Friday, May 17, 2013

Занабазарын нэрэмжит Дүрслэх Урлагийн Музейн товч танилцуулга:





Ардын зураач Н.Цүлтэмийн санаачлагаар байгуулжээ. 1966 оны 3-р сарын 31-нд Сайд нарын Зөвлөлийн “Дүрслэх урлагийн музейн” байгуулах тухай 87-р тогтоолын дагуу 1966 оны 7-р сарын 23-ны өдөр олон нийтэд үйл ажиллгаагаа явуулжээ. Музейн нь анх 300 гаруй үзмэртэй нээгдэж байсан бөгөөд жил бүр үзмэрээ байжуулан өргөжүүлсээр, байрын багтаамжийн хомсдолоос 1989 онд тус музейн орчин үеийн хэсэг нь “Уран зургийн галлерей” нэртээгээр музейгээс бие даан тусгаарлагдсан байна. 1995 онд Их соён Гэгээрүүлэгч Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 350 жилийн ойгоор тус музейг түүний нэрэмжит болгосон. Тус музейн нь нэн эртний үеээс   XX-р зууны эхэн үе хүртэл 17000 гаруй үзмэр цуглуулгатай ба он дарааллын болон сэдэвчилсэн байдлаар зөвхөн 10 хувийг 1583,6м3 талбайд дэглэн  үзүүлдэг.
Музейн танхимууд: Эртний урлаг, Г.Занабазарын бүтээл, Шүтээн зураг, Зээгт наамал, Цам бүжиг, Монгол зураг, Барлах урлаг, Ардын урлаг, Майдрын танхим гэсэн нийт 10 үзүүллэгийн танхимтай. Эртний урлагийн үзүүллэгийн танимд Чулуун зэвсэгийн үе (палеолит)-ын ын үед хамрагдах Ховд аймгийн “Хойд цэнхэрийн агуй”-н сүг зураг, хүрэл зэвсгийн үеийн хутга, зүү, онго шүтлэг буюу хүрэл эдлэл, буган чулуун хөшөө, Хүннү гүрний үеийн шавар ваар, Түргийн үеийн хөшөө дурсгал, Уйгарын үеийн ханын зураг, Хавтай сайнй ханы ханын зураг зэрэг эртний улсын үейин түүхэн дурсгалтай танилцаж болно.
Өндөр гэгээн Г.Занабазарын танхимд түүнийн мутрын бүтээл, дэг сургууль бүтээлийн дэглэн үзүүлсэн.  Монголын анхны богд (өндөр гэгээн) нэрт уран барималч, Чингис хааны алтан ургийн удам Гомбодоржийн Занабазар (1635-1724) тухайн үеийн шашны дүрслэлийн урлагт шинэчлэл хийсэн билээ. Тэрээр уран барималч, зураач, яруу найрагч, одоогийн нийслэл Улаанбаатар хотын туурь Их хүрээг байгуулж, сүм хийдийн уран барилга, “Соёмбо” үсгийг бүтээсэн зуу зуунд алдаршсан соён гэгээрүүлэгч юм. Г.Занабазарын “Язгуурын таван бурхад”-ын дөрөв, “Цагаан дарь эх”, “Бодь суврага” алтан шармал, хүрэл цутгуур баримлууд болон “Эх Ханджамцын”, “Өөрийн” хөрөг зургууд нь музейн эрдэнэсийн дээжис төдийгүй дэлхийд алдаршсан хосгүй бүтээлүүд юм. Тэрээр шашны урлахуйн ухаанд хүнлэг шинжийг илүүтэй шингээж, хүрэл цутгуурын аргаар урлах бүрэн боломжийг нээсэн нь уран баримлын тусгайлсан дэг жаяг болж чадсан билээ. Г.Занабазарын дэгээр туурвисан бүтээлүүдийг музейн танхимд үзэж болно.
Танка зураг б ба зээгт наамал Бурхан зурах нарийн дэгийг баримтлан зураас, өнгө, зохиомжийг гайхамшигт зохирол дүрслэлийг цогцлоосон “ТАНКА” зургууд музейн танхимуудад бий. Байгалийн гаралтай шороон будгийн эдгээр зургууд он цагийн шалгарлыг давж бат бэх чанараа алдалгүй өдий хүрч чадсан бөгөөд хуйлж эвхэн зөөвөрлөх арга нь нүүдлийн амьдралд зохицжээ. Танка зургийг сүм хийд болон айл гэрт залан шүтэж тахиж байв.
