Friday, May 17, 2013

Зүүднээс нисэж ирсэн бүтээл


Зүүд бол өөр ертөнц рүү харах цонх. Зүүдлэгч эзнээсээ үл хамааран ер бусын байх ба бодмт байдал, хуурмаг байдал хоёрын тэнцэл мэт байдаг нь зүүдний увидаст чанар хүний сэтгэлийг хүчтэй доргион биднийг цочроож туйлын эрх чөлөөг оюун санаанд мэдрүүлдэг. Яг л үлгэр домгийн мэт  чөлөөт байдал  нь урлагтай илүү ойр уран бүтээл туурвихад дөхөм мэдрэмжийг төрүүлж байна. Ихэнх тохиолдолд хүмүүс зүүдээ манан өглөө болоход сайныг нь бэлгэшээн дотроо биелэхийг хүсэж хадгалж, мууг нь домнон тайлж бусадтай ярьж хуваалцан сэтгэлээ тайвшруулдаг зан үйл бөгөөд бичигдээгүй хууль мэт үйлчлэх сүсэг гэж болох юм. Зүүд бидний ухамсар, сэтгэл мэдрэмжийн гүн нууцлаг язгуурт байрлаж, өөрийн үнэн цэвэр дүр төрхөө бодгалын адал явдалт бэлгэдлээр илэрхийлж байдаг.
 Бид бүхний хамгаас далдлан нууцалдаг элдэв нууцыг нүдний өмнө нүцгэн зогсох хүн мэт ил гарган илтгэдэг. Зүүдний ертөнцийн нууцлаг нэгэн агшинг үзүүлж, ойлгуулан дүгнэхийг хүсэж, уран бүтээлч миний биеийн амьдралд үргэлж ойрхон байсан хамгийн сайн мэдэх сэдэв, бага наснаасаа л зүүдээ хүнд  ярих дуртай их мөрөөдөмтгий байдал минь уран бүтээлээ туурвихад тусгалаа олж сэтгэлийг минь хөглөсөн юм. Эрдэмтэд, угсаатны зүйчдийн зүүдийг судалсан байдлаас энэхүү үзэгдлийг гоо зүйн хувьд нээн, ямар сайхан эсхүл ямар сонин зүйл байгааг өөрийнхөө ертөнцөөр харж, дүрслэл бэлгэдлээр илэрхийлэхийг зорьсон юм.

No comments:

Post a Comment