар гүнж6
–ийг өгөн чансан болгож дөрвөн Ойрадыг мэдүүлжээ.
Энэ
домог нь хураангуй “Алтан товч” , Лу “Алтан товч” орж, энэд “Эрдэнийн алтан
товч”-оос сонгон оруулав.
Элбэг хаан1 – Юан улсын
эцсийн Тогоонтөмөр хааны хоёр дахь хөвгүүний ах нь Билэгт хаан, дүү нь Усхал
хаан, Усхал хааны гурван хөвгүүний ахмад нь Энхзоригт хаан, дэд нь энэ Элбэг
хаан буюу. Гуравдугаар нь Хургуцуг Дүүрэн тайж.
хүр тахиа жил2 – харагчин
тахиа жил
ойрадын Заха Мянганы3-
ойрадын заха Мянган нэртэй нэгэн хэсэг хүмүүс
Өлзийт гуа байжи4 – Өлзийт
нэртэй гуа сайхан хун байжи гэсэн үг. Хун байжи гэдэг нь хун тайжийн гэргийг
хэлсэн үг. “Хун тайжи” гэдэг нь хааны суурь залгамжлагч хөвгүүн гэсэн утгатай
хятад үгийн монгол дуудлага. “Байжи” гэдэг нь хааы татвар эм гэсэн хятад үгийн
монгол дуудлага
суун ахуй сонсож, хэвтэн босож5
– юу юу гэж хэлж байгааг хэвтэж байгаад сонсож, даруй босож
гүнж6–гүнж охин гэсэн хятад
үг
5.
МОНГОЛЫН УБАШИ ХУН ТАЙЖИЙН ТУУЖ
Монголын
Убаши хун тайж1 уулын хар барс болсон Урианхайн сайн Мажиг хоёулаа
хангайн хар булгаас харь Дөрвөн ойрадыг дайлъя гэж найман түмэн цэрэг мордож
ирэхдээ Налаху үхрийн даваа давж, Нал хар бүрэгт найман түмэн цэрэг хүрч ирж, Дөрвөн ойрадын нутагт
дөрвөн анги туршуул тавьж олж ядаад Монголын Убаши хун тайж сайн муу дунд2 чуулган чуулан Урианхайн сайн Мажиг эхлэн
олон сайдуудад Убаши хун тайж зарлиг болов. За залуус сонсогтүн. Дөрвөн ойрадын
зан нь нутагтаа ирсэн дайсанд холч морь, хоточ нохой мэт тарамдаж3
үл олддог биш үү. Дөрвөн ойрадад хэлүүлээд харивал ямар вэ, та залуус минь.
Санасан санаа нь энэ байна.үүнийг зөвшөөрвөөс харья, буруушааваас явъя гэж
хэлэв
Убаши хун тайжийн энэ зарлигийн
хариуг уулын хар барс болсон Урианхайн
сайн Мажиг урагшлан суугаад Убаши хун тайжид мэдүүлжээ. Ноёдын зарлиг зөв
боловч Монголын Убаши, Урианхайн сайн Мажиг хоёулаа хангайн хар булгаас харь
Дөрвөн ойрадыг үзье гэж цэрэг мордож ирэв гэхийг харь халуун ойр хол цөм
сонссон билээ. Одоо малын барааг үзээд айж, дутааж харивал үеийн үед муу нэр
сонсогдох биз ээ, ноёд гэв.
Монголын сайн муу дунд гурвуулаа
үүнийг зөвшөөгөөд Убаши хун тайж зарлиг болов. Дөрвөн ойрадын нутаг өмнө ч
байна, хойно ч байна, хаана гэж явна , та гэв.
Урианхайн
сайн Мажиг, ноёдын зарлиг зөв. Дөрвөн ойрадын нутаг их боловч нэг тивд хамт
байдаг. Найман хоногоор болзъё. Нарийнаар хайлгая. Нааш цааш явж газрыг нь би
заая гэв. Найман түмэн хүмүүнээс даяар мэддэг хоёр зуун залууг гаргая. Бум
зургаан түмэн агтнаас дөрвөн зуун морь гаргая. Миний заасан газраар явж
хайтугай. Оловч эс оловч найман хоногт иртүгэй гэв. Цөмөөр үүнийг зөвшөөгөөд
хоёр зуун туршуулыг уулын хар барс болсон Урианхайн сайн Мажиг дагуулж гараад
цэргийн захад хар уулын оргил дээр гарч, хоёр зуун туршуулдаа Дөрвөн ойрадын нутийн зүгийг зааж өгөв. Энэ
зүгт явагтүн. Өмнө чинь Эрчис гэдэг мөрөндайралдана. Эрчисийг уруудагтүн. Дээд
бие нь хар модон, доод бие нь шар хулсан, тэр хоёрын завсарт Мани гэдэг гаталга
бий. Түүгээр гатлагтүн. Тэр талаар нь өөд уруу хайгтүн. Түүнд эс олдмогц
түүнээс өөдлөс гээд эгц гарагтүн. Маргааш асхуун4 – даа ус ууж
амрагтүн. Эмээлийн адаг Шар хулсан гэдэг намаг булагтай хар уул болно. түүгээр
явж хайгтүн. Түүнд юм эс олдмогц тэр ууланд шадархан ирж тасардаг Бачи Хинжили
гэдэг хоёр голын эхэн ирдэг. Түүгээр хайгтүн. Энэ гурвууланд юм эс олдвоос
харьж ирэгтүн. Чадвал та хэл /хүн/ барьж ирэгтүн. Ядвал та үзэж ирэгтүн. Оловч
эс оловч найман хоногт чангад явж нааш ирж зангааөгөгтүн5. За залуус
та ч үйлээ бүтээж мэнд ирэгтүн. Би ч цэрэгтээ харъя хэмээгээд харив.
Тэгээд
сайн Мажигийн захисан ёсоор монголын туршуул Эрчис мөрний Мани гаталгаар
гатлаад, тэр талаар нь өөд уруухайж юм эс олов. Эмээлийн адаг Шар хулсаар хайвч
нутаг эс олов. Бачи Хинжилийн эхээр хайж явтал хив бүстэй, хилэн оймстой долоон
настай, гунан халтар морьтой хөвгүүн харгалдав. Тэр хөвгүүнийг өглөө
хөөгөөд асхуун гүйцэж барив. Хоёр зуун
туршуул дундаа авч суулгаад зангий нь сурав хэний хөвгүүн бэ чи, юу хийж явав
чи. Хэл! хөвгүүн гэв.
Би
Байбагас ханы албат билээ. Есөн цагаан тэмээ хайж явлаа гэв.
-
Дөрвөн ойрад цэрэгтэй юу? Үгүй юу? Нутаг
хаана байна? гэв.
Хөвгүүн
хэлэв. Таныг сурж ир хэмээсэн биш, барьж ир хэмээсэн биш үү, Үгийг нь ахмадад
нь хэлдэг, дээлийг захаар нь өмсдөг биш үү. Амьд хүргэгтүн намайг. Амаараа хүрч
мэдүүлье гэв. Хөвгүүний үг энэ. Засаж дуу гаргаж ядаад, зандарч үг сурч ядаад,
айлгаж ч ядаад аргадаж ч ядаад зөвшилдөв. Манийг сурж ир хэмээсэн биш, барьж ир
хэмээсэн билээ. Үүнийг амьд хүргэе хэмээгээд аваад харив.
Дөрвөн ойрадын зангий нь мэдүүл гэж
хоёр хүмүүн урьдаар илгээв. Дөрвөн ойрадын захаас долоон настай хөвгүүнийг
барив. Занги нь энэ гэв. Монголын Убаши
хун тайжэхлэн олон сайн муу дунд гурвууланд үүнийг хэлж байтал долоон настай
хөвгүүнийг авч ирэв.
Хөвгүүнийг хатуу үгтэй хөвгүүн гэхийг
сонсоод найман хөлтэй зандан ширээн дээр илд сугалаад тавив. Убаши хун тайж
найман тэрэмтэй хар цоохор барсын арьсаар бүрсэн хош6 өргөөнд долоон
настай хөвгүүнийг авч ирэв. Найман хөлтэй зандан ширээн доор сөгдүүлж суулгаад
хоёр гарыг нь ард нь хүлж, баруун
өвдгийг нь уулын хар барс болсон
Урианхайн сайн мажиг дарж, зүүн өвдгийг нь Бахан цэцэн дарж суув. Убаши хун
тайж, хөвгүүний үгийг сурахдаа За ишил7, хөвгүүн үгээ хэл гэв.
-
Дөрвөн ойрад цэрэгтэй юу? Цэрэг үгүй юу? Тэд юу хийж байна? Хэл! гэв.
Тэгмэгч
хөвгүүн Убаши хун тайжид мэдүүлжээ. Ноёд айлгалгүй асуугтүн. Алдалгүй мэдүүлье.
Яаралгүй асуугтүн. Хоцролгүй мэдүүлье. Дөрвөн ойрад зарааны үс, хөрөөний шүд
болж, бат дөрвөлжин болж, байнга цуг байдаг. Мэдснэээ мэдүүлье. Үл мэндснээ
мэдүүлж болохгүй гэв. Убаши хун тайж,
хөвгүүний тэр үгэнд бүүгдоод, Ойрадын наад захад хэн байна, цэрэг нутаг алийг ч
хэл гэв.
Хөвгүүн мэдүүлнэ. Ойрадын наад захад
туж мөнгөн туулгатай, товруу улаан хуягтай, торгон сайхан хүрэмтэй, толботой
цоохор морьтой Мянгадын хөвгүүн сайн Сэртэнхи, хоёр мянган залуугаа дагуулж,
хоёр мянган жадаа хатгаж, хоёр мянган
морио сойж дайрах гөрөөс хаа байна, дайлалдах дайсан хаана байна гэж
шүдээ хавирч, шүлсээ залгиж сууна. Ноёд түүнд дур чинь ямар байна.
Ишил, тэр чинь гайгүй. Түүний цаана
хэн байдаг вэ? Хэл! гэв.Эрчис голын эхэнд буугааад, Эрчин Харчин хоёр нутгаа
цуглуулж, хар Эртэгч8- ийн цагаан элэг мэт хамгаас илэрч хойд
Исэлбүрийн сайн Хие, дөрвөн мянган залуугаа дагуулж, дөрвөн мянган жадаа хатгаж, дөрвөн
мянган морио сойж байна. үхэлдэх дайсан
билүү,өгцөх зал уу билүү гэж шүдээ хавирч, шүлсээ залгиж сууна. Ноёд түүнд дур
чинь ямар байна гэв.
Ишил,
тэр чинь гайгүй. Түүний цаана хэн байдаг вэ? Хэл! гэв. Олон сүрэг хонинд довтолсон огтор хөх чонын
хэвтэй, өнжин юм идээгүй, өлөн бүргэдийн
нүдтэй зүүн гар Хотгойдын ноён Хар хулзургаан мйнган хүмүүнтэй тэр
хэвээрээ байдаг. Ноёд түүнд дур чинь ямар байна.
Ишил,
тэр чинь гайгүй. Түүний цаана хэн байдаг вэ? Хэл! гэв. Нарийн голын эхэнд нарийхан
шарга морьтой, найман мянган цэрэгтэй, урд голын бэлчирт Ойрадын сайн Тамга
баатар тэр хэвээрээ байдаг. Ноёд түүнд дур чинь ямар байна гэв.
Ишил, тэр чинь гайгүй. Түүний цаана
хэн байдаг вэ? Хэл! гэв. Алах булахдаа дуртай арван барсын дуутай айхавтар
таван барсын ах Хошуд Байбагас хан, түм зургаан мйнган залуугаа дагуулж арван
таван тэрэмтэй алаг байван ордондоо Дөрвөн Ойрадын төр шажин хоёрыг хүүнэж
дөрвөн зүгт надтай адилтгах нэг чинээ хүн үгүй биз ээ гэж, амаа ангайж алгаа
сарвайж сууна гэдэг. Бие минь муу хүний хөвгүүн би. Нас минь долоон настай.
Дөрвөн Ойрадыг эрхисэн үгүй би. Ойрадын хөвгүүд дөрвөн зүгт бий. Миний занги
энэ гэв.
Тэгээд
Убаши хун тайж тэр хөвгүүнийг авч гарч туг тай9 гэв. Хоёр хүн авч
гартал ноёдод үг мэдүүлье би гэв. Дахиж суулгаад ишил, хөвгүүн үгээ хэл! гэв.
Хөвгүүн үгээ хэлнэ. Монголын сайн
Луйхар10 хан , Дөрвөн Ойрадын сайн ноёд хоёр Эмээлийн адаг Шар хулсанд байр гэж эвлэж
эелдээд харихдаа хөнөөлдөв гэж эс билүү. Хэл барьсан хүнийг хэлүүлэн байж алдаг
болж гэмнэй, хэл тасарч хоцоръё гэж андгайлалдсан үгүй билүү. Хэлсэн сайн үгээ мартаж, хийсэн сайн
андгайгаа зөрчиж, намайг юунд үхүүлнэ та. Нас минь долоон настай. Муу хүний
хөвгүүн билээ би. Амийг минь хайрлагтүн, ноёд оо гэв.