Зээгт наамал буюу торгон дээр торгоор урлах урлал нь эртний уламжлалтай болохыг Хүннү гүрний үед хамрагдах “Ноён уулны булш”-ийн ширмэл ширдэг гэрчилдэг. Торго, хоргойгоор нааж, оёж зээг тавьсан энэ урлал нь дүрслэх аргаараа Танка зурагтай эн зэрэгцдэг учраас монголчууд “Торгон зураг” гэж нэрлэдэг. Их хүрээний Хасгомбо, Тойслонгийн Цэнд, Тавхайбор зэрэг нэрт бурханч зураачдын дэгээр бүтээж, олон уран хатгамилчидын гараар бүтээсэн зээгт наамлыг музейд үзэж болно. Мөн зээгт наамлыг эрдэнийн чулуугаар чимж урласныг  Хосгүй үнэт бүтээлүүд дэлгэсэн тавьсан. Том хэмжээний (17х10м) бүтээсэн зээгт наамлууд музейн сан хөмрөгт хадгалагдаж байна.Цамын баг, хувцас чимэг зүүлт олон төрлийн урлалын цогц бүтээлүүд музейд үзүүлсэн.
Ардын урлаг Монголчууд байгалийн болон мал аж ахуйн гаралтай түүхий эдийг ашиглан яс, мод, ноос, арьсаар олон төрлийн урлалыг бүтээж байв. Ардын урлаг нь зээгт наамал, зүү ороолт, цаасан шуумал, арьс ширэн эдлэл, яс модон сийлбэр, ган төмөр цоолбор, алт мөнгөн шармал, зэс гуулин хөөмөл, зүмбэр зэрэг төрлүүдээр баяжин хамгийн түгээмэл хэлбэрээр нүүдэлчдийн амьдрал дунд хөгжиж иржээ. Ялангуяа ган сийлбэрээр жинхэнэ монгол дархны урлалыг илтгэсэн хэт хутга, аяга, домбо, эхнэр хүний толгойн боолт, чимгүүд, модоор урласан амьтны дүрсүүд нь ард түмний зан үйл, дүрслэлийн ур чадварыг харуулна. Монголчуудын малчин аж ахуй, ёс заншлын хөгжөөнтэй аясаар дүрсэлсэн зураач Балдуугийн Шарав (1869-1939)-ын “МОНГОЛЫН НЭГ ӨДӨР”, “ҮРС ГАРЧ БАЙГАА НЬ” зургууд олон үйл явдлыг багтааж хүүрнэх монгол зургийн өвөрмөц зохиомж, өнгийн илэрхийлэлийн аргыг таниулна.
Нэгэн цагт дэлхийн хэмжээний хүчирхэг төр улсыг байгуулж, дорно өрнийг холбосон шинэ соёл иргэшлийг бий болгосон Монголын ард түмэн балар эртнээс орчин цаг хүртэлх урт удаан хугацаанд дүрслэх урлагийн бүхий л төрлөөр давтагдашгүй уран сэтгэмж, өвөрмөц содон билэгдэл дүрслэл бүхий арвин дурсгалуудыг цогцлоон үлдээсэн нь үнэхээр бахархмаар билээ.

Нүүдэлчин амьдралын өвөрмөц онцлог, харь гүрнүүдийн халдлага дайралт,байгалийн гамшиг, соёлын өвийн хулгай дээрэм зэргээс болж, үе үеийн урчууд, авьяастан билэгтнүүдийн бүтээсэн олон үнэт дурсгал, алдагдсан, үрэгдсэн, устаж үгүй болсон хэдий ч, хойч үеийн үр сад болон дэлхийн олон үндэстнүүдийн өмнө дэлгэн үзүүлэхэд чамлахааргүй арвин их өв дурсгал, судлах зүйл маш ихийг үлдээжээ. бидний үед түүнийг бишрэх цаашид судлан, хөгжүүлэх их замын гараа маш өргөн байна.  

No comments:

Post a Comment