Г.Занабазарын нэрэмжит дүрсдэх урлагийн музейн үзэсгэлэн
хариуцсан ажилтан, тайлбарлагч, залуу уран бүтээлч Ц.Солонготой ярилцлаа
ASUNews.mn
Сүүлийн
үед ямар уран бүтээл хийж байна вэ?
-Би
СУИС-ийн Дүрслэх урлагийн дээд сургуулийг чимэглэх зураач мэргэжлээр төгссөн.
Яг анги маань арьсан урлагийнх. Арьсаар дагнаж уран бүтээлээ туурвидаг сүүлийн үед уран зураг зурж байгаа. Саяхан найзуудтай
хамтарч Занаду йрт
галерейд “мөхөж үл болох хаан нүд” хэмээх үзэсглэн гаргасан. Үүнээс гадна урчуудын эвлэлийн хорооноос зохион байгуулдаг, мөн бусад үзэсгэлэнд оролцдог.
-Уран
зураг, монгол зураг хоёрын ялгаа нь юу вэ?
Уран
зургийг холстон дээр тосон будгаар зурдаг бол монгол зураг нь өөрийн
гэсэн хэв маягтай европын зураг дүрслэлийн тогтсон тэг жаягаас ялгаатай. Тухайлбал хүрээ контор зураастай олон дүрсийг нэг хавтгай дээр илэрхийлдэг уншигддаг гэх мэт олон зүйлээр эрс ялгаатай.
-Арьсан
урлаг гэхээр гадуур зарагддаг бэлэг дурсгалын зүйлүүд орох уу?
-Энэ бол урлаг
биш урлал юм. Миний зорьж байгаа зүйл бол үүнийг нийгэмд ойлгуулах. Ардын гар
урлал ч юм уу ардын авьяастан гэж ярьдаг даа. Мөн дэлгүүр худалдааны төвүүдэд
зарагддаг бэлэг дурсгалын арьсан эдлэлүүд маш их байгаа. Үүнийг хараад манайхан
арьсан урлаг гэж ташаа ойлгодог. Зарим нь бүр ганц нэг сарын сургалтад суугаад
ойр зуурын “юм” хийгээд борлуулж байгаа. Тэгэхээр би өөрөө залуу уран
бүтээлчийн хувьд урлаг, урлал хоёрыг ялгаж салгаж ойлгуулахыг хичээж байна. Тэгээд ч энгийнээр ойлгоход урлаг
гэдэг маань гоо зүн мэдрэмж илэрхийллээрээ мэргэжлийнх байна гэсэн үг л дээ.
-Өөрөө
ямар урсгалаар уран бүтээл хийдэг вэ?
-Ямар нэгэн
урсгал чиглэлд баригдахгүй байхыг хүсдэг. Харин миний бүтээлийг харахаар өөрийн
гэсэн өнгө аяс байгаа шүү дээ. Үүгээр нь л ямар нэгэн урсгалд хамааруулж болох
байх. Тэгээд ч урсгал чиглэл аль эртнээс үүсэлтэй, үүнийг нь би бакалаврийн
мэргэжил эзэмших явцдаа дэлхийн урлагийн түүхийг судалж суурь боловсрол авсан л юм хойно үзэж харж байж би өөрийн
ертөнцөө нээж олж авсан учир
ямар нэг зүйл байгаа байх л даа. Харин би өөрөө уран бүтээлдээ хийсвэр
сэтгэлгээг монгол ухаанаар гаргаж, монгол онцлогоо шингээхийг зорьдог. Нэг
үгээр хэлбэл орчин үеийн монголч хийсвэр
сэтгэлгээ гэх юм уу даа.
-Та урлаг,
урлал хоёрын ялгааг хэллээ. Харин Арьсан урлагаар
одоо уран бүтээл туурвиж байгаа хүн хэр
олон бэ?
-Арьсан
урлагийн анги нь СУИС-ДУДС-лд 1974
онд нээгдсэн. Үүнээс хойш маш олон хүн төгссөн байж таарна. Харин эдгээрээс
уран бүтээлээ хийгээд яваа хүн ч бий.
Мөн өөр салбарт ухаанаа уралдуулж байгаа нь олон байгаа байх. Үүнээс гадна
хувийн гар урлагийн үйлдвэртэй болчихсон тийм хүн цөөнгүй. Ер нь арьсан урлагийг дотор нь
хэргэлээний болоод гоо зүйн гэж хоёр ангилж болох юм. Гэхдээ мэдээж хэрэглээний аливаа
бүтээгдэхүүнд ч мөн адил хэрэглээнд төгс зохицох, гоо зүйн цогц шийдэл
байх ёстой.