Убаши хун тайжхариу зарлиг эс болж,
хөвгүүнийг хоёр хүн авч гарлаа. Ойрадын зангийг мэдүүлнэ би гэв. Хэл! гэв. Алах
булах дуртай айхавтар таван барсын ах ХошудБайбагас хан хална гэдэг билээ. Убаши хун
тайжийн харцага ясы нь дэрлүүлж, хар цусы нь асгаруулж, хар тугий нь хамгийн
өмнө хугачиж орхиод, хайрладаг Дар хатантай нь нийлж, цусан улаан хацрыг нь
үнсэж, цуутай цагаан биеийг нь тэвэрч, ардар цагаан арвинд нь арван хар савраа
хүргэж, будмал улаан хацарт нь буянт сайхан сахлаа хүргэж, буян хишиг хоёрыг нь
эзлэв гэж эрт бумбатаас авсан гянт болд илдээрээ, хатгаж хийсэн хар болд тулгаа
гал гартал цавчив гэдэг. Тэр үгийг та санахгүй байна уу гэв.
Тэгээд
хөвгүүнийг авч гараад туг тахих болов. Монголын дотроос туг өргөх хүн эс гарч
тугийн эзэн би болов. Би өргөвөл ямар гэж хөвгүүн хэлэв. Хөвгүүн сайтар өргө
гэв. Би ч сайтар өргөе. Та ч сайтар сонсогтүн гэв.
Хайрхан дайчин тэнгэр идэж уугтүн.
Убаши гэдэг тайжийн хар цусыг нь асгаруулав. Харцага ясы нь дэрлүүлэв. Хар тугий нь хамгийн хаалганд хугачиж хаяв.
Хайрладаг Дар хатыг нь хамгийн эзэн
Байбагас авав. Урт хар туг нь ойрадын хөлд хугарч хоцров. Унадаг ураг шаргал
морь нь улаан тогон цулбуураа унжуулаад явсныг нь ойрадын нэгэн хөвгүүн
жолооноос жадаараа өлгөж аваад унаж явах болтугай. Бачи голд балбартал
цохиулаад хөдөө талд хөмөртөл чичлүүлэгтүн.эмээлийн олон толгойд элэг бөөрөө
авагтүн. Хатар голын эхэнд хайр яйр цохиулагтүн. Булагт хөндийн адашт бут няц
цохиулагтүн. Буян хишиг хоёрыг чинь ойрадын хөвгүүн авах болтугай. Өндөр ууланд
хүрээд өнхөрч унах болтугай хэмээгээд хөвгүүний амь тасрав.
Тэгээд монголын цэрэг нийтээр туг
тахигч тэр хөвгүүний үг үнэн худал ямар боловч муу ёр болов гэж энэ юу болов гэж их зовов. Тэгэвч
монголын сайн Убаши хун тайж, дайнаас золж харив гэх нэр сонсохын оронд сайтах
муудах ямар боловч яван байж хирээ мэдье гээд явав. Эрчис голыг гатлаад
эмээлийн адаг Шар хулсаар яваад Бачи, Хинчилийн эхэнд очиж, тэнд найман түмэн
цэрэг бууж байгаад арваг гуравтайгаасаа гучин долоон нас хүртэлээ дайны
хөлд эндүүрч үзээгүй Бахан Боловсоныг
начин халтар морьтой нь Дөрвөн ойрадад роёр хоногоор болзоод туршуул тавив.
Убаши хун тайж, хош ачсан хундан
цагаан тэмээгээ үхүүлээд залуусаа ирүүлээд магталыг үг хэлж өгөв. За, усанд
ордог ширээгийн эвэр болсон уулгалан дайрдаг улаан морины минь чих болсон залуус
минь сонсогтүн. Хар морьтой хөвгүүний хараал тэр биш үү. Харь Дөрвөн ойрадын занги тэр биш үү. Хар хөлсөө бүү
хайрлагтүн гэв.
Залуус ноёддоо мэдүүлэв. Хэзээ ч
асгарах цус нэг, хээр хэвтэх яс нэг, ноёдын үйлээс урвахгүй бид гэж хүжигнэсээр
гарч одов.
Тэгээд Бахан Боловсон ирээд, Дөрвөн
ойрадын зангийг Убаши хун тайжид мэдүүлэв. Дөрвөн ойрад зарааны үс болж,
хөрөөний шүд болж, дөрвөлжлөн хамт байна. манийг айсуй гээд сэрэмжилж байхыг ч
мэдсэн үгүй. Ойрадын занги энэ гэв.
Убаши хун тайж зарлиг болов. Дөрвөн ойрадаар уулгач хийгээд дөрвөн түмээр эх
хийгээд ойрад руу явбал ямар вэ? За хэн
чинь гэв. Бахан Боловсон мэдүүлэв. Дөрвөн ойрадтай байлдаад өглөө дутаавал хөл
гарах бид, үдэш дутаавал толгой тасрах бид хэмээсэнд Убаши хун тайж цухалдаад үнэн худал боловч
хайран залуусын минь зүрхийг шантруулах үгийг хэлэв гэж урьдах хөвгүүний ёсорр
болго гэв. Бахан Боловсон начин мориороо арай гэж дутааж гарав.
Тэгээд Убаши хун тайж, Урианхайн сайн
Мажиг хоёр хойт нэрийн тул явахыг зөвшөөрөөд уулгыг өглөө тавья гэж байгаад,
Убаши хун тайж, уулгын хүмүүсийг урьдаар тавьж явуулав. Урианхайн сайн Мажиг
түүнд нь зэвүүцэж, Убаши хун тайжид очиэ мэдүүлэв. Гэртээс гарч явснаас нааш та
олон буруу хэргийг хийв. Одоо бурууг чинь дагах биш, би. Хэл барьсан хөвгүүний
хэлэх үгийг сонсоод үхүүлсэн нэг муу ёр чинь тэр. Найман хөлтэй сандал
штрээнийхээ хөлийг хугачиж хаясан хоёр муу ёр чинь тэр. Хундан цагаан тэмээгээ
тайлгад үхүүлсэн гурван муу ёр чинь тэр. Одоо надаас дайсны мал харамлаад
уулгын хүмүүсийг урьдаар явуулсан дөрвөн
муу ёр чинь тэр. Хөтөч явсан сайн нөхдөөсөө дайсны малыг харамласан учир
чинь хар нохойн цус харамласнаас
ялгалгүй байна. харин би хэлээд түм таван зуун мянган залуусаа аваад харив.
Убаши хун тайж, Дөрвөн ойрадыг зорин явав.
Урианхайн сайн Мажиг, хүн бүр дөрвөн
морьтой хоёр мянган хүнийг тавьж, Бахан Боловсонд захиж, Бөөрөөр хүрч довтлоод
Хэлтэрхийгээр харьж ир. хэл барьж Дөрвөн ойрадад занги оруул. Нутаг минь
Хангайн хар булагт байна. Харь Дөрвөн ойрад таныг үзье гэж ирлээ, бид. Одоо дөрвөн түмэн хүнээ аваад харилаа би.
Наанаас чинь Убаши хун тайж, цувсан сүрэг мэт одов. Түүнийг яхаа өөрөө мэдээрэй
гэж хэл оруул хэмээгээд илгээв. Урианхайн сайн Мажигийн захисан ёсоор Бахан
Боловсон урьдчилан хүрээд урт хөл /тэмээ/-тийг олзлон аваад ардаа хэл оруулав.
Убаши хун тайжийн уулгач, үхэр хонь
олзлоод зогсжээ. Тэгээд Дөрвөн ойрадын цэрэг цуглаж ирээд Убаши хун тайжийг
гэдрэг гаргалгүй, урагш явуулалгүй, мөн
дор нь буулгаад гурьан хоног дайлав. Монголын цэрэг нийтээр муудаж ирэхлээр нь
Убаши хун тайж хар тугаа чирээд хайрладаг залуусаа аваад гарч явтал Ойрадын
сайн Сэртэнги олон цэргээс онцлон ороод Убаши хун тайжид жад өргөхдөө мэдүүлсэн үг нь : За ноёд оо,
зайрт хувцаснаас чинь өмсөж явлаа би. Давст шүүнээс чинь хүртэж явлаа би.
Тэгэвч одоо харь Дөрвөн ойрадын нэрийн төлөө бор бөөрөнд чинь болд жад өргөе.
Хажуу сүвээнд чинь хатан илд өргөе. Ноёд оо, толгой минь тэр гээд цавчив.
Тэгээд Убаши хун тайж, тэр шархандаа
өөд болохын урьд Ураг шаргалыг минь тавигтүн. Нутагт занги оруултугай. Залуус
та нарч харих үгүй буй за. Хайран нэрээ санаж, хальшралгүй байлдаж харьж
няцалгүй, нэг нэгээ дэрлэн орогтүн. Хэмээгээд ураг шаргалын буруу биеэр хийсэн
одов. Убаши хун тайжийн хайрладаг залуусноёныхоо ясан дээр мориныхоо мордох
талын дөрөөний сурыг огтолж / мориноосоо хэрэв буувал мордож чадахгүй болгоод/
Дөрвөн ойрадын цэргүүдтэй мөн тэнд цавчилдан байж үхсэн билээ. Дөрвөн ойрадын
Монголыг дарсан тууж энэ.
Ойрадын сахиулсан долоон настай
хөвгүүнд хувилж монголд бөхийн онгод орхисон нь тэр болно.
Энэ дайн
гал гахай жил /1587он/ -д болов.
\энэ
зохиолыг “Монголын уран зохиолын дээж
зуун билиг оршвой” –д оржээ.
Монголын убаши хун тайж1–
Даян хааны хойч үе
сайн муу дунд2-ноёд боол зарц
ба чөлөөт ард гэсэн санаа
тарамдаж3 – хамж хурааж
асхуун4 – орой үдшийг заасан
ойрад үг
зангааөгөх5 – мэдээ өгөх
хош6 – илүү
За ишил7 – аялга үг
Эртэгч8– номун
туг тай9 – туг тахь
6.
ДӨРВӨН ОЙРАДЫН ЭВДРЭЛЦСЭН НЬ
Эрт урьд
цагт Дөрвөн ойрадын нутгийн хаад буур жил гарч ботгон жил одох үед төрийн их
эзэн хааныг богд гэж шүтээд есөн зүйлийн эд эрдэнэ, адуу мал, араатны арьсаар
тал бэлэг хүргэдэг гэнэ.
Зүүн гар
Дөрвөн ойрадын Цэцэн хан нэг жилийн цагааны барьц бэлэгтээ нэг тарваганы сүүл,
нэг шувууны өд, нэг лан шар алтыг эзэнд бэлэг барьц болгон өгүүлжээ.
Богд эзэн, Цэцэн ханы бэлэглэсэн цөөхөн гурван бэлгийн эдийг гартаа аваад
ухааныг нь олохгүй, учрыг нь мэдэхгүй тул олон шинжээч нараа дуудан гурван
өчүүхэн бэлгийн гол утгыг гурван өдрийн дотор шинжилж гаргаад мэдүүл гэжээ.
Тэгээд нэг шинжээч нь гурван өдрийн дараа Богд
эзэндээ ирээд бэлгийг шинжин тайлбарлахдаа:
-
Богд эзэн та баахан сэрэмжтэй байгтүн!
Зүүн гар Дөрвөн ойрад зорьсондоо хүрэхээр хүч хүнстэй болоод байр булаалдах
санаа нь батжиж, бодсон бодлоо эзэн танд битүүгээр мэдүүлсэн ажээ.
Энэ
тарваганы сүүлийг танд өгүүлсний учир бол тив дэлхийн газар хэдүй жаахан боловч
тарвага шиг нүхлээд таны хойноос хөөцөлдсөөр байж гүйцэнэ би гэсэн утгатай байна.
Энэ өд бол тэнгэр өндөр боловч тас
шувуу шиг дээр нисэж таны хойноос хөөсөөр байж, Богд эзэн таны байр суурийг бид
эзэлнэ гэсэн утгатай байна.
Энэ нэг лан шар алт бол хас мэт
хатуужсан хаан төрийг бид барихаас биш, тануус барихад бэрх гэж хаан эзэн Богд
тантай хатуу тангараг тавьж байх утгатай байна гэсэнд ондоо хоёр шинжээч нь үг
дуу үгүй дагаад төрийн их Богд эзэнд ухааны нарийн учрын гүнийг мэдүүлэв гэнэ.
Төрийн эзэн Богд хаан, түшмэл шинжээч
нарын шинжилсэнг тунгаан бодож үзээд, биеэрээ нэг ирээд байдлыг үзье гээд
хажуудаа хоёр шинжээчийг дагуулаад аранцагаан хоёр луусыг унаад алсын зам
хөөсөөр Зүүн гар Дөрвөн ойрадыг зориод
гарчээ. Жил сарын нөхцөөгөөд, жавар салхинд цохиулаад, өргөн их нутгийн захаар
ороод замаараа яваад байв гэнэ.
Морь нь гэхүл чих нь урт, шар гэхүл цомбон
туурайтай юм унасан гурван хүнийг Зүүн гар Дөрвөн ойрадын нутгийнх нь үзээд
малганаас нь аваад хормойг нь хүртэл гайхаад, гадна нутгаас ирсэн сонин сормуун
юм гэж үзээд захын хүмүүс засгийн ёсоор Цэцэн ханд хүн явуулж чимээрхүүлэв.
Цэцэн хан энэ чимээг сонсоод их
гайхаж хүн томилон дуудуулж, хүлээн авч уулзаад ирсэн учрыг нь сурсанд тэр
гуравын дундахь дүүрэн шар царайтай нэг нь өндийн босож бөхийн мөргөн:
-
Манай дотор газарт маш их усан галав
үүсэв.аж төрөх бэрхтэй, амь насан түгшүүртэй болов. Гай гамшгийг гэтэлье гэж
таны үр үржилтэй баян нутагт зорин амь зууж, нарт ертөнцийн өр дээр насалж
явахыг бодоод авоалт хаан таныг эрж ирэв. Хаан та урт мориндоо сундалж. Агуу
хормойдоо багтааж өршөөх болов уу гээд давтан давтан хэлж, дахин дахин мөргөөд
байсанд зөөлөн сэтгэлтэй, зузаан ивээлтэй Цэцэн хан тэднийг багтааж байрыг
зөвшөөрөв. Цэцэн ханы хатан нь гурван хүнийг гарсны дараа:
-
Тэнгэрийн борооны гэнэт нь
муу,таньдаггүй гийчдийн ухаан нь муу. Тэнгэрээс иштэй төрийн эзэн байж байгаад
юунд тэнүүчлэн ирсэн харийн гур ван хүний малмагар царайтай тэр нэгэн хүнд хаан
сууриа алдаад хайлаад зөлрөөд байв та? гэсэнд
Цэцэн хан ухаанаа алдаад:
-
Хан суурь хачаал гэсэн чинь юу вэ? гэрэлт цагаан өдөр ёр муутай үгийг юунд надад
хэлэв чи? гэв. Хатан нь:
-
Маргааш тэр гурван хүнийг дахиад
дуудагтүн! Таны сууриа алдсан эс алдсанг дахин үзүүлж өгье гэв. Цэцэн хан,
маргааш нь тэр гурван хүнийг дуудуулсанд хатан нь Цэцэн ханы хормойг олбогтой
нь нийлүүлэд алтан тэвнээр хөшөөд орхив.
Гурван
хүн нэг нь ороод ирэхэд хан суурь хамаа үгүй байв. дараах нэг нь ороод ирэхэд
дороо хөдлөлгүй суув. Малмагар шар нь ороод ирэхүл эс мэдэг хөдлөөд сууриасаа
шилжээд одсонд алтан тэвнэ хоёр анги болоод хугараад одов гэнэ. Цэцэн хан,
гурван хүнтэй хэлэлцэн хөөрсөн болоод өргөөгөөсөө гаргав. Хатан нь босч ирээд:
-
Өр зөөлний сайнаа үзэв үү? та. Өргөн
нутгийн заяаг бодов уу? та . хормой болон олбогт хөшсөн алтан тэвнэ хугарч
унасан нь юу вэ?одоо цаг тань болжээ. Цасан дээр түймэр шатаж гэв. Цэцэн хан,
чинаж тунгаан бодоод тэнэмэл гурван хүнд түргэн зарц зарсанл гачигдлаа хэлсэн
гурвуулаа сураглах сураг үгүй, мөрдөх мөр үгүйгээр сүүдрээ нуугаад
баригдалгүйгээр тонилжээ. Энэ чимээг сонссон эзэн хан өөрөө гэмшээд өргөө
дотроо суухдаа:
-
Зүүн гар Дөрвөн ойрадын задрах цаг нь болжээ.
Гэтэл гэмгүй үр угсаа удаанүе гал голомт нь уламжлан залгах бэлгэтэй байна.
учир нь эм хүн баруун ташаагаа тайлаад морио үзэх болов. Баруун хаагаараа
даллан авдаг болов. Тиймээс цэрэг татаж цусан дайн хийсний хэрэггүй гэж
айлдсанд төрийн их түшмэдүүд нь толгой дохин зөвшөөрөв.
Тэгээд
Зүүн гар Дөрвөн ойрадын зэр зэвсэг хийдэг өвгөн дархан алаг даагаа унаж өглөө
эрт өтгөн харгайтай /нарс/ ууланд гарч, гал түлээд нүүрс шатааж, алаг даагандаа
ачаад асганы харгуйгаар айл гэртээ харьж явтал дутуу шатсан нүүрснээс нь галын
оч хөгжөөд , галын очоос үргэсэн даага нь хөгшин өвгөнөөс алдраад хөглөж гүйх
ширүүнд хуйгих салхи ихдэд хоёр туламтай нүүрс нь хоёр гал бамбар болоод ассан
цогт нь амь тэмцсэн алаг даага ханы өргөөг дайраад хамаг айлыг эргээд дуглав
Хан
Богдын айлдсан “Зүүн гар Дөрвөн ойрадын задрах цаг болов” гэсэн үг нутан дунд
тархаад ниргээн болж байтал алаг даагын тэн1- д ассан гал аюул болж
харанхуй шөнө хоор хоорондоо дайлалдаа хагцаж бутраад тарсан гэнэ.
тэн1-
морин дээр тавьсан хоёр тулам
энэ
домгийг “ Баян улаан хан” номоос сонгов Өвөр монгол хэвлэл.
7.
ҮЕИЙН ҮЕД ХОР ҮЛ ХИЙХ АНДГАЙЛАЛ
Одоо
зуун наян дөрөвдөгч гал хулгана жил /1587он/-д Ойрадын төр шажныг эвдэж, Ойрадыг
олз хийх сэтгэл зорьж Монголын хаан Убаши хун тайж, Урианхайн сайн Мажиг сайта эгэмлийн ин цэргээр Дөрвөн ойрадыг дайлж авараар
ирснийг өмнөөс нь Ойрадын хаан Байбагас эхлэн, Ойрадын ноёдууд сайн эрс
цэрэглэж цугаарыг дийлж, Монголын Убаши хун тайж хааныг Ойрадын эрийн сайн
Сэртэнги гэдэг баатар Эрчисийн Манит гатлагын хөвөөнд Убаши хун тайжийг барьж
хороожээ. Монголын хаан Убаши хун тайжийн хөвгүүн Мухар Муцаг гэдэг хаан
эцгийнхээ өшөөг хариулахын төлөө их цэрэгтэй ирж Ойрад луугаа тулалдаан
хийж, Ойрадын цэргийг дарж нутгийг нь
дайны олз хийхэд Дөрвөн ойрадын ухаантай ноёдууд тэргүүлэн төрийн түшмэл
цугларч хуувь хийж монголын иргэнд орохыг шийдвэрлэсэн бөлгөө. Тэр цагт Эсэлбэй
сайн Хира өгүүлбэй: “ үйл иймийн төлөө бид Ойрад, Монголын мэдэл олз болох буву
/ биш буюу/ болов мөн, энэ цагийн эрх Монголын болж дуусав. Тэгэв, төр шажин
хоёроо сэргээн тогтоож үргэлж мөнх амгаланыг олон бүгдэд эдлүүлэн өрнийн өрнөд
ач мөнх алдаршиж, гудамгар нарыг урвуулж арван зүгийн дөрвөн тивд түрхлэх алдар нэр
бүтээн ах дүү та би тэргүүлэн албат бүхнээ өмнө хэв ёсоор байгуулан жолоодох
арга буй олмой” хэмээн өгүүлсэнд тэд бүгдээр баясгалантын яруу зарлиг сонсон
ханаж:”арга юу вэ өгүүлэгтүн” гэв. Эсэлбэй сайн Хира өгүүлбэй:” эдүгээ дэх арга
нь монголын Мухар Муцаг ханд бид Дөрвөн ойрад үйл үр иймийн тул таны мэдэл болж
Монголд орж өгөв бид. Хаан минь та эцэг
эх мэт биднийг асарч тэтгэхийн тул танаас хайр асуун Харь Дөрвөн ойрад хамаг
бүгд бид харилт үгүй монголд орж гэх нар харь халуун дунд алдаршихын бэлгэ
үршихын тулд бид танд өөрийн ёсоор ноён нутаг бүрээс өөр өөрийн хувь дээж барих
болно. Бид. Үүнд минь зөвшөөрөл хайрлагтүн гэж анхаарах мөн. Үүнийг зөвшөөрөх
тэр цагт монголын хаан цэрэгтэйгээ нутагтаа харьж найр наадам хийж, цэрэг нь гэр гэртээ харьж дуу чимээ тасарсан
хойно хоёр мянга таван зуун маяа1-д
хошоод үхүг2 тэгнээд, нэжгээд хивсээр бүтээх, тэр үхүг бүрт нэжгээд
лубчидай3 зэртэй зэвтэй
залуус хэвтүүлж, надаар элч хийгээд тэхр дээжийг над дагуулж өгөгтүн. Түүнээс
цаадахыг нь би мэдсү” гэсэнд Ойрадын ноёд сайд бүгдээр ийм арга сүвийг нь зөвт
аваад Эсэлбэйн сайн Хира зарлиг болсноор монголын хаанд анхаарахыг шийдээд
анхаарсанд Монголын хаан таалж дээж өргөхийг зөвшөөрч Ойрад нутгийг довтлох олз
хийхийг огоороод цэрэгтэйгээ нутагтаа хариад эсэргүүцэх дайснаа доройтуулсандаа
баясаж жаргал түргэл хийгээд цэргээ гэр гэрт нь хариулсан бөлгөө.
Тэр цагт Дөрвөн ойрад дундаас шилж
таван мянган шилдэг залуусыг лубчидай, зэр зэв чин сайныг өгч, дайны хөлд засч,
хоёр мянга таван зуун маяад өргүүлэн, дээжийн ёсоор хивс бүтээж, Эсэлбэйн сайн
Хирад хишиг буянаа даалгаж элчийн хэвээр илгээсэн буй. Эсэлбэйн сайн Хира,
Ойрадын нутгийн дээж авч, олон амьтны тус харж зүтгэх үйлд минь олон бурхад
туслах болтугай хэмээн наминчлан залбирч ерөөл тавин Мухар Муцаг хааныг зорин монголын нутаг
тэмцэв. Тэмцсэн газартаа хүрээд зориулсан дээж ээ монголын ханд айлтгасанд
дээжтэйгээ ойрадын элчийг өргөөнд ортугай гэсэн цаг хамт дээжийн орцод таван
мянган лубчитан нар хивсэн дороос босож монголыг санаа сэтгэл авахуулалгүй хааны
өргөөг дундруулж нааш цааш хэрчин цавчиж эрий хурай үгүй болгож, Эсэлбэйн сайн
Хира, Мухар Муцаг хааныг бариад амьдаар нутагтаа авч хүргэсэн. Ариун үнэн
сэтгэлээр амьтны тус харж сэтгэсэн сэтгэлдээ Эсэлбэйн сайн Хира хүрснээр харь
Дөрвөн ойрад халуун гатамшигт нэрээс гарсан буй. Мухар Муцаг хааны аминд хор
үйлдэлгүй монгол ойрадад хор үл хийлгэх амин андгайг нь авч монголыг номхотгож,
ойрадыг монголоос султгасан нь Эсэлбэйн сайн Хирагийн түүх энэ буй.
маяа1
–ганц бөхтэй тэмээ
үхүг2
–ачихад хэрэглэдэг авдар
лубчидай3
– дайнд өмсөх хувцас
Энэ домгийг “Ойрад түүхэн сурвалж
бичиг” –ээс авчээ.
8.
Шигүстэй баатар Хуйланч баатарын
байлдаан
Могой
жил /1425/ Адай хаан их ор суув. Адай урьд өшөөгөөр Монголоо авч Ойрадад цэрэг
мордов. Тэр цэргийн харуулд Онигудын Цагаан:”Түмэн Эсэхүйг гарга” гэв. Хаан
зарлиг болов. “Үрээ морь хурдан боловч хөгшин морь холч буй гэж Шигүстэй баатар
ванг гаргав. Ойрадын Хуйланч баатар гарав. Тэр хоёр урьд анд агсан ажгуу.
Монгол Ойрад хоёр байлдахуйл бид хоёр гарамз хэмээв. Хуйланч өгүүлрүүн:”Миний
харвалтанд хуяг эс өмсөвч гайгүй” гэж хэлэхэд Шигүстэй өгүүлрүүн:” Миний
цавчилтанд дуулга эс өмсөвч гайгүй” гэж хэлэлцэв. Түүний хойно байлдахад Монголын Шигүстэй
баатар гурван давхар хуяг өмсөж, илгэндээ хүрз бүсэлж, хонгор халзан морио унаж
Хурладын Олхай мэргэнд хүрэн халзан морин унуулж, баатар Шигүстэй харуулд
гарав. Ойрадын Хуйланч баатар давхар дуулга өмсөж, хөх халзан морин унаж,
харуулд гарч Бор нохойн зоон дээр байлдав. Хуйланч баатар, Шигүстэйн эмээлийн
урьд бүүрэг давхар хуяг хүрзтэйг нэвт хойд бүүргэн дээр суутал харвав. Тэндээс Олхай
мэргэн Хуйланчийн морины харцгайг хуга харвв. Тэндээс Шигүстэй өгүүлрүүн:” Хонгор морины минь хошуу
мэдтүгэй. Хотгор илдний минь ир мэдтүгэй” гэж “ Төрд төрснийг тал бүү хар
гэлээ” гэж найман талт давхар дуулгат толгойг хага цавчив.