-Орчин үеийн
сэтгэлгээ гэж манайхан ярьж байгаа. Гэтэл хийсвэр сэтгэлгээ давамгайлсан
бүтээлийг ойлгож худалдаж авах хүн хэр олон байдаг бол. Мэдээж, уран бүтээл
амжиргаанд нөлөөлөх хэрэгтэй байх л даа?
-Манайхан гоо
зүйн мэдрэмж өндөртэй болсон. Ирж буй
цаг үе бол оюуны эрин давлагаа хүчтэй өрнөж
байна. Гэхдээ өнөөгийн нийгэмд хүн элбэг
хангалуун амьдрах, өөрийн гэсэн орлоготой байх шаардлагатай. Тийм болохоор
хувийн үйлдвэр байгуулах ч юм уу бизнес тал руугаа хэлбийдэг үзэгдэл байдаг л
даа. Харин би өөрийнхөө дотоод ертөнц, сэтгэлгээг бусад хүмүүс мэдэрдэг болтол
нь бүтээлээ хийнэ. Ингэснээр би тэдэнд зориулж таашаагдхаар сэдвээр нь
бүтээх бус миний сэтгэлээс төрсөн Ойрын
хэдэн жилдээ лав мөнгө миний энэ бодлыг өөрчилж чадахгүй. Түүнээс нийгэмд энэ
таалагдаж байна гээд л янз бүрийн зүйл дуурайж хийгээд байвал уран бүтээлч биш
болно шүү дээ. Ингэж боддог учраас л ажил хийж амжиргаандаа нэмэр болж байгаа
юм.
-Танай удамд
зураач, гарын уртай хүмүүс байдаг уу?
-Аавын маань
талын эмэгтэйчүүд нь хатгамал хийдэг, эрчүүд нь монгол зураг зурдаг, эсвэл уран
дархачуул байсан гэсэн. Өвөг дээдэст маань Богд хаанаас шагнал хүртэж байсан
уран дархан хүн байсан юм гэнэ лээ. Харин сүүлдээ тасрах шахуу болоод би залгаж
байгаа юм. Манайхан үүнд маш их баяртай байна лээ.
-Тэгэхээр
явъяас удамшдаг байх нээ?
-Удамшдаг. Би
түүнд бүрэн итгэлтэй байна.
-Музей
тайлбарлагч, хөтөч байна гэдэг уран бүтээлийн хувьд нийгмийн сэтгэлзүйгээс
гадна олон мэдээлэл олж авна биз?
-Би энэ сайхан
музейд ажилд ороод жил гаруй болж байна. Анх орохдоо тайлбарлагч байсан. Ер нь
хөтөч, тайлбарлагч гэдэг монголд ирж байгаа жуулчдад эх орноо таниулах,
сурталчлах тийм чухал үүрэгтэй учир хамгийн гол хүн. Тийм болохоор жуулчдаас
маш их мэдээлэл олж авдаг. Музейн гэдэг улс оронд хамгийн ач холбогдолтой
байгуулллага. Харин төр засгийн анхаарал, хүмүүсийн үнэлэмж нь тийм ч сайнгүй.
Ирж байгаа хүмүүс дотор монгол хүн маш цөөхөн байдаг юм. Жилд 4000 гаруй
үзэгчээс 70-80 хувь нь жуулчид, өвлийн цагаар хүүхдүүд их үздэг.
-Музейн сан
хөмрөгийг яаж баяжуулаг юм бол. Одоо танайд хэдэн үзмэр байгаа вэ?
-Манай музей
сан хөмрөгтөө 17800 гаруй үзмэртэй. Архилогийн малтлага, шинэ үзмэр худалдаж
авах гэх мэт олон нарийн зүйлээр баяжуулна л даа. Тэр тухай дэлгэрэнгүй ярьж
болохгүй байх. Жил бүр пондноосоо гаргаж шинэ үзэсгэлэн гаргах, олон улсын
музейн өдрөөр жил бүр сан хөмрөгт байгаа бүтээлүүдээ дэлгэдэг, үүний хажуугаар
эрдэм шинжилгээний бага хурал, залуу уран бүтээлчдийн үзэсгэн гэх мэт олон ажил
зохион байгуулж байна л даа.
-
Ярилцсанд баярлалаа. Уран бүтээлд тань улам их амжилтыг хүсэн ерөөе.
amjilt hvsii
ReplyDelete