Энэ
домгийг “Алтан товч”-оос сонгов.
9.
ХАЛХЫН БӨХБААТАР ОЙРАДЫН ХАШАГАМӨНДӨРИЙГ АЛСАН НЬ
Урьд
Халх Ойрад хоёр хоорондоо гучин хоёр удаа тулалдаад бүр халх нь дийлэгджээ.энэ
удаа халхын Бөхбаатар, Ойрадын цэрэгтэй дайн хийхээр цэргээ дагуулан нэг газар
хүрч ирээд хүлээж байтал Ойрадын
Хашагамөндөр цэргээ дагуулан иржээ.
Бөхбаатар, Хашагамөндөрийг үзсээр айж сүрдээд тэр дороо ширээн дээрээ өнхрөн
унажээ. Хашагамөндөр буудалдаа буучихаад хүн томилон халхын цэрэгт:”Та нар хол
зам явсан тул дутаж хүрэлцэхгүй зүйл байвал бид сэлбэж өгье” гэж хэлүүлжээ.
Бөхбаатарын Шаравга газарч гэдэг
шинжлэгч нэг хагархай уут бариад:”Манай цэрэг тамхиар дутсан тул би тамхи сурж
байна” гээд Ойрадын майхан болгоны гадна хүрч байдлыг цагдан үзжээ. Тэгэхэд гол
дундахь цагаан майхны дотор өндөр сүрлэг хүн өөд байрыг эзлэн суугаад үхрийн
бүхэл чөмгийг тас тас хазан идэж байжээ. Шаравга газарч эдгээр байдлыг үзээд
хоёр талын хүчийг адилтгасанд Бөхбаатар,яалаа ч гэсэн Хашагамөндөрийн гараас
гарч чадах янз үгүй. Тэгээд дахин давтан хянамгай ажиллах дундаа
Хашагамөндөрийн сум таардаг гурван сүв/шүдний завсар, хүйс, нууц эрхтэн/ -ыг нь
олж үзжээ. Шаравга газарч цэргийн байранлаа хүрээд ирэхэд Бөхбаатар нь:”Завсар
байна уу” гэнэ. Шаравга газарч үнэнээ хэлбэл цэргийн ид хүч буурахаас болгоомжлон:”
Тэдний хүч сайн үгүй, таны гараас гаршгүй” гэжээ. Энэ нь үнэхээр Бөхбаатарын
зоригийг хөвчилснөөс ямар ч татгалзалгүй болж:” Маргаашийн улаан нар гарахад улаан
цагаанаа үзэлцье” гээд хоножээ. Шөнө дундын таг харанхуй болоход Шаравга
газарч, Бөхбаатарыг дагуулан Хашагамөндөрийн майхны өмнө гэтэж хүрээд, хэтээ
гурав цахин гал гаргаж, Бөхбаатараар
Хашагамөндөрийн гурван сүв рүү гурав харуулчихаад харьжээ.
Өглөө нь Хашагамөндөрийн цэрэг нь бут
малдаа ачаалаад явахад ганцхан цагаан майхан үлджээ. Бөхбаатар очоод үзсэн чинь
түүний харвасан гурван сум нь Хашагамөндөрийн бие дээр мөн л хатгаатай хэвээрээ
байсаар. Хашагамөндөр, Бөхбаатарыг
үзээд:” Сумаа хурдан ав! Миний бие зовж байна” гэхэд Бөхбаатар сумаа татан авмагц Хашагамөндөр
амьсгаагаа хураажээ. Бөхбаатар түүнд мөргөж биеэс нь адис аваад халуун цуснаас
нь уучихаад, Ойрадын цэргийг нэхэж хүрэн хядан алсан гэнэ. Бөхбаатар, Ойрадын
цэргийг дарсан боловч бие нь өвчтэй болоод ихэд эмнүүлээд ч эдгэхгүй байсныг
хаан мэдээд хүн явуулан ордондоо авч ирээд, эмч нартаа:” Нэгэнт хүндрээд эмнэж
дийлэхээс өнгөржээ. Энэ хүн чулуун зүрхтэй байгаад, зүрх нь нэгэнт ан
гарчихжээ. Энэ өвчнийг заавал чулуу гагнаж эмээр эмнэвэл сая эдгэнэ. Гэтэл одоо
ийм эмгүй. Энэ эмийг найруулахад гүйцэт хугацаа хэрэглэх тул өвчтэй хүн хүлээж
дийлэхгүй болжээ.” гэжээ. Тэгээд их удсангүй Бөхбаатар нас баржээ. Хүмүүс
зүрхийг нь үзсэн чинь үнэхээр чулуун зүрхтэй байсан бөгөөд Хашагамөндөрөөс айж сүрдээд ширээн дээрээсээ
өнхрөн унаж зүрхэнд нь ан гарсан байжээ.
Энэ
домгийг Хосмөнхийн эмхтгэн найруулсан “ Ойрад Монголын ардын аман зохиол”-оос
сонгожээ.
10.
ЮАН ТАЙЖ, ЖИН ТАЙЖ ХОЁР
Тогоотөмөр
хааны тэр үест иргэн хүний арван айлд нэг л лам суулгаж байжээ. Тэр арван айл
шинэ бэр буулгахад урьдаар тэр ламтай нэг шөнө хойно чухам эр эм авдаг. Ингээд
Хятадыг дарлаж байсан тэр үест нэгэн хүнээс хүү гарвал баруун гарынх нь эрхий
хурууг цавчиж аваачдаг. Тэр юунаа чингэсэн гэвэл нум татаж чадахгүй болгохын
төлөө. Тэр үест иргэн хүн тэр хаанд нэг мөнгөн бэлэг бариад хурууг нь цавчихгүй
бхйхыг гуйжээ. Гурван сар дотор гарсан хүүхдийн хурууг нь цавчихгүйгээр болжээ.
Тэр гурван сард гарсан хүүхэд дотроос Зу хун эү, Ли Ван Жин ийм хэцүү хэцүү
олон хүн гарчээ. Том болоод монголоор дарлуулсандаа зовж Зу хун эү,олонтой
сэмээр хэлэлцэж нэг шөнөөр даяар урваж захирсан лам нараа алахаар тогтжээ.
Тэрхүн хойтой тэр өдөр амжих үгүй болжээ. Дахиж хэлэлцээд наймдугаар сарын
арван таван, нэг шөнөөр даяарыг алаад, толгой элгээр нь сар тахиад урваж,
Тайтун хотыг хоморч Тогоотөмөр хааныг
алахаар тогтжээ. Мөн наймдугаар сарын арван тавны шөнө даяар захирсан лам
наруудаа алаад, толгой элгээр нь сар тахиад, даяар урваж Тайтун хотыг хоморчээ.
Тэр үест Тогоотөмөр хаан жаргалдаа шидэж сав санаандгүй байжээ. Хотыг хомроод,
хотод орж ирэхэд сая мэджээ. Аргагүй болоход их хатнаа дагуулан, тамгаа аваад
газар доогуур малтсан нүхээрээ дутаажээ.
Зу хун эү, хааны ордонд орж үзвэл хаан Тогоотөмөр явсан юм байна. бага хатан нь Зу хун эү-д их ёс хийж сайхан зан ааль
гаргахул Зу хун эү, тэр эхнэрийн дүрс
өнгөнд болж эхнэрээ хийж авахаар болжээ. Тэр хаан нүхээр дутаасаныг олж мэдээд
хойноос нь хөөсөөр их далайн захад хүржээ. Хөөсөөр гүйцэхүл тэнгэрээс нэг алтан
хүлэг буугаад Тогоотөмөр хаан тэр алтан хүлэгт суугаад явчихжээ. Тэр хирдээ
яваад далайн цаанатай очиж Барс хотыг байлдаад тэнд хаан болж сууж гэнэ.
Зу хун эү хөөж гүйцсэнгүй эргээд явах
замд тэр Тогоотөмөр хаанявж ядраад амрахдаа тамгаа газар дээр тавьсан мөрийг нь
үзээд, тэр тамганых нь бичиг тал зарим гарсныг бичиж аваад түүнийг сийлж тамга
хийж аваад Тайтун хотод Зу хун эү хаан
болж сууж гэнэ.
Зу хун
эү-гийн авсан Тогоотөмөр хааны бага
хатан бие давхартай, хоёр сар болсон юм байна. Зу хун эү түүнийг нь мэдсэнгүй.
Зу хун эү тэр хүүгийнхээ заяаг шинжлэхээр нэг шинжээч ирүүлэн асуужээ. Тэр
шинжээч үзээд:” Энэ их заяатай хүү байна” гэж хэлээд Юан тайж гэж нэр өгчээ.
Түүний хойтой хоср жил дээр нь бас
нэг хүү төржээ. Хаан тэр хүүгийнхээ заяаг
шинжээчээр үзүүлжээ. Үзсэн тэр шинжээч хэлжээ. :” Энэ хүүгийн заяа ахдаа
хүрэхгүй”гээд Жин тайж гэж нэр өгчээ.
Тэр хоёр хүүхэд том болоход эх нь
хүнд өвчтэй болоод үхэх үест их хүүгээ дуудаж ирээд хоёр дугтуй бичиг өгөөд
хэлжээ:”Чи нэг дугтуйг нь зовох цагт нээж үз! нэг дугтуйг жаргах цагтаа үз! “
гэж өгчээ.тэгээд хойтой удсангүй эх нь үхчихжээ. Хатан нь үхсэн хойтой нэг шөнө
Зу хун эү зүүдэлжээ. Нэг цагаан эрээн могой, бас нэг хар эрээн могой хоёр
муухай зодолджээ. Цагаан эрээн могой нь
хар эрээн могойгоо хазаад алчих шахжээ. Чингээд салцгаагаад тэр хоёр
могой ирээд Цагаан эрээн могой нь баруун
талынх нь өвдгийг түшиж, хар эрээн могой нь зүүн талынх нь өвдгийг түшээд хоёул түүнд зарга мэдүүлэв гэж зүүдэлсэн юм
байна. маргааш нь босоод нэг шинжэээч дууджээ. Тэр шинжээч ирвэл тэр зүүдээ
хэлжээ. Шинжээч тэр үгийг нь сонсоод:” Хаан чи надаас асуух хэрэггүй. Одоо
даруй чамд мэдэгдэнэ.” гэж хэлээд явжээ. Тэр шинжээч явсны хойно удсангүй хоёр
хүү хоорондоо эвдрээд чирэлцээд хааны дэргэд иржээ. Их хүү нь баруун өвдгийг нь
түшээд,бага хүү нь зүүн өвдгийг нь түшээд хоёулаа нэг нэгнийгээ эцэгтэ
заалджээ. Эцэг нь түүнийг нь сонсоод хоёуланг нь адилхан буруутгаад
гаргачихжээ. Гарсны хойно боджээ:”Шинжээчийн өгсөн нэр, Одоо энэ хоёулаа
хоорондоо эвгүйг бодвол энэ их хөвгүүн монголын уг үндэс байх аа!” гэж санаад,
түшмэлээ дуудаж хэлжээ:” Юан тайж монголын уг үндэс байна. түүнийг би алчихъя
гэвэл хар багаас хойш хайрлаж сурчихжээ. Алахыг байя. Монголын дайсан ирэх энэ Нан
Кеугийн амыг сахиулахаар явуулъя. Урьдаар та хүн явуулж Шар голын онгоцыг
татчих. Тэр Шар гол дээр очоод гарч болохгүй. Эргэж ирвэл цааз зөрчлөө гэж
түүнийг алъя. Одоо түүнд нэг мянган цэрэг, хөгшин Зүнүдэн сохор, хазгар ийм нэг
мянган цэрэг ба хазгар доголон эцэнхий туранхай нэг мянган морь өг. Элэнхий
балархай нэг мянган зэвсэг өг! “ гэжээ. Ингэж тогтчихоод тэр түшмэдүүд тэр
ёсоортөхөөрч бэлдээд хаанд хэлбэл хаан сонсоод Юан тайжийг дуудаж ирүүлээд
хэлжээ:” Монголын дайсан ирэх боомт энэ Кеугийн амыг мянган цэрэг дагуулж очоод
сайтар сахь!Чи сайхан эс сахивал цөөз халдах!” гэж хэлэхэд Юан тайж эцэгтээ
уйлж мөргөөд гарч явж очоод, хүннс далд явахдаа үз гэсэн нэг дугдуй бичгээ нээж
үзжээ. Тэр бичгийн үг нь :”Чиний бие энэ Нан Кеугийн амыг хөөгдөх цагт Лиу Би
Жин түшмэлийг Баян Ларан дагуул, чи чухам Монголын Тогоонтөмөр хааны хүү юм аа!
Би гурван эрдэнэд залбирч даатгасан хүчээр чи арван хоёр сартай төрсөн юм. Чи
монгол хүнийг сэтгэлдээ бодож яв!” гэжээ. тэр бичгийг үзээд эргэж хаан
эцгийнхээ дэргэд очиж уйлж мөргөөд хэлсэн юм байна:” Аав минь би бага байна
шүү. Над лугаа Лиу Би Жин түшмэлийг явуул !” гэсэнд эцэг нь тэр дээр түүний
уйлаад хэлсэнд аргагүй:”Зэ” гэжээ. тэр хирдээ цэрэг Лиу Би Жинтэйг дагуулаад Тайтун хотоос
морджээ.
Шар голд хүрч ирвэл Шар голын онгоц
үгүй болоход голын захад буугаад өглөө нэг хүнийг явуулж:” Чи гол хөлдөж үү,
үгүй юу үзээд ир!” гэжээ. тэр хүн яваад үзвэл нол хөлдсөнгүй тул эргэж иржээ.
“Гол хөлдөөгүй байна” гэж хэлбэл тэр хүнийг бариад алчихжээ. Дараа дараагаар
зургаан өдөр зургаан хүн явуулжээ. Тэр явуулсан хүмүүс:” Гол хөлдөөгүй байна”
гэж хэлээд хэлээд ирсэн ч бүр алжээ. Долдугаар өглөө нэг хүн явлаа. Тэр хүн
замд явж байгаад боджээ ” одоо зургадугаар сарын халуун цагт гол яаж хөлдөх вэ?
Хөлдөөгүй гэж хэл еэ үхдэг хүн. Хөлдсөн
гэж хэл еэ үхдэг хүн. Ямар ч болдог еэ голыг үзэх ч үгүй би эргэж очиж хөлдсөн
юм байна гэж хэлье” гэж санаад эргэж очиж: “ Гол хөлджээ” гэж хэлбэл сонссоор
даяар морджээ. Голын эрэг дээр хүрч очоод гол хөлдлөө гэсэн хүнийг дуудаж ирээд
:”Хаагуур хөлдсөн байна? Чи урьдаар нь яв!” гэжээ. тэр хүн :” Үүгээр хөлдсөн”
гээд гол руу оржээ. Орвол харин дөрвөн хуруу усан туурай
хөлдчихсөн юм байна. Даяар түүгээр
гэмгүй гараад явжээ. Тэр голоос гараад Нан Кеугийн ам хүрч ирээд буужээ. Тэнд
суугаад удахад хүнс бүр барагджээ. Юан тайж болжээ”Тайтунгаас гарахад нэг олон
хөх шувуу тэднийг дагаад ирсэн. Түүнээс харваж алья гэж санаад нэгийг нь
харватал нэг ембүү үнажээ. Өдөр бүр тэр хөх шувууг харважээ. Нэг хөх шувуу
харваж авбал нэг ембүү олдог. Нэг өдөр харвахаар гарч явтал хөх шувуу
олдсонгүй. Эрээд явж байтал нэг хар морь унасан хар царайтай хар жад барьсан
хүн түүнтэй золгожээ. Золгоод Юан тайжийг :”Мориноосоо буу! “гэжээ. мориноосоо
буутал тэр хүн түүний нум сумыг аваад дөрвөн зүг рүү дөрөв харвачихаад, жадаа
аваад тэр дээр газар руу хатгачихаад хэлжээ :”Чи энэ сум туссан газрыг олж доор
нь малт! Түүн доор эд эрдэнэ их байх.Чи тэр эрдэнийг малтаж аваад, энэ жад
хатгасан газар дээр нэг их хот барьж, тэр хотыг Бээжин гэж нэр өгөгтүн! Хаан
суу! гэж хэлээд тэр хүн үзэгдэхгүй болчихжээ. Тэр эргээд очиж Лиу Би Жинд
хэлжээ. Тэр сум туаан газрыг олоод малтвал түүн доороос үнэхээр их эд эрдэнэ
олжээ. Тэр их эрдэнэ олж аваад их эрдэм чадалтай дархчууд урчууд цуглуулж, бас
их олон хүн цуглуулж тэр дээр хот барьжээ. Сарын дараа арван хоёр их зээлтэй,
одон тоогоо хорин найман их яамтай, жилийн дараа гурван зуун жаран нэгэн бага
зээлтэй, есөн их хаалгатай, Бээжин гэж нэртэй хот бариад, дунд нь хаан сууж их
орд харш төхөөрөөд ширээ байгуулаад, Юан тайж өөрөө бага хаан болж суужээ.
Юан тайж яваад хот байгуулаад хаан
суусныг нь Зу хун эү сонсоод Монголоос сэжиглэхдээ Тайтунаас давшиж Нанжинд
очиж хаан сууж байсан юм байна. Юан тайж хаан суусан хойно хэдэн жил дээр эцэг
нь үхснийг сонсоод эцгийнхээ хүүрт хүрч цаас түлж мөргөөд, дүүдээ золгоё гэж
Бээжингээс гараад Нанжин руу явжээ. Тэр үест Жин тайж эцгийнхээ үхсэн хойно
өөрөө хаан болж сууж байсан юм байна. гэнэт
ахынхаа ирэх сургийг сонсоод боджээ. “Энэ одоо ирж надаас өсөө авах, хаан
ширээг булаах санаатай байх буй!” гээд ах нь хүрч ирэхэд Жан тайж модноос
боомилж үхчихжээ. Юан тайж хотод орж ирж эцгийнхээ хүүрт мөргөчихөөд “Дүүдээ
золгоё “ гэж хэлбэл тэр дээрх түшмэд нь хэлжээ: “ Жин тайж боомилж үхчихлээ”
гэхүл ах нь сонсоод их гасалжээ. Дүүгийнхээ хүүрийг оршуулаад Нанжингаас мордож
Бээжингийн урьд хаалгаар орж ирээд их хаан болж суужээ. Тэр цагт , жаргах
цагтаа үз гэсэн бичгээ нээж үзвэл, тэр бичгийн үг:”Чи чухам Монголын хааны
угүндэс мөн. Чи эцэстээ их хаан болж суух цагт монголтой дотуур элэгсэг яв!
гэсэн бичгийг үзээд иргэн хүн тэр цагт, наймдугаар сарын арван таванд монгол
хүнийг хулгай хийж авчраад алж толгой элгээр нь сар тахиж байсныг тас зогсооё
гэхүл хятадын монгол лугаа өсөлсөн учир их болохоор монголыг алж тахиулахыг
байлгаж, ши гува еэвэнээр монголын толгой элэгний оронд сар тахихаар ёс
тогтоожээ. Түүнээс хойш хятад монголыг хулгай хийж алахаа байжээ. Юан тайж хаан
монгол лугаа дотуур элэгсэг явжээ.
Энэ домгийг А.Мостиетийн цуглуулсан “Арж Бурж
хаан” – аас сонгов.
11.
МАНЖ ХААН СУУСАН ҮЛГЭР
Манжийн
газар нэг их нуур байсан юм байна. ах дүү арван хүн: “ Хэзээ энэ нуур дүүрвэл
чи бид арвуулаас нэг нь хаан суух болно” гэж хэлэлцжээ. Тэр үед Ли Цуван ван
шар бичиг хүргэж явж атал зам дээр түүний нэг танил нь хуримтай байжээ. Тэр
таараад үзвэл тэр танил нь хуримандаа суулгажээ. Тэр архиууж согтоод тэндээ
хоножээ. Маргааш нь архи нь сэргээд гасалж хэлжээ. “Би одоо толгой үгүй хэрэг
хийлээ. Би энэ шар бичгийг хүргэж очих арга үгүй боллоо!” гээд дахин дахин
гаслахад тэр хуримын хүмүүс сонсоод :”Чи бид бичиг хүргэх хүнийг хааж байж
согтоогоод, тэр хүн одоо амиа алдах болсон юм байна” гэж даяар хэлэлцсэн юм
байна. тэгж хэлэлцэж байтал зарим нь хэлжээ:”Энэ хүн амиа алдвал чи бидний
явдал байна шүү” гэж хэлэлцсээр олон хүн болж зөвлөсөн юм байна. “Чи маньд
толгойчил! Чи бид урвацгаая” гэж хэлэлцээд тогтоод тэр хурим дээрээс хэдэн зуун
хүн хамтаар урваад явж хүн болгоныг уруулж аваад хэдэн мянга болгоод улам явтал
хүн зузаараад нэг их нарийн боомионд хүржээ. Тэр боомтыг сахиж байсан цэргийн
ноён гарч ирээд дайлжжэ. Дайлж байтал Ли Цуван ванг харважээ. Сум нь очоод Ли
Цуван ваны нэг нүдийг сохолжээ. Тэр цэргийн ноён боджээ. “Судар дээр хэлсэн юм
байна. Нэг нүдтэй хүн хаан суух юм гэж
хэлсэн байна лээ. Энэ мөн биш үү? энэ хүний заяа ирсэн буй” гэж санаад
цэргээ ухруулж дайлалдсангүй. Ли Цуван ван тэр боомтоор гараад явчихжээ.
Бээжин
дэх хаан нь тэр их боомт дээх их цэрэг байх гэж санаад мэдсэн ч үгүй байтал Ли
Цуван ван хотод орж ирээд хааны ордонд орж иржээ. Хаан ч үгүй ширээ нь хоосон
байтал тэр ширээнд суугаад хаан болжээ.
Тэр үед Эү Сан Хүй их олон цэрэг
дагуулж ирээд Манжид хүн явуулж хэлүүлжээ: ”
Ли Цуван ван болбол зүтгэл гавьяа үгүй байж хаан суучихлаа. Чи бид
болбол хүр төрд зүтгэл гавьяатай байж сууж болох үгүй тэр суух гэгч! Та над
жаахан тус бол. Би түүнийг булаая” гэж ннүр тавьж ирхэхүл манж хэлжэ :” Тэр хүн
суух цаг болсон буй ! Бид цөөхөн, дийлэхгүй“ гэжээ. тэр Эү Сан Хүй дахин дахин
нүүр тавиад :” Эс дийлэвч над бараа бол!” гэжээ. манж нүүрийн төлөө бараа
болохоор болжээ.
Ах дүү арвуулаа цэргээ цуглуулж аваад
бараа өгчээ. Тэр арвуулаас нэг нь :” Ямар юм билээ?” гэж санаад эхнэрээ дагуулж дутаагаад Муна
ууланд очиж нууж сууж байсан юм байна. Эү Сан Хүй цэргээ дагуулж урьдаар ирж
Бээжинг хоморжээ. Манж хойноос нь олон цэрэг дагуулан бараа өгчээ. Үүнийг нь Ли
Цуван ван үзээд ийм тоо томшгүй их цэрэг лүгээ дайлж дийлэхгүйгээ мэдээд
дутаажээ. Эү Сан Хүйхойноос нь хөөгөөд явжээ. ЭНэ хооронд Манж Бээжинд орж
ирээд хаан ширээнд эзэнгүй, Эү Сан Хүй ч үгүй,
Ли Цуван ван ч үгүй болоход манж ширээнд
сууж хаан болчихсон хойгуур Эү Сан Хүй, Ли Цуван ванг хөөж гүйцэхүл Ли Цуван
ван хэлжээ :” Чи намайг хөөгөөд юу хийх юм? Чи үнэгийг алаад арьсыг нь авах буй
Чи махыг нь бас идэх үү? гэсэнд энэ үгийг Эү Сан Хүй сонсоод эргэж Бээжинд ирвэл манж
эзэлж суучихаад хотоо бэхэлчихжээ. Манж хаан хэрмийн өндрөөс Эү Сан Хүйд
хэлжээ:” хаан ширээ нэг цаг хоосон байж болохгүй гэж олонх хүмүүс намайг өргөж
хаан суулгачихлаа. Чухам чи хүч гаргасан хэрэг.
Тэгэвч би нэгэнт суучихлаа. Чи баруун таван мужийг эзэлж мэд”
гэжээ. тэр хирдээ Эү Сан Хүй баруун
таван мужийг эзэлж сууж гэнэ.
Энэ ах дүү арваас нэг нь үгүй боловч есөөс нэг нь хаан суугаад нөгөө
найм нь их ноёд болоод их баяр хийжээ. Тэд хоорондоо хэлэлцжээ :” чухам бид
арван хүн тангарагласан. Нэг нь үгүй болоч бид ес нь тэнгэрийн хувиар хаан
суулаа. Бид энэ нэг үгүйгээ сураглаж байж олж авъя” гэжээ. хойно сураглаж
олжээ. Мунаас олж аваад Бээжинд авчирч их баяр хийжээ. Их ноён болгож, гурван
хүүгий нь гүн болгожээ. Ингэж баяр хийж байтал тэр муухай царайлаад байргүй
байхул нөгөө хэд нь хэлжээ:” Чи бид чухам арван хүн андгайлсан биш билүү?
Бээжинд орж ирэхэд бид ес ирлээ. Чи юу бодсон юм бэ? Ирсэнгүй. Тэгэвч бид
чамайг гадуурхсангүй. Чамайг эрж байгаад олж ирлээ. Одоо даяар ингэж баярлаж
байхад чи яагаад байргүй ийм маягтай байна?” гэв. Тэгтэл тэр хэлжээ:” Би яагаад
баярлахгүй байх вэ? Би гэртээ бага хүүгээ орхичихоод иолээ. Түүнээ танд
хэлсэнгүй. Би жаахан рагаа барж байна₮ гэжээ.
нөгөөдүүл нь хэлжээ :” тэгч гайгүй. Чи түүнд зовох явдал үгүй” тэр хүүг чинь ван болгоё” гэж ван
болгосон их баяр хийж тарж гэнэ.
Урад гурван гүн, дөрвөд нэг ван, энэ
дөрвөн хошуу, хошуу болсон учир тэр дээрээс эхэлсэн учиртай гэнэ.
Энэ
домгийг А.Мостиетийн цуглуулсан “Арж Бурж хаан” – аас сонгов.
ГУРАВДУГААР БҮЛЭГ.
СҮҮЛЧИЙН
ҮЕИЙН ТҮҮХЭН ДОМОГ
1.
ШИНЭ БАРГЫН ТУХАЙ
Энх-Амгалан
хааны хоёрдугаар он /1683 он/-ы үед Орос улстай хил хязгаарыг хуваалцан гэрээ
бололцоо тогтоосны хоно Амар мужид дайн байлдаан дэгдсэн үест багууд айн цочиж
хааш зайлах билээ? хэмээн зөвлөлдөхөд дотор зуураа санаа нийлэхгүй гурван анги
болон салж нэг анги нь Манжид дагамой хэмээн урагш нүүн Чичихарийн зүүн
этгээдээр өнгөрөн Мөгдөн хотын ойролцоо хүрээд, бас тэндээс баруунш нүүн Цахар
нутагт орж хойш бас нүүж халх Цэцэн хан аймгийн Бэйс Ванжилын хошуунд орж
захирагджээ. Гагцхүү Бэйс Ванжил нас бага тул захирч чадахгүйд түүний эх
Будисонхошууны хэргийг шийтгэж буй авч Барга Чавчиныг захиран чадахын учирт ХАр
мөрний жанжинд тушааж, хойш эгүүлэн
Чичихарийн зүүн хойд этгээдэд суулгаж буй агаад найралт төвийн
аравдугаар он /1732 дугаар он/ -д Хүлэн Буйрын газарт нүүлгэн иржээ. Энэ нь
хуучин Барга мөн. Нэг анги нь яс язуур шашин шүтлэгийн холбоогоор Халх
монголтойгоо нийлмүй хэмээн баруунш нүүж Цэцэн хан аймгийн Бэйс Жанчивдорж,
Бэйл Ванжил, ван Доржаал, засаг
Шагдаржавын зэрэг хэдэн хошуунд орж засагуудтай захирагдсаны хойно халх барга
ард түмэн харилцан эв найр эвдрэн муудалцсан явдал огт үгүй , гагцхүү засаг
тайж нарын эрх сүр их, цааз эрүү хатуу, алыа ховчуур хүнд дээр баргачуудыг
доромжлон үзэхүй дор тачьяалдан хорсолцож Дүгэрийн зэрэг найман хүн тэргүүлж
Эрдэнэ зуу дахь цэргийн хороонд суугаа зарлигийн сайд Занданд , б идний
баргачууд засаг тайж нарын доор туйлын зовлон зүдүүрийг эдэлж тэсхүйеэ бэрх
болов. Дуртайгаар Манж найман хошуунд орж хүчин өргөж зүтгэсүгэй хэмээн сөгдөн
мэдүүлснийг уламжлан айлтгаж, дээдээс барга нарыг Хүлэн Буйрын газарт үрд
жаргаж суутугай хэмээн зөвшөөрсөн зарлигийг олж Найралт төвийн арван хоёрдугаар
он /1734 дүгээр он/-д Хүлэн Буйрын газарт нүүн ирэв. Ийнхүү урьд хожид нүүн
ирсээр хуучин, шинэ барга хэмээн
нэрлэгджээ. Жич халхын нутагт хоцорсон барга олон бий гэдэг.
Нэг анги
шууд хойш нүүж Орос улсын захиргаанд орсон нь буриад аймаг. Одоо шинэ барга
нарын анхан Хүлэн Буйрын газарт нүүн ирсэн байдал учрыг товч төдий тэмдэглэжээ.
Тэр цгийн засаг тайж нарын дарлалаас хаширсан олон баргачууд хэдийгээр Хүлэн
Буйрын газарт өнөсөж суух зөвшөөрөлд зарлигийг олсон боловч харьяат засаг нар
тавихгүй бодлого гаргаж, улам чанд баримтлан захирхуй дор халх барга нар
харилцан өө сэв эрэлцэж морь уралдуулах, бөх барилдуулах, нум харвалцах эрийн
гурван мэлзээ хэлэлцэж тогтоогоод морь уралдуулсан өдөр халхын морь түрүүлжээ.
Нум сум харвалцсанд мөн халх нар онох, гагцхүү бөх барилдуулах нэгэн зэргийн
мэлзээ дутуу ажгуу. Тийнхүү барга нар бөх барилдуулах тухай өчүүхэн ч анхаарах
үгүй бардам зантай ахуйд халх нар гайхалдан: Энэ муу барга нар хоёр зэргийн
мэлзээгээ автагдаад, гагцхүү бөх барилдахын явдалд бардам зантай агч юу болов
хэмээлцэн нэгэн нүд хурц шинжигч хүнд ядуу гуйланчийн эвдэрхий хагархай хувцас
өмсөгөж, уут сав бариулж идэх уух юмыг гуйгч болгон, баргын хүрээ хороон дотуур
хэсүүлж шинжлүүлэхээр илгээжээ. Тэр шинжээч,баргын хүрээ хороон дотуур бас ч
бүх хүнийг шинжвээс төдий л нүдэнд тоогдох хүн үгүй. гагцхүү нэгэн майхны
хормой доогуур нэг эм барсын шинжтэй гарын алгыг олж үзжээ. Тэр болвоос баргын
нэрт нэгэн бөх охин буй ажгуу. Нэгэн майханд нууж агсан аж. Энэхүү охины бие
байдал өндөр бөгөөд бүдүүн,хүч чадал түмэн жингийн хүндийг үүрч чадмой. Ер ертөнцийн
хүмүүн түүн лүгээ мөр зэрэгцэж
эсэргүүцэх нь бус. Тийнхүү тэр халхын шинжигч эргэж ирээд өөрийг бөхдөө ийн
өгүүлрүүн:”Би баргын бөхийг шинжихээр одвоос нүдэнд тоогдох бөх хүн үгүй.
Гагцхүү нэгэн эм барсын шинжтэй гарын
алгыг олж үзэв. Тэр нь эхнэр хүн байж магадгүй. Чи түүний дотуур өмдийг доош
шувталбаас нэгэн янз болмуй за хэмээн захисны даруй халх барга хоёр этгээдээс
бөхөө удирдалцан дуудалцажбөхчүүдээ тавиваас баргын бөх нь бие өндөр бөгөөд
бүдүүн гуа сайхан, байдал нь идэрхэг чийрэг, арслан барсын байдалтай. Хадхын
бөх нь бие бага, хүчин чадал дорой, байдал нь туулай чандага мэт. Тиймээс хоёр
бөхчүүд газар тэмцэж, гар булаалдан таших, мушгих, өшиглөх шүүрэх барилцахын
ташрамд халхын бөх барга бөхийн дотуур өмдний өмнө захыг шүүрч доош шувтлахуй
дор баргын бөх эхнэр хүмүүн тул нууцаа олон хүнд үзүүлэхээс ичингүйрч тэр дороо
суусанд халх нар, баргачуудын эхнэр хүнээ барилдуулав хэмээн дайрч хараан
зүхсэнд харин барга нар хорсож, хүлцэн хүлээн чадахгүйн харгайгаар таацан
жанчилдаж даруй барга нар /Бүрэн/ хан уулын энгэр дээр сэмээр хуралдаж тэр
сарын тэр өдрийн шөнийн харанхуйд зэргээр нүүсүгэй хэмээн зөвлөн хэлэлцэж
тогтоод болзоот шөнө бархираа зантай
тэмээний амыг боож, хуцах зантай нохойны бөгсийг хайрч, хангинадаг, хахиадаг
тэрэг бүрийн доор эсгий унгас чихэж, огт чимээ гаргасангүйгээр нэгэн шөнийн
дотор цөмөөрөө Хэрлэн голыг дагалдан, шууд халхынхязгаараас гарч одсоныг Бэйс Жанчивдоржий бие сонсоод ихэд занаж,
Тэмээний
хурданд тэшүүлсэн үгүй барга
Тэнэг
муу санаандаа ургасан үгүй барга хэмээн хараасан байна. барга нар хариуд нь:
суусан нутгаасаа нүүдэг үгүй халх нар
Суварга
бурхан шүтээнээ хулгайлалцдаг халх нар хэмээн хараасан байжээ. Бэйсийн хатан нь
барга нарыг элдэв муу үгээр хараал тавин буруу хандан алцайн зогсож, алан
доогуураа шороо цацав хэмээдэг бөгөөд түүний барга нар хрин эхнэр хүн гэгч
эхийн дүрэм мөн. Эхээр алцайн зогсожалтан дэлхийн шороог манай хойноос цацсан
нь газар шороон шим хишиг хутаг буянаа цөм бидний баргад өгсөн сайн болов
хэмээлцсэн үгийг эдүгээ болтол ярилцсаар буй.
Энэ
домгийг Элдэнхийн “Барга аймгийн товч түүх”
-ээс сонгов.
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ.
ОВОГ
АЙМГИЙН ДОМОГ
1
МЯНГАДЫН ТУХАЙ
Манайхан
дээр үед Чингүнжаваар толгойлуулж Хотгойдоос Дөрвөд далай ханд цэргийн алба
хаахаар нүүж очжээ.
Тэр цагт манайхан Мянагад нэрийг
аваагүй байсан байна. гэтэл Дөрвөд Далай хан манайхныг мянган цэрэг гарга гэхэд
эрчүүл нь мянга хүрэхгүй болохоор бүсгүй хүнд хутга зүүлгэж эрийн дансанд тоолж
мянга хүргэснээрээ Мянгад нэрийг олжээ. Энэ үеэс эхлэн манай мянгад бүсгүй хүн
хутга зүүх болсон юм. / Мянгадад эхнэр болоогүй бүсгүйчүүл хутга зүүдэг заншилтай./
Харин Мянгад айлын хөх үүдтэй хар
хаяавчтай байдгийн учир нь шадар ван Ванчин явахдаа: “ Та нар хөх үүдтэй, хар
хаяавчтай байгаарай. Б и хэзээ нэг цагт эргэж ирэхдээ үүгээр чинь танина.гэж
хэлсэн юм гэнэ лээ. Одоо бол бид минийх гэх нутагтай, Мянгад гэх нэртэй болжэ.
Энэ
домгийг “Ардын аман зохиолын дээж бичиг”-ээс сонгов. Өвөр Монголын ардын
хэвлэлийн хороо 1984 он
2
ДӨРВӨДИЙН ТУХАЙ
Манай
дөрвөд ойрадууд эрт дээр үед Алдарын цаагуур нутаглаж байсан юм гэнэ лээ. Тэр их хол газар байх. Манууусын хуурддаг Эвэн
голын урсгал / хөгжмийн аялгуу мэт сайхан чимээ шуугиан гарган урс даг Эвэн
голын урсгалыг дууриан эгшиглэх хуурын дуудлагыг өгүүлжээ./ байдаг тэр газар л ёстой манай нутаг болов уу?
гэмээр. Тэгээд тэр газраас яагаад наашаа нүүсэн юм бэ? гэвэл тэр цагт их найр
болж / зарим хувилбарт дайн болж гэж ярьдаг/ тэндээс эмээлээ хөглүүлсэн алаг
даагын тоосноос үргэж наашаа дөрвэж ороод дөрвөд нэрийг авсан гэдэг юм. Ингээд
холын аян замд нүүдэллэж явахдаа хомтой тэмээн дээр суусан самган /эхнэр/ хүн
одоо энэ дөрвөн ойрад /баяд ардын нэртэй
татлагын нэг болох “Дөрвөн ойрадын таталага”-ыг өгүүлсэн аж/ -ыг хуурдаж явсан
гэнэ. Энэ татлагад ачаа тэмээ, хүн малын шуугиан цөм багтсан гэдэг. Харин дөрвөдөөс
манай баядууд хуур татлагаар илүү байдаг учир нь дээр үед хуурын хаан гэгч
дөрвөдийг дайраад хотгойдод хоноод манай баян нутагт өнжиж гарсан учир тийм
болсон байна. Харин манай дөрвөн ойрадад дуугаар дөрвөд илүү, магадгай / ойрад
аялгуунд шог хошин дууг “магадгай” гэдэг/ -гаар хотгойд илүү байдаг. Үүний
учрыг мэдэхгүй юм даа.
Энэ
домгийг “Ардын аман зохиолын дээж
бичиг”-ээс сонгов. Өвөр Монголын ардын хэвлэлийн хороо 1984 он
3
ХОРЧИН ХЭМЭЭХ НЭРИЙН ИРЭЛТ
Эрт урьд
цагт их Монголыг нэгтгэсэн Чингис хаан ав шувуу тавихыг эрхэмлэдэг байсан гэнэ.
Нэг удаа их ав тавиад буцахдаа нум сумын сумыг хийх хор ба хорчиноо гээсэн
гэнэ. Энэ удаагийн их авд нэлээд олон үлгэр гаржээ. Гэтэл Чингис хаан хорчноо
гээсэн нь чухам хаана, аль газар, ямар тал,ямар уул болохыг мэдэхгүй болсон тул
энэ удаагийн авын явдлаа санагалзахын тулд авд явсан бүх газрыг “хорчин” хэмээн
дуудъя гэсэнд хорчин нутаг бий болсон гэнэ. Сүүлд нь энэ хорчин хэмээх газраа
дүү хавт Хасартаа тушаан өгсөн гэнэ.
Энэ
домгийг Эрхэмбаяр хэлж, Сампилноров
эмхтгэв.
4
ҮЗЭМЧИН АЙМАГ
Нэг.
Манай
үзэмчингүүд урьд ганц бөхөт тэмээтэй галав шанх / шанх буюу шанга/-ын говь
Алдар хангайн орчмын Цагаан уул Түрэг хангинагч, Хонь майлагчийн газруудаар
нутаглаж байснаа нэгэн удаагийн дөрвөөнд арга бус нутаг орноо орхиж бэлчээр ус
сонгон малжижи явсаар одоогийн энэ нутагт ирж амьдран суух болсон юм гэнэ.
Ингэхдээ хоёр хатавчийн амаар орж ирээд ас урагшаа явж хоёр үүдийн хоорондуур
нүүж ирснээс “хатавч” “үүд” хэмээн
нэрлэсэн гэдэг.
Хоёр.
Үзэмчингүүдийн
нутаг бол Алдар хангайн орчмын Цагаан уул билээ. тэр ууланд энд тэндгүй зэрлэг
үзэм ургаж морин сүүлд мунцаглаад, модон тэрэгний мөөрт үзмийн шүүс будаг
суулгадаг тийм сайхан газар байсан юм гэнэ.
Тэгээд манай үзэмчингүүд энд ирсэн цагаас хойш үзмийн
Цагаан уулаа үргэлж дурсан мөрөөдөж өөрийн аймаг угсаагаа “үзэмчин” гэж
нэрийдсэн бөгөөд түүнчлэн нутгаа зорин эмээлийн бүүргээ баруун хойш хандуулан тавьдаг зуршилтай болжээ. Хожим нь хүмүүсийн
сэтгэл санаанд нөлөөтэй хэмээн эмээлийн бүүргээ баруун хойш хандуулан тавьдаг
заншлыг өөрчилж заавал урагш хандуулан тавих болсноос сэтгэл тогтнож үеийн
үеэрээ амьдрах болсон юм гэдэг.
Гурав.
Манай
үзэмчин аймаг урьд ганц бөхөт тэмээтэй галав шанхын говь, Алдар хангайн орчмын
ууланд сууж байжээ. Галав шанхын говийн
ганц бөхөт зэрлэг тэмээд нь сүү ихтэй тул зун намрын цагт сүүгээ хөсөр гоожуулж
явдаг юм гэнэ. Харин гоожуулсан сүү н нь исэж ээдэмшин шахагдаж аарц хурууд мэт хавтгай даршмал
болдог ажээ. Үүнийг нь манайхны дээдэс түүүж иддэг байсан бөгөөд хожим нь
түүгээр ишилж ааруул ээзгй ба хурууд бяслаг хийхийг сурсан юм гэнэ.
Дөрөв.
Үзэмчингүүд
Алдар хангайн орчмын Цагаан уулаас нааш нүүж ирэхэд шувууд нь хүртэл айл малаа
дагаж ирсэн гэдэг. Үүрийн болжморуудын ижил дасал жиргээг сонссон өвгөд настан
нутгийн шувуудаа таньж нулимс унагаж байлаа гэж хэлцдэг. Манайхан бүрхээрийн
цоргыг баруун хойш хандуулж нэрдэг нь ч учиртай юм гэнэ. Алдар хангайд байхдаа
зүүн урагш хандуулж нэрдэг байжээ. Энд нутагласнаас хойш хөрөнгийн дээжээ нутаг
зүгтээ урсаж байгаа гээд баруун хойш хандуулах боллоо гэдэг
Тав.
Эрт
урьдын цагт элсэн цөлийн элсэн цөлийн өмнө дээр энгүй өргөн талын дунд үзэм
жимс гэдэг нэртэй өнчин эгч дүү хоёр хүүхэн амьдарч байсан гэнэ. Аав ээж нь
амьд байхдаа хоёр хүүхэндээ :”Та хоёулаа хожим хаа газар, хэн хүнд мордсон ч нэрээ
нийлүүлж Үзэм-Жимс гэж дуудаарай” хэмээн захисан байжээ.
Хожим нь эгч Үзэм нь ээрэм талын
малчин хүүд мордож, дүү Жимс нь зүүн зүгийн анчин залууд харилцсан гэнэ. ҮЗэм
хүүхэн үхрийн чинээ хадыг өргөж чаддаг хүч чадалтай мөртөө саадаг сорьж, билигт
ургамал нүдэлдэг цэцэн мэргэн бүсгүй гэнэ. Дүү Жимс нь ч оюун ухаан гэгээн
тунгалаг мөртөө усан дээгүүр морь гүйлгэж чаддаг увидастай байжээ.
Эгч дүү хоёулаа харьд мордсоноос хойш
дахиж ер уулзсангүй гэнэ. Дүү Жимс нь өдөр хоногийн уртад Үзэм эгчээ санахдаа
эгц хадтай ууланд дүүртэл үзмийн мод тарьснаас үзмийн мод нь гэнэт хувираад
нэрс , мойлс, улиас, хус болж солгдоод нэрийг нь халхалсан их шугуй болсон
гэнэ.
Эгч Үзэмээс гарсан хүүхдүүд нь эрдэм
чадалтай бөх олон гарч, үе улиран эмч домч цолгорсон ба засаг төрийн мэргэн
түшмэд суусан гэнэ. Дүү Жимсээс гарсан
хүүхдүүд нь ч оюун билигтэй мэргэд арвиан болсон бөгөөд усан дээгүүр морь
гүйлгэдэг эрдэм нь улираад урсам жороо
адуутай болжээ. Үзэм- Жимс хоёр хүүхэн очсон газартаа нэ нийлүүлэн “Үзэмжимс”
гэж дуудсанаас “Үзэмжимс”гэдэг нэр дөрвөн зүгт дуурсаж хожим нь сунжраад
“үзэмчин” гэх болж эдний үр ач нар нь өөрсдийгөө “Үзэмчин” гэж уламжилсаар өнөр
олуулаа болж эгч дүү хоёроос үүссэн ах дүү хоёр хошуу болоод эдүгээгийн хоёр
Үзэмчин тогтсон гэнэ.
Энэ
домгийг “Үзэмчин домог”- оос сонгов.
5
БЭЛНҮД
Нэг.
Манай
Бэлнүд овогтныг Дува сохор, Дову мэргэнээс үүсэлтэй гэдэг.
Дову
мэргэн гэгч өндөр өвгийн ах нь Дува сохор гэдэг. Хэдэн нүүдэл газрыг нэвт үздэг
билгийн нүдтэй хүн байсан гэнэ. Тэгээд Алангуа өндөр эмгийг алс хол явж байхад
нь зүс үзэсгэлэн, бие бүтэн хүүхэн гэж
тооон дүүдээ бэр буулгаж өгсөн юм гэнэ. Түүнээс уламжилж ахынхаа ачийг
мартахгүй хэмээн дүү нь өөрийн их хөвгүүндээ “билгийн нүдэн”, дараагийн
хөвгүүндээ “хөх нүдэн”гэгч нэр хайрласан байжээ. “Билгийн нүдэн”-ий үрдэс нь өөрсдийгөө
“Билгийн нүдэн овогтон гэдэг байсан нь сүүлдээ “Бэлгүнүд”. “Бэлнүд”гэж хувирсан
юм гэнэ. Манай Бэлнүд овогтой их л өнөр олон байсан болохоор хүмүүс “зурван
зуун Бэлнүд, гучин хоёр үеэлүүд” гэдэг билээ.
Тэр
“хөх нүдэн”-ээс салбарласан аймаг нь өөрсдийгөө “хөх нүдэн” овогтон
гэдэг байснаа сүүлдээ “бүх нүдэн” “бүхүнүд” овогтон гэж нэршсэн гэнэ.
Хоёр.
Манай
Бэлнүд овогтныг “цаст бэлнүд”, “хишиг бэлнүд”, “ дагуул бэлнүд” гэж гурав
хуваадаг байжээ. Учир нь урьд манайхны дээдэс Чингис хааныг дагаж дайн
байлдаанд хожимдолгүй явдаг байсан гэнэ. Гэвч хэнийх нь юм дээ, юу ч гэсэн
хараагаа алдсан нэг ээж байж гэнэ. Ээжээ сундлаад явъя гэхэд ээж нь явж
чадахгүй, хараачлаад явъя гэхэд харийн дайсны гарт ээжэээндүүлэх дургүй, тэгээд
аргаа бараад ийш тийш эргэцэн санаа алдаж байхыг ээж нь мэдээд хүүдээ:”хүү
минь, чи ээжийнхээ төлөө эзэн хааны их
үйлсийг саатуулж болохгүй, ээж нь хүний гарт үхэхээр хүүгийнхээ нүдэн доор
үхвэл санаа амар нүд анина. Алчихаад хурдан яв! “ гэж захисан гэнэ.
Ингээд нүд үгүй сохор ээжээ дотгоороо
онлж байгаад харван алж оршуулаад дайнд сааталгй мордсон гэнэ.
Үүнээс хойш эзний зарлигийг эргэлтгүй
хэрэгжүүлж ээжээ алаад дайнд мордсоныг нь “цуст Бэлнүд” гэж эргэлзэж дагуулсныг нь “хишиг бэлнүд”, энэ хоёрын хойноос дагаж
ирснийг нь “дагуул бэлнүд” гэх боллоо гэдэг.
Энэ
домгийг “Үзэмчин домог”- оос сонгов.
6
ШАРГА МОРЬТОН
“Шарга
морьтон” овогтныг дээдэс уул нь ЧИнгис хааны шадар хамгаалагч байсан гэнэ.
Эзэн хааныг дагаж хятадын хотыг эзлэх
нэг удаагийн байлдаанд монгол цэргүүд их ялагдаж, ганцхан шарга азаргатай
бүсгүй амьд мэнд гарч ирсэн байжээ. Түүнээс хойш энэ бүсгүйн үр ачисыг “Шарга морьтон” гэн ба “Шарга азаргатан” гэх
болсон гэнэ.
Энэ
домгийг “Үзэмчин домог”- оос сонгов.
7
БҮРЭЭЧИН
Бүрээчинчүүд
уул нь хаан эзний бүрээг үлээдэг байсан гэнэ.
Тэр бүрээ нь үхэр мөөрж байгаа юм шиг
дуутай болохоор үхэр бүрээ гэдэг байжээ. Тиймээс бүрээчин овогтныг “Үхэр
бүрээчин” гэж нэрлэсэн нь тэр юм гэнэ.
Бүрээчин овогтныг овгийн жинхэнэ
дуудлага нь бол “Эрхигүд бүрээчин”гэдэг гэнэ. Чухам яагаад “Эрхигүд” болсныг
бүү мэд. Зарим нь хэлэхдээ “Эргэдэг бүрээчин” гэж байсан нь “Эрхидэг бүрээчин”
гэдэг боллоо гэдэг бөгөөд бүрээчүүдийг “үхэр эргэдэг” –ийн аймаг гэж хэлдэг
билээ.
Хожим хүмүүс энэхүү эрхигүд бүрээчин
гэх үгийг ташааран тайлбарлаж “Эрхигүү бүрээчин” гэж ойлгосноос иймэрхү домог
яриа уламжлагдаж байсан гэнэ.
Эрхигүү бүрээчин овогтон нар ихэд
тээгрхүү мөртөө хүндэс улс юм гэнэ. Урьд нэг удаа түймэр ирсэнд тэд нар ээжээ
түймэрт шатаахаас айхдаа өөхөнд ороож, өвсөн доор далдлан нуусан байжээ. Ээж нь түймэрт шатагдан хурбийгаад арчийж
барчийгаад байхад манай ээж инээж байна гэж хөхрөлдсөн юм гэнэ.
Хэдийд ч юм бэ дээ бүү мэд бас нэг
удаа тулгын хадаас нь ойчиход тэмээн утсаар /сураарч гэдэг/ үдчихээд: “жинхир
зовай жилийн гадас, жилдээ үгүй өөгийн гадас. гээд галаа хөгжөөсөн юм гэдэг.
Энэ
домгийг “Үзэмчин домог”- оос сонгов.
8
НҮДЭН ШАРНУД
Шарнуд овогтны дээр үед нэг өндөр ээж гэгч залуу бэр
байж гэнэ. Нэг удаа их л ширүүн бороо ороход өрхөө бүтээхээр гардаг юм байна.
тэгтэл шимэргэ /мөхлөгт цас/ нүдийг нь гуядаж гэнэ. Үүнээс шалтгаалж тэр ээж
бие хүнд /жирэмсэн/ болсон байжээ. Энэ ээжийн хүүхдээс өсөж дэлгэрсэн угсаатныг
“нүдэн шарнуд” овогтон гэдэг болсон гэнэ.
Энэ
учраас ийм овогтон нар нүд гэж хэлэхийг цээрлэдэг ба эрэгтэйчүүл нь нүд идэхийг
онцгойлон цээрлэдэг болсон нь тэр гэнэ.
Энэ
домгийг “Үзэмчин домог”- оос сонгов.
9
ГАХИЛ АЙМАГ
Үзэмчний
эртний нутаг – гүн галуут, Нагу навчитгэдэг газраас дээр үед далан өрх өвгөд
/млчин, анчин гэнэ/ нүүгээд одоогийн нутагт ирж нутагласан гэнэ. Хожмын хүмүүс
тэр нутгийг далан өвгөдийн хөндий гэж нэрлэх болсон гэнэ. Тэгээд далан өвгөд, жил бүрийн намар цагт далан
өвгөдийн хөндийн зүүнтээх даллаган товогт цугларч сүлд тэнгэрт мөргөн, буян
хишиг даллаж, их нйр үүсгэн, эрийн гурван мөрийцөөн үзүүлдэг гэнэ. Тэдэнд өөр
ямарч заншил суртахуун үгүй юм байжээ.
Далан
өвгөд нүүж ирэхээс өмнө тэр нутагт нэгэнт бурханы шашин дэлгэрээд хүн бүхэн
сахил санаваар сахиж, зохих сүсэг бишрэлтэй болсон байжээ. Гэтэл нүүж ирсэн далан өвгөд бол бурхан шашныг ер
итгэдэггүй, нэнч үндэс угсаа тасрах аюултай гэж үр хүүхдээ хуварга болгодоггүй,
хатуу чанга дүрэмтэй байжээ.
Тухайн үед орчин ахуйнх нь ард иргэд
нийгэм нийтээрээ бурхны шашныг шүтсэн байхад зөвхөн далан өвгөн л шүтдэггүй
болохоор тэднийг гайхалынхан гэж муулдаг болсон гэнэ.тэр гайхал гэсэн нэр он
удаандаа сунжирч “Гайхил” гэсэн нэр үг болсон гэнээ далан өвгөн ч хожим нь
бурхан шашныг шүтэх болж Зосын хошууны нэгэн энгэр дээр нэг модон сүм байгуулж
түүндээ арван зургаан ахуйн шүтээн болгон билиг бармудын боть /монгол хэлний
гэдэг/ -уудыг залжээ. Тэгээд бас бусад аймгаас нэгэн хөвгүүн үрчилж аваад
түүнийг модон сүмдээ тахилч болгож сахиулан суулгасан гэнэ. Тэр тахилч нь үе
улиран хувилгаан тодолсоор одоогийн Гайхил Гомбо гэгч болсон гэнэ.
Тэр үед далан өвгөд арван зургаан
ахуйн шүтээндээ наминчлан мөргөдөг үгүй,
таалан үнэсдэг бөгөөд билиг бармудын ботиудыг ч тэд өөрсдөө цугларч
хэдэн хоногоор уншдаг байжээ. Тэгэхдээ тэд хоол нь дутвал бурханд тахиж тавьсан
боов, сүүл шаант /хонины/ -аасаа хасч аваад иддэг байсан гэнэ. Тэр явдал уг
удаандаа нэгэн заншил болж тогтсон учир Гайхил аймгийнхан цагаан сарл бурхан
тахихдаа сүүлийн уг , шаантын булчинг огтолж авдаг билээ.
Одоо цагаан сараад тэндэх айлууд
шинэлэхээр явсан хүн ажиглавал аль нэг айл нь Гайхил аймгийн удам мөн эсэхийг
хялбархан мэдчихнэ.
Энэ домгийг “Үзэмчин домог”- оос
сонгов.
10
“ АРВАН ХАНАТЫН ЦАХАР”-ЫН ТУХАЙ
Түүхэн
бичгээс үзвэл манай монголын Чингис хаанаас нааш гучин тавдугаар үеийн хаан
Лэгдэн хутагт ар Хорчин хошууны Авага хар нэрт уулын энгэрт “Очирт цагаан хот”
барьж нийслэлж байжээ. Сүүлдэж зүүн гурван түмнийх нь халх түмэн, урианхай
түмний задрал ба гадаадын довтлол доор бутарсан байжээ. Хойно Лэгдэн хутагтын
омбуул хөвгүүн Бүрни ван /Авнайн хөвгүүн/ гийн үед бас нэгэн удаа Чин улсын
эсэргүүцсэн боловч их жанжин Гармаа нь дээдийн нутаг Чичихараас цэргийн зэр
зэвсэг авахаар явсан хооронд хэрэг задарч, тусламжгүй дийлэгдээд Бүрни ван
Бутаримээрэн нь цастын цагаан ууланд явсан гэнэ. Чингийн ноёрхогчид тэдний
үлдсэн Цахар түмнийг найман хошуу болгон хуваасан бөгөөд ноён язгууртныг нь
зэргээр хосогдсон “хохь тайж” болгож “Мулташ хаалга” зэрэг боомтын гадна цөлсөн
байжээ.
Тийнхүү Цахар найман хошууны цахараас
гаднах язгууртан гаралтай цөлөгдсөн Цахарын хойч үе Ар хорчин хошуунд байхын
дотор “Арван ханатын Цахар” хэмээн нэгэн үүдний амаг угсаатан одоо Халгайт хан
уулын зүүн хойгуур Баянтал сумын өмнө биед нутагшиж байх бөгөөд Болзоо,
Загастай, Баян-Өндөр зэрэг сумаар ч тархаж буй.
Уламжлалт ярианаас үзвэл “Арван
ханатын Цахар” –ын дээд нь Заяат гэгч бяцхан хүү ээжтэйгээ Бүрни вангийн үед Ар
хорчинд цөлөгдсөн байжээ. / түүх ба домгийг харгалдуулж үзвэл энэ нь бараг 1670
–аад оны явдал бололтой/ Замдаа түүний ээж нь Гандийн даваанд /Гандирийн шил
магад/ нас барсанд хүүрийг нь гал мандлаар дэгдээгээд ганц биеэр Ар хорчинд ирж
Зүүн Баянталын гол дагуу хүнд зарагдан амьдарч байжээ. Нэг жил эрийн бөхийн
хурал Хөх Маньтад /одоогийн Баянтал сумын Маньтын айлын дундах нэгэн дов/ хийсэнд энэ бяцхан залуу насанд хүрсэн
болохоор нэгэн хөх цамцан дээр хар ууж
өмссөн өндөр биетэй тайж аавд “Миний ноён” хэмээн харьяанд орж данслуулсан
гэнэ. Энэ залуу ч ажилч чадамгайн дээр ноён нь ч энэрэнгүй хүн таарч “цахар”
хэмээх залуу харьяатаа өргөн тэтгэж Долуд аймгаас эхнэр авч өгсөнд арван
хөвгүүнтэй болсон ажээ. Тэр үе нэг хүн
арван хөвгүүнтэй болбол эзэн төрд мэдүүлдэггэнэ. Тэгээд дээш мэдүлсэнд Чин улсын эзэн төрөөс
Заяат хэмээгч Цахарт арван ханатай монгол гэр шагнаснаараа эдний үр хойчийг Ар
хорчин, Зүүн гарынхан “Арван ханатын
Цахар” хэмээх болсон байна.
Баян-Өлзийн
эмхлэн найруулсан “Ар хорчин хошууны ардын аман зохиол”-оос сонгов. 1986 он
11
ЧИНГИСИЙН ХАЙРЛАСАН ОВГУУД / ҮЗЭМЧМН/
Урьд
Чингис хаааны үй түмэн үхэр сүргийн манлай догшин хөх бух нь дээрээс унаж үхсэн
байжээ.
Үүнд Чингис хаан харамсаж, мөнх эцэг
тэнгэрээс минь хайрт хөх бухыг минь буруушаасан юм чинь би олон боол зарц
нартаа хуваагаад хүртүүлчихье гэж санаад газар газраас илбэн дагуулж, хураан
тогтсон шадар олон харцастаа хишиг хуваах болж гэнэ. Тэрчлэн Чингис хаан олныг
дуудаж өгүүлрүүн:
“За, та нар энэ үхсэн бухнаас өөр өөрийн санаагаар юу
дуртайгаа ав” гэж зарлиг болжээ. Чингэхэд харцас нар:” Хааны хишигт мөргөж
байна” гээд гар хөдлөлцөж аль ойрхон харагдаж байхаас нүд, хацар, хулхи /хулуу/,
тагнай зэргийг нь урьдаар авч, дараа нь өрц хэвлийг нь нээж, өрц мах өндөр
хавирга, ходоод олгой, сархинагт нь буй бүхий зүйлсийгцөм хувь хувьдаа авчээ.
Гэтэл нэг шадар харцас хожимдон ирснээс хувьд орж чадаагүйдээ сандарч арьсны
хамт гаргасан сүүлийг нь олж авсан гэнэ.
Ингэснээс Богд эзэн тэд нарт:” нүдийг
нь авсан Шарнүд, хацрыг нь авсан Хачид, хулууг авсан нь Хулуунууд, тагнайг
нь авсан нь Тагнайчууд, өрцийг нь авсан
нь Өрүлүүд, өндөр хавиргыг нь авсан нь
Өндөрүүд, ходоодыг нь авсан нь Ходогойд, сархинагийг нь авсан нь Сархинуд,
олгойг нь авсан нь Олгунуд, араас нь хөндсөн нь Арулуд, энгэрээс нь хөндсөн нь
Энгүд овогтон болцгоо. Адаг сүүлд нь ирж арьснаас тайга сүүлийг авсан нь
Тайгамуд овогтон, бухыг хариулж байсан нь Бухчин овогтон бол “ гэж айлдсан юм
гэнэ. Энэ учраас хойш Монголын олон овогтон ястан үүсэн тогтнож тэгж нэршсэн юм
гэдэг.
“Үзэмчин
домгууд” –аас сонгов.
12
ҮЗЭМЧИН ХОНИОР БАЯН БАЙДГИЙН УЧИР
Эрт урьд
Чингис хааны үй түмэн хонин сүргийн дотор онцгой нэгэн “эрдэнийн ногоон хурга”
байсан гэнэ. Гэтэл нэгэн өдөр энэ хургаа алдчихжээ. Эрсээр сурсаар байж тэр
хурганыхаа хөгнийг нэг нуураас олж авсан гэнэ. Ч ингэснээрээ тэр нуурыг “хурган
хөгнө нуур” гэж нэрлэсэн бөгөөд хожим нь энэ нуурын дэргэд сүм байгуулж, тэр
сүмд өнөөх хөгнийг хадгалж тавьсны учир “хурган хөгнийн сүм” нэмээн нэрлэсэн
гэдэг.
Энэхүү
хурга нь авга, хуучид нутгаар дамжин зүүнш гүйж, Хөвчинговь , Хургын ширээт
/бас хурган ширээт гэх/ ууланд нэг үе тогтнож байгаад дахин зүүнш Самай, Олон
хөгбөр, Хоёр эрээн, Хэрэмт нарийн гол
зэрэг өнө сайхан нутгийг туулан Хүлэн Буйрын Баян Баргат хүрч нутагшсан гэнэ.
Чингисийн
“эрдэнийн ногоон хурга” –ын гишгэсэн газруудад хонь их өсдөг учиртайгаас Авага,
Хуучид, Үзэмчин, Баргын хойт биеэр хонь зузаан байдаг нь түүнээс боллоо
гэдэг.
“Үзэмчин
домгууд” –аас сонгов.
13
БЭЙЛИЙН ХОШУУ ЖОРОО ЦАГААН АДУУ ОЛОН
БАЙДГИЙН УЧИР
Үзэмчин
Бэйлийн хошуунд хойшоо урагшаа цуварсан есөн цагаан хэлхээ мөнгөн зоос шиг жороо
цагаан, бүдүүн цагаан, үетийн цагаан, зүлгэн цагаан, цагаан товог, цагаан усан
гуучуур, цагаан нуур, цагаан боролж,
цагаан толгой зэрэг газрууд байдаг.
Эдгээр
цагаан нэрт уул уснууд олон байдаг бэлгэ чанарыг дагаж энэ нутагт цагаан
зүсмийн морьд нь яс шөрмөс сайтай төрдөг бөгөөд жороо сайтай байдаг нь тэр
гэнэ. Урьд энэ хошууны баян Шигмүдийн гэгч айл “есөн цагаан”-ы хамгийн өмнөх
цагаан товгийг тахиснаас цагаан зүсмийн адуудаар хошуундаа оройлж байсан
гэнэ.
“Үзэмчин
домгууд” –аас сонгов.
14
БЭЙЛИЙН ХОШУУНЫ ХОЙД БИЕД БӨХЧҮҮД САЙТАЙ
БАЙДГИЙН УЧИР
Үзэмчин
Бэйлийн хошууны хойт биеийн нутаг дахь Нурын цагаан овоо ба хоёр рашиг бол
бөхөө дагуулаад найрт яваа эзэн Луусын төрхтэй юм гэнэ. Тийнхүү уул усны төрх
шинжээ татаж, энэ газар нутагт сайн бөхчүүд төрдөгийн учир тэр юм гэнэ.
Эртнээс
аваад энэ нутагт бөхчүүд найр наадамд явахдаа Нурын цагаан овоо, Рашигт хүрч
зодог туухуу өмсөн, зангиагаа зүүж мөргөөд Рашигийн санг уншиж яваад зодог
туухуугаа тайлалгүйгээр барилддаг заншилтай юм гэнэ.
“Үзэмчин домгууд” –аас сонгов
No comments:
Post a Comment